Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг Монголчууд” шоуг Монгол телевиз гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулж, ням гариг бүр үзэгч түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр тодорч чадсан билээ. Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн хөтлөгчөөр хэн ажиллах нь үзэгчдийн сонирхлыг их …
Yearly Archives: 2018
August, 2018
-
21 August
“Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум” ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хамтран хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн шинжтэй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, тэдгээрийг БНХАУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, бизнес эрхлэгчдийг шууд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 …
-
21 August
Ц.Энхтүвшин: Монгол хоолоо гадаадын иргэдэд таниулах зорилготой
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрэл плас мэдиа групптэй хамтран “UB Food Festival” өдөрлөгийг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “UB Food Festival” энэ сарын 24-26-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группийн төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв. “UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. …
-
21 August
ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт Бямба гарагт болно
2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн есдүгээр сарын нэгэн Бямба гарагт тохиож байгаа билээ. ЕБС-ийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын нэгэн буюу Бямба гарагт болж, есдүгээр сарын 3-наас хичээллэж эхэлнэ гэж БСШУСЯамнаас мэдээлэв.
-
21 August
З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
15:25 УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 19 сая 200 мянган төгрөгөөр …
-
21 August
“Галзуу баян Азиуд” кино эхний таван хоногт зардлаа нөхжээ
Warner Bros кино компанийн бүтээл Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан “Галзуу баян Азиуд“буюу “Crazy Rich Asians” номоос сэдэвлэсэн хөнгөн, романтик хайрын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино энэ сарын 15-нд дэлхийн даяар нээлтээ хийсэн. “Crazy Rich Asians” инээдмийн кино нээлтээ хийсэн эхний тав хоногт зардлаа нөхсөн байна.Эхний таван хоногт “Галзуу баян Азиуд” $34 саяыг олсон нь бүтээсэн зардал болох $30 сая давжээ. Киноны үйл явдалд Америкт төрсөн …
-
21 August
В.Путин Герхард Шредерийн хуримын ёслолд оролцож магадгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Канцлер асан Герхард Шредерийн хуримын ёслолд оролцож магадгүй гэж “Bild” сонинд мэдээлжээ. “В.Путин Германд хувийн ажлаар дахин айлчилж магадгүй. Германд тархаад байгаа зарим мэдээллээс үзвэл В.Путин 10 дугаар сард өөрийн найз Герхард Шредерийн хуримын ёслолд оролцох ажээ” гэж уг сонинд бичсэн байна. Бусад хэвлэлийн мэдээлснээр, уг хуримын ёслол Берлин хотын “Adlon” тансаг зэрэглэлийн зочид буудалд …
-
21 August
ОХУ түүхэнд байгаагүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулна
ОХУ сүүлийн хэдэн арван жилд хийгээгүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү цэргийн сургуулилтад БНХАУ болон Монголын Зэвсэгт хүчин оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.
-
21 August
Эльбрусийн оргилд авирсан Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ
Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч, эх орныхоо далбааг мандуулсан Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр ирсэн даруйдаа Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Аялагч Ч. Мөнгөндалай “Эльбрусийн ноён оргилд гарах үед цаг агаарын байдал нилээн хэцүү байсан. Нийт дөрвөн удаагийн авиралтын дараа үүрийн таван цагийн үед Эльбрусийн ноён оргилд гарч чадсан. Нийт найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын …
-
21 August
Азийн спортын наадмын нээлтийн өдөр мэндэлсэн охинд “Азийн наадам” гэдэг нэр өгчээ
Индонези улсад болж буй Азийн спортын наадмын нээлтийн өдөр тус наадмыг хамтран зохион байгуулж буй Палембан хотод мэндэлсэн охинд “Азийн наадам” буюу “Asian Games” хэмээх нэр хайрласан гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв. “Би түүнийг спортын хүссэн төрлөөрөө хичээллэхийг зөвшөөрөх болно. Тэр хэзээ нэгэн цагт маш сайн тамирчин болох ч юм бил үү” гэж охины аав, …
-
21 August
Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин уучлал гуйлаа
Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн наадамд Японы сагсан бөмбөгийн шигшээ багт багтаж байсан дөрвөн тамирчин албан ёсоор уучлал гуйлаа. Тэд Азийн наадмын эхний өдөр Катарын шигшээ багтай тоглохын өмнөх шөнө ресторанд дөрвөн хүүхэнтэй танилцаж, улмаар мөнгө төлөн бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон юм. Улмаар Японы багийн менежер бүгдийг нь нутаг буцаажээ. Шуугианд холбогдсон тамирчдыг Юуя Нагаёши, Такуяа Хашимото, Такүма …
-
21 August
УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн
УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаар уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын даргад “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаа илэрхийлж, уучлалт гуйх, хугацаатай шаардлага хүргүүлсэн.Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас шаардлагын хариуг бичгээр авсан Уг албан бичиг ” Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй …
-
21 August
“60 тэрбум”-ын хэргийг прокурор дахин шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн албыг наймаалсан гэх “60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдоос гурван зүйлийг 8-р сарын 20-ноос өмнө хийхийг шаардсан албан бичгийг энэ сарын 8-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад “1. Монголын Ард түмэн, намын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх. 2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагуудад хандаж энэ хэргийг дахин нягтлан шалгуулж,олон нийтийн эргэлзээг …
-
21 August
Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 23-р хороо иргэн Халиун, Батзориг болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 15, 16-р хороо Жаргалантын 28, 33, Согоотын 12, 13, Хайрханы 4-р гудамж, Юнител, иргэн Мөнхтөр, Оюунбилэг, Ганболд, Шинэцэцэг, Нямаа /цахилгаан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл