Yearly Archives: 2018

August, 2018

  • 22 August

    Сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэхээр боллоо

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалинг есдүгээр сарын нэгнээс 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг“Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Харин багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын цалинг ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар …

  • 22 August

    Х.Булгаа: Энэ сарын 25-наас нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

    2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны …

  • 22 August

    Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж

    Ус, шавар, намаг, энхэл донхолд суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөгөөг хүргэж байна. 1.Чирэх машинаа зөв байрлуул Юуны түрүүнд чирэх машинаа татлага хүрэхүйц ойр, өөрөө суучихгүй хэсэгт байрлуулах. 2.Дугуйг чөлөөл Татах, татуулах машины дугуйг аль болох чигээр нь саадгүй тал руу харуулах юмуу саад болох зүйлсийг зайлуулах. Шавраас гаргагч эсвэл ивүүр мод зэргийг хийж өгвөл бүр сайн. 3.Зориулалтын татах …

  • 22 August

    “KETOGENIC DIET”-аар 7 хоногт 7 кг өөх шатаах боломжтой

    Кето диетыг 100-аад жилийн өмнөөс хүүхдийн эпилепсийг эмчлэхэд хэрэглэж иржээ. 1970 онд доктор Аткинс нүүрс-ус багаар агуулсан илүүдэл жин хасах 2 долоо хоногийн хоолны хөтөлбөр танилцуулсан нь олон нийтэд ихэд түгсэн юм. Кето диет болон Аткинс диет нь нүүрс ус бага агуулсан гэдгээрээ ижил төстэй юм. 1. “Кето диет” гэж юу вэ? Хүний биеийн энергийн эх үүсвэр нь нүүрс-ус юм. …

  • 22 August

    Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

    Индонез Улсад зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг өчигдөр БНХАУ-ын тамирчин Жоу Фэнтэй алтын төлөө барилдсан ч 4:1-ийн харьцаатай оноогоор ялагдаж мөнгөн …

  • 22 August

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг …

  • 22 August

    Таван настай охиныг 37 настай эмэгтэй гэрийнх нь гаднаас хулгайлан авч явжээ

    Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэх таван настай охин 2018 оны  наймдугаар сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ. Таван настай  охиныг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус …

  • 22 August

    Тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд хийсэн шалгалтаар 115 ширхэг архи согтууруулах ундаа илэрчээ

    ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгав. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар …

  • 22 August

    Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдана

    Хуульзүйн байнгын хороо өнөөдөр /2018.08.22/ 14:00 цагаас хуралдахаар болжээ. Байнгын хорооны хурлаар ээлжит бус чуулган болгон, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ‘Нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлах асуудлаар УИХ-ын даргад хандаад байсан бөгөөд УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлээд байсан юм.

  • 22 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 22-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 23-р хороо Амгалан дахь хорих анги болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 15, 16-р хороо Жаргалантын 28, 33, Согоотын 12, 13, Хайрханы 4-р гудамж, Юнител, иргэн Мөнхтөр, Оюунбилэг, Ганболд, Шинэцэцэг, Нямаа …

  • 22 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 11. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 22 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 …

  • 22 August

    Монголын төрд шударга ёсны салхи сэвэлзэж эхэллээ

    Монголын жирийн иргэн та биднийг  найр наадам, амралт зугаалгаар хөдөө гарч, фэйсбүүк орчинд зургаа сэлфидэж,  зуны 2 сарыг үдэж байхад УИХ-ын нэгэн гишүүн шударга ёсны төлөө ганцаар дуугарч, ганцаар тэмцсээр хэн хүн санахааргүй амжилтанд хүрчээ. Уншигч та хэний тухай ярьж байгааг гадарлаж байгаа биз. Өнөөдрөөс яг 2 сар 5 хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дуулиант “60 тэрбум”-ын хэргийг шалгуулахаар АТГ-т УИХ-ын гишүүний албан бланкаар хаягласан  бичиг хүргээд сэтгүүлчидэд мэдээлэл хийж байсан. /https://www.youtube.com/watch?v=JJL1jz4o0_4/  Өнгөрсөн хугацаанд ар …

  • 21 August

    Мисс Б.Гүнзаяа “The world miss tourism 2018” гуравдугаар байрт шалгарлаа

    Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа энэ сарын 19-нд  эх орондоо  ирлээ. 7-р сарын 25-наас 8-р сарын 8-ний  хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан  тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.1994 оноос хойш уламжлал болон …

  • 21 August

    Байгалийн гамшгийн үеэр үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдыг шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл …