Yearly Archives: 2018

May, 2018

  • 11 May

    НИТХ-ын дарга С. Амарсайхан Налайх дүүргийн сувилагчдын баярын хуралд оролцлоо

    Жил бүрийн 05 сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын баярын өдөр тохиодог билээ. Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтнүүд өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, …

  • 11 May

    Ерөнхий сайд сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны …

  • 11 May

    Ц.Цогзолмаа: Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролын түвшин багшийн хөгжил, ёс зүйгээс ихээхэн хамаарна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн орон нутгийн их, дээд сургуулиудын онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг “Дээд боловсролын шинэчлэл-багшийн хөгжил” сэдвийн хүрээнд хийж байна. Дээд боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн их, дээд сургуулиудад тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл …

  • 11 May

    Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарынхан ажилтай ядуус болж хувираад байна

    Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн Газраас эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын өмнөх суултыг өнөөдөр Сүхбаатарын талбайд хийлээ. Тус суултад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа нар нэгдсэн юм. Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны …

  • 11 May

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажиллахдаа шийдсэн 15 асуудал

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь БСШУС, ЭМ, ХНХ, ХХААХҮ-ийн сайдуудын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрбээр иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар …

  • 11 May

    Тэд хуучин шигээ төрд салаавч өгөхөөр завдав…

    С.Баярыг суллажээ. Ч.Сайханбилэгийг ч бас. Гэхдээ гадаадад гарах эрхийг нь хаасан гэж тайлбарлаж байна. Монгол улс шорон уу? Өнгөрсөн 4 дүгээр сарын 5-ны хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч УИХ-д хатуу сануулга өгөөд байсан юм. Тэрээр 18200 иргэнтэй уулзахад, 1225 иргэн санал, хүсэлт, шаардлагаа биечлэн хэлж, 1650 иргэн бичгээр 1875 өргөдөл болон санал, хүсэлтээ ирүүллээ. Ард иргэдийнхээ илэрхийлж байгаа …

  • 11 May

    Харри, Меган Маркл нарын хуримын гэрчээр хунтайж Уильям сонгогджээ

    Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны 11-р сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдэж хуримаа ирэх оны хавар хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл хосуудын хурим энэ сарын 19-нд хааны гэр бүлийн уламжлалын дагуу Кенсингтон Паласт болохоор болжээ.Харин Харри, Меган Маркл нарын хуримын гэрчээр ханхүү Харригийн ах хунтайж Уильям сонгогджээ. Меган Марклын талаар товчхон …

  • 11 May

    Битгий уйл, миний Монгол

    Р.ЭМҮЖИН. Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ Догшин түүхийн бардамхан дусал нулимс Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ Ус усны эхэнд улаан шороо үлдвэл Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч Цувж явсан он жилүүд хэзээ …

  • 11 May

    Орон сууцны хуурамч гэрчилгээг хэрхэн таних вэ?

    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болох тохиолдлууд гарч …

  • 11 May

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томиллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр  “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны …

  • 11 May

    Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртай

    Нарыг хаанаас ч тоссон адил, алтан нар хаа ч алагчлалгүй мандаж, ачлал буянаа хайрладаг. Харин уул, усандаа очъё гэвэл үүр, шөнийн зааг, үдшийн бүрийгээр биш нар өндөрт хөөрсөн цагаар очих нь зөв. Хайрхан уулын оройд гарч биш хормой бэлээс нь хүндэтгэн тосож ивээлийг нь хүртдэг юм шүү. Сааль сүү, цайныхаа дээжтэй, арвай будаагаа өргөж, хамгийн гол нь өгөөмөр хайр, өргөх …

  • 11 May

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд Д.Баттөмөр, А.Хишигдалай нар өрсөлдөнө

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын дөрөв дахь дугаарт  “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА  Д.Баттөмөр,  дуучин А. Хишигдалайтай хамт өрсөлджээ. Улаан багын ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч А. Хишигдалай, Цэнхэр багын ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогооч Д.Баттөмөрийн  багуудын  хэний  баг  нь ялагчаар тодрохыг  5 сарын 13-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ. “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын гурав дахь  дугаарт СУИС-ийн төгөлдөр хуурын багш О.Сарантуяа, Нийслэлийн Гэрлэх ёслолын …

  • 11 May

    Оюутолгойгоос татвар авахаа больчихвол яасан юм бэ, угаасаа ямар төлөх биш

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага хэн ч бай татвар төлөх л учиртай. Гэтэл хууль ёсны дагуу татвар төлөхөөс зайлсхийж, Татварын ерөнхий газраас тавьсан актыг үргэлж эсэргүүцэж, гомдоллож байдаг нэгэн том эрх, дархтай байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад удаж байна. Энэ бол Оюутолгой юм. Татварын байгууллагаас тус компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Гэвч …

  • 11 May

    Маргааш бүх нүх нийтээрээ мод тарих өдөр

    Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Зарлигт дурдсанаар: Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ өдөр маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны …

  • 11 May

    Хийжүүлсэн ундаа уухаа хэзээ болих вэ?

    «КОКА-КОЛА» НЬ  90% ХИЙЖҮҮЛСЭН УСНААС ТОГТОХ БА МӨН ШИНГЭРҮҮЛСЭН САХАР, ФОСФОРЫН ХҮЧИЛ БА КОФЕИНООС БҮРДЭНЭ. ХАРИН 1 ОРЧИМ ХУВИЙГ НЬ “МЕРХАНДИЗ-7” ХЭМЭЭХ НУУЦЛАГ БОДИС ЭЗЭЛДЭГ ГЭЖ ҮЗДЭГ.  ТҮҮНД АГУУЛАГДАЖ БУЙ БОДИСУУД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ЭРҮҮЛ МЭНДЭД ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ. 1.Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд …