Yearly Archives: 2018

September, 2018

  • 6 September

    Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт энэ сарын 18-нд болно

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-ний өдрүүдэд  Хойд  Солонгост айлчлан тус улсын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний гурав дахь  уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтын талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён мэдэгдлээ. Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болох хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц, Солонгосын хойг дахь …

  • 6 September

    Богд-хан ууланд самар түүхээр явсан иргэн төөрчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан уулын Манзуширийн ам гэдэг газар Дундговь аймгийн харьяат 21 настай Б нь 2018 оны есдүгээр сарын 5-ны оройн 17.00 цагийн орчимд самар түүхээр яваад төөрчээ. Энэ тухай дуудлага Төв аймгийн Онцгой байдлын газарт оройн 22.10 минутад иржээ. Дуудлагын дагуу онцгойгийн зургаан аврагч, нэг машинтайгаар 28 км зам туулан 23:00 цагт очиж, эрэн хайх …

  • 6 September

    Кабул хотын спортын клубт цуврал халдлага гарчээ

    Афганистаны нийслэл Кабул хотын бөхийн нэгэн клубт амиа золиослогч этгээдүүд хоёр  удаа дэлбэрэлт үйлдсэний улмаас 20 хүн амиа алдаж, 70 хүн шархадсан байна.

  • 6 September

    Германд барууны популист нам санал асуулгын дүнгээр хоёрдугаарт жагсчээ

    Улс төрийн судалгааны “ИНСА” хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээр Социал-Демократ нам нэр нөлөөгөөрөө барууны үзэлт Германы төлөөх Альтернатив намын дараа жагссан байна. Судалгааны дүнг мягмар гарагт Германы “БИЛД” сонинд нийтэлжээ. Санал асуулгад оролцогчдын 16 хувийн санал авсан Социал-Демократ нам нэг долоо хоногийн дотор тал хувийн саналыг алдсан бол Германы төлөөх Альтернатив нам уг тал хувийн саналыг өөртөө авснаар Германы эрх …

  • 6 September

    Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

    Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит СЭРСЭН ТАЛ дуу хөгжмийн наадам 2018 хүрээнд Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд энэ сарын7-нээс 9ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлт энэ сарын 8-ны өдөр болно. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ЗДТГ, Жаргалтхаан сумын  нутгийн зөвлөл ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, …

  • 6 September

    Энхийг сахиулах ажиллагаанд ОБЕГ-ын 27 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ. Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн …

  • 6 September

    “Лян Хө” ресторан зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэв

    Кино үйлдвэрийн баруун талд байрлах  “Лян Хө” ресторан, зочид буудал өргөтгөлөө  хийхдээ урагш нь сунгаад явган хүний зам руу тулгаж барихаар барилгын ажлыг есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлжээ. Ингэхдээ том даацын машинууд явуулж явган хүний зам болон төв зам дагуух ногоон байгууламжийг эвдэн сүйтгэсэн байна. “Лян Хө” рестораны зүгээс “Нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын ажил явуулахдаа тухайн эрх нь хөндөгдөж …

  • 6 September

    Сургаал айлдахгүй бол болохгүй болсон Трамп

    Аль нэг улс орныг Английн хувиршгүй холбоотон, эсвэл мөнхийн дайсан хэмээн үзэх нь харалган бодлого хэмээн би үздэг. Бидэнд хувиршгүй холбоотон байхгүй, мөнхийн дайсан ч байхгүй. Бидэнд зөвхөн хувиршгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий. Түүнийг мөрдөх нь манай үүрэг мөн- Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улстөрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар …

  • 6 September

    Ухаантай эмэгтэйг илтгэх 10 зан чанар

    “Ухаантай эмэгтэй бол тэвчээртэй эмэгтэй” гэдэг үг байдаг. Эмэгтэй хүнийг мэргэн ухаантай эсэхийг эр нөхөр нь хир “ая тух”-тай амьдарч буйгаар тодорхойлж болно. Нөхрийнхөө сайн сайхныг хамгийн түрүүнд тавьдаг, муухай ааш гаргадаггүй, үргэлж энхрий ялдам, эелдэг зөөлөн байдаг эмэгтэйг магтан дуулахаас өөр арга үгүй. Эр нөхөр, үр хүүхдүүд нь амжилттай явбал ухаант эмэгтэйн аз жаргал тэнд оршино. Гэхдээ үргэлж өөрийгөө …

  • 6 September

    “Нүүдэлчдийн өрхийн эмч” бүтээл Монтрийлийн оюутны кино наадмын шилдгээр шалгарчээ

    Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өчигдөр  Монтрийлийн 49 дэхь Оюутны олон улсын кино наадамд Шилдэг баримтат киногоор шалгарчээ. “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоор найруулагч Б.Март Их Их Британий Хердфордшир их сургуульд кино, телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалсан аж. Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь …

  • 6 September

    ”ХуанЖу Гэг” кинонд тоглосон жүжигчин Фан Бингбинг улс төрийн орогнол хүсчээ

    ”ХуанЖу Гэг” киноны Жин Суогийн дүрд тоглосон Хятадын алдарт жүжигчин Фан Бингбинг АНУ-ын Лос Анжелесын цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн тухай Сингапурын “The Straight Times” сонин мэдээлжээ. Фан Бингбинг татварын хэргээс болж Хятадаас зугтаж болзошгүй тухай тус сонинд дурдсан байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын алдартай телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг татвараас зайлсхийсэн гэж олон нийтийн телевизээр мэдэгдсэн …

  • 6 September

    Монгол Улс Олон Улсын Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблейг зохион байгуулна

    Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь нэг сарын дараа 2018 оны Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA)-ны Ерөнхий Ассамблейг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна. Монголын Уулчдын Үндэсний Холбоог 1955 онд үүсгэн байгуулсан бөгөөд спорт, уулын аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх эрхэм зорилготой билээ. Уг холбоо 2010 оноос хойш олон улсад зохион байгуулж буй тэмцээн уралдаан бүрт оролцож Олон Улсын Уулчдын Холбооны идэвхтэй …

  • 6 September

    С.Батболд: Хотын захиргаа 2019 онд яармаг руу нүүнэ

    Нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өчигдөр боллоо. Уулзалтаар нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. -Нийслэл хотын авто замын түгжрэл иргэдийн толгойны өвчин болоод байна. Авто замын түгжрэлийг бууруулахад ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ? -Түгжрэлийн …

  • 6 September

    Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад цас оржээ

    Цаг уурын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 5, 6-нд ихэнх нутгаар хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн мэдээг “Цаг уур, орчны шинжилгээний газар”-аас өгсөн билээ. Тэгвэл энэ сарын 4-ний өдрөөс  эхлэн баруун аймгуудын сумдаар цас орж эхэлжээ. Тухайлбал,Баян-Өлгий аймагт, шөнөдөө Увс аймгийн зарим сумд, Завхан аймгийн хойд сумдаар цас орлоо. Мөн Завханы Цэцэн-Уул суманд өчигдбр үүрээр цас орсон …

  • 6 September

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас буцаан татлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Хуралдаанд С.Амарсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Цолмон, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа, С.Эрдэнэтуул нар оролцов. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн тухай” мэдээллийг  …