Дэлхийд нийт 412 салбартай, 194 мянган ажилтантай, Нидерландад төвтэй Шведийн “IKEA” тавилгын худалдааны компанийн эзэн Ингвар Кампрад 91 насандаа Смаланд аймаг дахь гэртээ өнгөрөгч бямба гаригт таалал төгслөө. Тэрээр компаниа анх 75 жилийн өмнө байгуулж байжээ. Тэрбумтан болтлоо амжилттай ажилласан ч даруу, төлөв зангаараа олны хүндлэлийг хүлээсэн Ингвар тавилгын салбартаа Стив Жобс байсан. Худалдааны салбарт хувьсгал хийж, загварын өвөрмөц шийдлүүдийг танилцуулсан …
Yearly Archives: 2018
January, 2018
-
29 January
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хариуцлага ярих ёстой гэв
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын ээлжит XVIII хурал хуралдсан. Тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй, шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчдөд хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. С.Амарсайхан: “Төлөөлөгчид та бид захиргааны албан …
-
29 January
Б.Солонго:Мiss International Queen тэмцээнд өөрийгөө бүрэн дайчилж оролцоно
Өдөр бүр 110 мянган хүнд өөрийн эрүүл зөв амьдралын тухай зөвлөж, мэдээ мэдээлэл хүргэж, нийгмийн хурдацтай амьдралд хөл нийлүүлэн яваа залуу бүсгүйг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Энэ бүсгүйг Б.Солонго гэдэг. Харин 110 мянга гэдэг тоо бол түүний фейсбүүк хуудас дахь дагагчдын тоо юм. Б.Солонгийг Мiss International Queen тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гээд завгүй явахад нь түүнтэй ярилцлаа. -Мiss …
-
29 January
Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг хоригложээ
Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, ирэх хоёрдугаар сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ. Учир нь тус аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан 11 зорчигчтой фургон машин Хөвсгөл …
-
29 January
“Vogue”-д онцлогдсон монгол залуу H.Oдмөнх
Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүл шинэхэн дугаарынхаа “Runway” буланд Монголын дизайнер Н.Одмөнхийг онцлон танилцуулжээ. Тодруулбал, фэйшн эдитор Лайрд Боррелли-Персон “House of Od brend” гудамжны чөлөөт загвараа танилцууллаа” хэмээх нийтлэл бичжээ. Н.Одмөнхийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сард “Vogue” сэтгүүлийн зүгээс цахим шуудан хүлээн авч, ийнхүү өөрийнхөө ажлыг таниулах болсон байна. Сонирхуулахад, энэ нь түүний “Vogue” сэтгүүл дээр гарч буй анхны тохиолдол биш …
-
29 January
Монголчууд цасан баримлын тэмцээнд тэргүүллээ
АНУ-ын Денвер хотод жил бүр зохион байгуулдаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн энэ сарын 22-29-нд болж байна. Энэ тэмцээнд 12 орны 16 баг тамирчид оролцож байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид зургаа дахь жилдээ амжилттай оролцож тэргүүн байрт шалгарлаа. Монгол Улсаас 2 баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид “Нууц” бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлсэн бол …
-
29 January
Хумхын орд:Хүмүүстэй зохицох чадвар таныг амжилтанд хүрэхэд тусална
ХОНЬ (3/21-4/19) Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараах эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Хүрээлэн байгаа хүмүүсээ дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал байдлаас хол байхыг сануулъя. Гэсэн хэдий боловч төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж мөрөөдөлдөө хүрэхийг тэмүүлэх хэрэгтэй цаг хугацаа гэдгийг сана. Хамтрагчийнхаа хоолойнд атаархлын өнгө мэдэгдэж байвал урам зориг, баяр хөөрөө тодорхой хүмүүсийн хүрээнд хязгаарлан барих хэрэгтэй. Тиймээс оюун …
-
29 January
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 13. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …
-
29 January
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн …
-
28 January
Жонни Депптэй холбоотой хачирхалтай 20 баримт
Жонни Депп бол Холливудын өвөрмөц жүжигчдийн нэг билээ. Тэрээр өөрийн хачирхалтай зан авирыг хэзээ ч нуудаггүй бөгөөд тэглээ ч гэсэн үзэгчдийн хайртай жүжигчин хэвээр ирсэн билээ. Ингээд түүний ер бусын гэмээр хачирхалтай зан төрхийг сонирхъё. 1. Жонни Депп алиалагчаас их айдаг гэнэ. Хэрэв алиалагчтай холбоотой ямар нэг зүйл олж харвал айсандаа дуу алдаж ч мэдэх аж. 2. Жүжигчин эр шоколадны …
-
28 January
Сургамжит өгүүллэг: Амьдралыг өөрчилсөн мөч
Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь харагдав. Түүнийг Роберт гэдэг юм. Бүх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо “Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэдэхгүй мангар амьтан байна даа” гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сүүлээр тоглох хөлбөмбөгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа. Ингэж бодоод явж байтал өөдөөс нэлээд хэдэн хүүхэд гүйгээд ирэв. …
-
28 January
Хятадын авто замын гол дахь байшин
Хятадын авто замын голд ийм байшин байдаг. Уг байшинд амьдардаг нэгэн гэр бүл байшингаасаа нүүхээс татгалзсан бөгөөд аргагүйн эрхэнд байшинг тойруулан авто зам тавьжээ. Байшингаасаа нүүхийг татгалзсан нь тэдний сонголт бөгөөд иргэдийнхээ сонголтыг хүндэтгэсэн нэг хэлбэр юм. Өдгөө авто замын гол дахь уг байшинг үзэх гэсэн багагүй тооны жуулчин тус газрыг зорьдог гэнэ.
-
28 January
Япончуудаас суралцах чухал 17 хичээл
1. Талархлаа үргэлж илэрхийлэх Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй илүү олон сонголттой учраас хариу талархал …
-
28 January
Энэтхэгийн хамгийн үнэтэй саарий Геннисийн номонд оржээ
Саарий нь “хувцасны судал” буюу “Сати” гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай үг. Зэрэг зиндаа болон газар нутгаасаа хамаараад саарий өөр өөр хэв загвартай байдаг байна. Уг хувцасны баялаг өнгө, загвар болон материалын сонголт Энэтхэгт бий бөгөөд эмэгтэйчүүд нь өнөөдрийг хүртэл өдөр тутмын амьдралдаа өмссөөр байгаа. Саарийг анх яг хэзээ урлаж эхэлсэн нь тодорхой бус байдаг. Энэ талаарх түүхэн бичиг баримт …
-
28 January
Аарцтай гурилтай шөл хийх арга
Тогоондоо ус хийж буцлах үед нь хонины гуя, шаант чөмөгний бор махаас хавтгай нимгэн зорж хийгээд буцалсаны дараа давс (жамц давс) хийж 10 минут буцалгана. Гурилаа хатуувтар зуурч нухаж элдэнэ. Гурилаа хэрчээд буцалж буй шөлөндөө нэмнэ. Буцалсаны дараа нимгэн хэрчсэн хонины сүүл, уулын зэрлэг сонгино, гоньдоо хийж гурван минут буцалгаад гаргана. Аягалахын өмнөхөн аарцаа хийж хутгана. Тавтай хооллоорой!
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл