Агаарын бохирдол гэхээр бид утаатай, угаартай гэр хорооллын дүр зургийг төсөөлж, гадаа л хамгийн ихээр хорддог мэтээр ойлгодог. Тэгвэл тийм биш ажээ. Хүн амьдралынхаа 90 хувийг гэр, ажил зэргээр дотоод орчинд өнгөрүүлдэг учраас тэнд илүүтэй хорддог байна. Тэгвэл гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ? Тамхи татахгүй байх HEPA шүүлтүүр бүхий агаар шүүгч ашиглах Таримал ургамалтай байх Хивс хивсэнцэрийг бага …
Yearly Archives: 2018
April, 2018
-
23 April
Татварын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарай
2017 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалт гарсан байна. Та буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНД дарж шалгах боломжтой. /Хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана./ Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 2 дугаар сарын 15-н хүртэл харьяа дүүргийн …
-
23 April
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг 3-р баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэдэг дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018.04.15-ны өдрийн 20:13 цагт ирсэн. Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа …
-
23 April
Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээ
Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна. Иргэд та …
-
23 April
Б.Жагар: Оюутолгойн гэрээг шалгах биш цай, кофе уух зорилготой ажлын хэсэг байгуулагдсан байна
“Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг” байгуулагдаад нэг сар болсон байна. Энэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа. Тэгвэл нэг сар орчмын хугацаанд ажлын хэсэг ямар ажил хийсэн бэ гэх асуудлаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагартай ярилцлаа. –Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тухайн …
-
23 April
Энэтхэгийн Засгийн Газар хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноох шийдвэр гаргажээ
Арванхоёр ба түүнээс доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох тухай нэмэлт өөрчлөлтийг Энэтхэгийн Засгийн газар саяхан эрүүгийн хуульдаа оруулсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ. Найман настай охиныг бүлэглэн хүчирхийлж, улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан тус улс даяар хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал болсноор тус улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, ялангуяа …
-
23 April
Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийгээгүй
“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгож хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн. Тус хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл хийлээ. Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн”Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэт үйлдвэрийн арбиртын маргаантай холбоотой нууц гэрээнүүд …
-
23 April
Фото: Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан цом” Монголд
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг өнөөдөр Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ. Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах …
-
23 April
Бодибилдинг Фитнессийн “Монголын мистер 2018” УАШТ амжилттай боллоо /фото/
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер” тэмцээн энэ жил 27 дахь удаагаа 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр УБ паласын их танхимд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна тайзны засалт, гэрэлтүүлэг, тамирчдын үзүүлбэр зэрэг нь шинэлэг содон байж, үзэгчдийн …
-
23 April
“Монголын өглөө” дуу олон улсын наадмаас мөнгөн цом хүртжээ
БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам энэ сарын 10-17-нд боллоо. 31 дэх жилдээ болсон уг наадамд 20 гаруй орны 600 гаруй уран бүтээлч оролцов. Манай улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид долоон цом гардсан бахдам сайхан амжилттайгаар эх орондоо өчигдөр ирлээ. Тодруулбал найрал дууны төрөлд нэг алт, нэг мөнгө. Ганцаарчилсан дууны төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатар, …
-
23 April
21-25 насны залуус таксинд явах нэрийдлээр дээрэм хийдэг байжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн ‘Приус-20’ маркын автомашинаар нийслэл хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь …
-
23 April
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжиж байна
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: “БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо” гэжээ.
-
23 April
Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан Дагина” цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11:00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13:00 цагт танилцуулах юм байна. МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөр: 10:00 Оддын хөлбөмбөг 11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ) 12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити) болно. Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор …
-
23 April
У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр сайдыг сугална
УИХ дахь АН-ын бүлгээс У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайдыг огцруулах бичгийг өргөн бариад байна. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах бичгийг өргөн барьжээ. Тэднийг огцруулах уу, үгүй юу гэдгийг олонх шийднэ. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн “33 бүлэг” У.Хүрэлсүхийн талд байгаа. Гэхдээ асуудал хэрхэхийг тааж хэлэхэд бэрх болсон. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын бүлгийн тулаан …
-
23 April
Н. Наранбат: Монголчууд мэдээллийн технологиор Ази Номхон далайн бүсэд тэргүүлж байгаа
Монголын анхны төрөлжсөн суваг болох “SPS” спортын телевизийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын Триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Насанбатын Наранбаттай ярилцлаа. Тэрбээр “Intel Mongolia” Захирал, ”Microsoft Mongolia”-гийн бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан ба “Юнивишн”, “Skymedia”-г үүсгэн байгуулах төслийн багт ахлан ажиллаж IPTV-г монголчуудад танилцуулсан харилцаа холбооны тэргүүлэх менежерүүдийн нэг билээ. Н.Наранбат усан сэлэлтийн улсын олон удаагийн аварга, триатлоны анхны тамирчдын нэг юм. -Та мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл