Өнөөдөр 9 сарын 1-ны өдөр. Энэ өдөр шинэ хичээлийн жил эхэлж, сургууль цэцэрлэг хүүхэд багачуудын дуу хуураар бялхдаг. Энэ удаагийн шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллах бөгөөд тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм. Мөн урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд шинээр элсэн орохоос …
Yearly Archives: 2018
September, 2018
-
1 September
Хүүхдэдээ ухаалаг утсаа өгч болохгүй 10 шалтгаан
Эцэг эхүүдийн хувьд хүүхдэдээ ухаалаг утсаа өгөх нь зөв эсэх буруу талаар асуудал үүсдэг билээ. Тэгвэл таны хүүхдэд гар утас муугаар нөлөөлнө гэж та бодож байсан уу? 1. Эцэг эх болон хүүхдийн харилцааг өөрчилнө Ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн цагаас эхлэн хүүхэд болон эцэг эхүүдийн хоорондын харилцаанд өөрчлөлт орсныг та анзаарсан биз ээ. Ухаалаг гар утас хэрэглэх нь хүүхдэд эцэг эхтэй …
-
1 September
Үдийн цай хөтөлбөрт 64 тэрбум төгрөг төсөвлөх санал хүргүүлжээ
БСШУСЯ-наас ЕБС-ийн бага ангийн сурагчдад олгодог үдийн цай хөтөлбөрийн төсвийг ирэх онд 64 тэрбум болгож нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ Хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг үдийн цайнаас хүртэх ёстой ч үдийн цайны илчлэгийг хангах гэж хэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээр үйлчилж буйг судалгаагаар тогтоожээ. Үдийн цай хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 400 мянга орчим хүүхэд хамардаг бөгөөд нэг хүүхдэд …
-
1 September
Есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 87 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвшилцлийн үр дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон хэмээн мэдээлсэн бол өнөөдөр Багш нарын үйлдвэрчний байгууллагаас есдүгээр сарын 3-нд хичээл хаялт зарлана хэмээн мэдэгдлээ. МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг“Бид салбарынхаа яамтай өчигдөр уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа гол шаардлага болох цалин …
-
1 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор тус сургууль дээр очлоо. Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм. Харин Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р …
-
1 September
У.Хүрэлсүх: Багш нарын өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газар үе шаттайгаар шийдвэрлэн ажиллана
Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдадаа мэндчилгээ илгээснийг хүргэж байна. Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна. Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн …
-
1 September
2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүдийг энэ жил элсүүлэхгүй
Зарим эцэг эхчүүд таван настай хүүхдээ 1-р ангид элсэн суралцуулах хүсэлтээ илэрхийлэх болсон байна. Гэвч энэ жил Увс аймгийн ЕБС-иудын хувьд 2012 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсөн 6 настнуудыг бүртгэн авч байна. Харин 2013 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байгаа аж.
-
1 September
Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл
Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл: 1. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДАХ Хүний уураг тархины духны муж хэсэг нь хүний анхаарал төвлөрөх, аливааг урьдчилан төлөвлөх болон өдөөлтийг зохицуулж байдаг. Энэхүү тархины хэсгийн үйл ажиллагаанд саад учрах үед анхаарал сарних, аливаа ажлыг хойш тавих, хувийн зохион байгуулалт алдагдах ба аливааг эргэцүүлэн тунгаах чадвар алдагддаг. Тархины энэ хэсэгт гэмтэл үүсгэдэг хүчин зүйлсүүдэд …
-
1 September
Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх автозамыг засварлана
Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэр гаргажээ. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч буй юм. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулахаар болжээ. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх …
-
1 September
Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн ИТХ-аас 2014 онд нийслэлийн зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийсэн билээ.Тэгвэл есдүгээр сарын 1,2-ны бямба, ням гариг буюу өнөөдөр маргааш хоёр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-
1 September
Эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээнд Японы тамирчин түрүүлэв
Азийн спортын наадмын хүрээнд баасан гарагт Индонезийн Палембан хотноо эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээн болсон ба энэ төрөлд Японы тамирчин Юко Такахаши түрүүлсэн байна.
-
1 September
“Apple” компани шинэ загварын гар утсаа танилцуулах төлөвтэй байна
“АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт ирэх сарын 12-ны өдөр манай компани олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компанийн удирдлагууд баасан гарагт мэдэгдэв.
-
1 September
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил эхэлж байна.Улсын хэмжээнд 76,4 мянган сурагч нэгдүгээр ангид элсэн орж, сургуулийн босго алхах нь ээ. Энэ жил хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-н амралтын өдөр таарч байгаа учраас албан ёсны хичээл есдүгээр сарын 3-нд эхэлнэ. Харин өнөөдөр зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, …
-
1 September
П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?
“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр Азийн наадамд түрүүлсэн манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин болсон юм. Гэвч түүний алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Учир нь түүний допингийн шинжилгээнээс допинг илэрчээ. Түүний допингийн А, Б …
-
1 September
Их мастер А.Энхтуул 100 шатарчинтай зэрэг тоглоно
Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготой бөгөөд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборт 9 дугаар сарын 02-нд буюу энэ ням гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглох юм байна. 100 суудалтай танхимд тоглолт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл