Yearly Archives: 2018

September, 2018

  • 7 September

    Хоёр Солонгос ирэх долоо хоногт зохицуулалтын товчоог нээнэ

    БНСУ болон БНАСАУ ирэх долоо хоногт Умард Солонгосын Кэсон хотын аж үйлдвэрийн цогцолборт Зохицуулах товчоо байгуулах гэж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээллээ. Хоёр тал уг товчоог энэ оны 4 дүгээр сард байгуулна хэмээн зарласан боловч 8 дугаар сард Өмнөд Солонгосын тал “товчооны нээлт хойшилсон” тухай мэдэгдсэн юм. Товчоог энэ сарын 14-ний өдөр нээж магадгүй гэж Ёнхап агентлаг таамаглаж байна. Өмнөд …

  • 7 September

    Зам хөндлөн явж байсан иргэнийг мөргөөд хэргийн газраас зугтжээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ойролцоо зам хөндлөн гарч явсан иргэнийг мөнгөлөг саарал өнгийн “Хонда” маркийн автомашин мөргөж амь насыг нь хохироогоод зугтаасан хэрэг 2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарчээ. Осол гарсан даруйд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар гэрийнх нь хаяг, машиных нь марк дугаарыг тодруулж зугтсан жолоочийг саатуулсан байна. Уг хэргийг үйлдсэн жолооч нь 80 …

  • 7 September

    Хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзалын уулзварт өнөөдөр хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, өглөөний 10.00 цагийн орчимд вокзалын уулзвар дээр  нийтийн тээврийн автобус, “Тоёото приус”, “Аccent” маркийн автомашинууд мөргөлдсөн осол гарч тухайн чиглэлийн автозамд нэлээд ачаалал үүсчээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж явах, суудлын бүс, хамгаалалтын …

  • 7 September

    Нийслэлийн МАН-ын Бага хурал энэ сарын 21-нд болно

    Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид  бага хурлынхаа товийг тогтжээ. Энэ удаагийн 34 дүгээр Бага хурлыг энэ  сарын 21-нд хуралдуулахаар болсон байна. Хуралд 369 төлөөлөгч оролцох аж. Өмнө нь зургадугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ. Ирэх сард болох бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна.    

  • 7 September

    Чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнд Т. Тулга, Ө. Батзул нар хагас шигшээд шалгарчээ

    ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр Якутад эхэллээ. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж, 65 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул нар хагас шигшээд шалгарлаа. Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет …

  • 7 September

    Халаалт хэзээ ирэх вэ

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дулаан хангамжийн сүлжээнд хийгддэг өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Ажиллагаанд залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчиддээ тоолуураар дулааныг нь өгч эхлээд байна. Нийслэлийн хэмжээнд дулаанаа авах хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуй нэгжүүд гээд нийтдээ 117 газрыг дулаанд холбоод байна. Хэрэглэгчид дулаанаа авах гэж 09 сарын 15-ныг хүртэл …

  • 7 September

    Г.Занданшатар: Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил …

  • 7 September

    “Андгай” брэндийг Монгол эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнд зориулан гаргажээ

    Сүүдрээс өөр нөхөргүй өнчин хөвүүн Тэмүжин найман шаргаа нэхэж явахдаа одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал хэмээх Наху баяны ганц хөвүүн Боорчитой танилцаж анд бололцсон түүхтэй. Нэгнээсээ үл урвах насан үүрдийн нөхөрлөлийн түүх ийнхүү эхэлж, тархай бутархай овог аймгийг нэгэн зорилгын дор нэгтгэн хүчирхэг Их Монгол Улсыг хамтдаа цогцлоосон билээ. Талын язгууртиан Монголчуудын дэлхийг эрхшээсэн их түүхийн улбаа, хавт Монгол …

  • 7 September

    Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хутгалжээ

    Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро-г сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үеэр нь хутгалж шархдуулсан хэрэг гарчээ. Дүрс бичлэгээс харахад, Ж.Болсонаро өмнөд нутгийн Минхас Гервайс мужийн Жуиз де Фора хотын дэмжигчдийнхээ мөрөн дээр гараад олны дунд явж байх үед нь гэмт этгээд урдаас нь хутгалсан байна. Бразилчуудын дунд “Бразилийн Трамп” гэгддэг түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай …

  • 7 September

    МҮБХ: “Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэх нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн байна. Харин МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн “Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэх тухай хүсэлтийг …

  • 7 September

    “Хятад орныг танин мэдэхүй” гэрэл зургийн үзэсгэлэнгээс

    Өвөр Монголын Өөртөө засах орны соёлын өдрүүд дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр орой 19.00 цагт Соёлын төв өргөөнд Сычуаны “Цагаан могойн домог” жүжиг тоглогдоно. Мэдээж үнэ төлбөргүй учраас сонирхсон хүн бүрийн өмнө Соёлын төв өргөөний үүд хаалга нээлттэй байх юм. Мөн өнөөдрийн туршид Хятадын кино өдрүүд бүх кино театруудад явагдаж байгаа. Уран зургийн галерейд Хятад, Өвөр Монголын соёл, уламжлалыг харуулсан …

  • 7 September

    С.Амарсайхан: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ил задгай худалдаа үйлчилгээ явуулахгүй

    Сар бүрийн 9-ний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгож зарлах тогтоолыг  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргаж Нийслэл хотын  нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүд тодорхой ажил зохион байгуулж, өөрийн эзэмшлийн байгууллага дээрээ иргэдийн  амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц нөхцлийг арилган ажиллахыг чиглэл болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох …

  • 7 September

    УДЭТ болон Блюмон төвийн гаднах талбайг иргэдэд зориулж тохижуулах ажил эхэллээ

    Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудыг татан буулгах Хотын даргын захирамж гарсан. Харин энэ талбайд иргэдийн амарч зугаалах орчинг бүрдүүлэх юм. Орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу дээрх хоёр талбайг тохижуулах ажлын хэсэг өчигдөр байгуулагджээ. Түүнчлэн Хотын ерөнхий менежер тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын …

  • 7 September

    Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 20-нд эхэлнэ

    Энэ сарын 20-27-нд Азербайжаны нийслэл Баку хотноо 2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Найман өдрийн турш үргэлжлэх тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй 14 жинд болон багийн төрлөөр явагдана. Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны тэмцээнийг манай оронд SPS HD телевиз шууд дамжуулан үзүүлэхээр бэлдэж байна. Хуваарь ёсоор хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагаас хэсгийн барилдаанууд эхлэх …

  • 7 September

    ОХУ-ын парламентын дарга БНАСАУ-д айлчилна

     ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко албан ёсны айлчлал хийхээр БНАСАУ руу өнөөдөр мордох бөгөөд айлчлал 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Оросын парламентын дээд танхимын хэвлэлийн алба мэдээллээ.