Yearly Archives: 2018

January, 2018

  • 7 January

    Монос эмийн сан хүчилтөрөгчийн коктейл үнэгүй өгч эхэллээ

    Монос эмийн сангийн 55 салбараар Хүчилтөрөгчийн коктейлоор 9:00-11:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Хүчилтөрөгчийн коктейл өвчилсөн, ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг юм. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг. Хүчилтөрөгчийн коктейл хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн дархлаа сайжирч амьсгалын замын өвчнөөс хамгаалах, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Нэг аяга хүчилтөрөгчийн коктэйл …

  • 7 January

    Дүрвэгч цагаачдаар бялхсан эгэлгүй ертөнц

    Эдүгээ 258 сая хүн буюу манай гаригийн нийт хүн амын 3.4 хувь нь эх орноосоо гарч харьд аж төрж байна. Эдэн дотор манай монголчууд багахан хувийг бүрдүүлнэ. Мигрант, дүрвэгч гэсэн хоёр өмнөө хүн сүрэг байна. Эхнийхийг цагаач хэмээн монголчилсон. Тэгж ч дассан. Түүхнээ байсан үзэгдэл, нийгэмд байсаар ч байна. Харин хоёр дахийг монголчууд тэр бүр мэдэхгүй, харин нүүрлээд ороод ирэх …

  • 7 January

    Мэтью Рикар: Өөрийн гэрлийг ол /видео/

    Эрдэмтдийн үзэж байгаагаар тэр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн. 1946 онд Францад төрж Парисын элитүүдийн дунд өссөн, өдгөө Буддын шашны лам Мэтью Рикар Pasteur институтыг төгсчээ. Одоогоор Балбад амьдарч байгаа тэрээр оюун санааны 10 ном гаргаж, хоёр кино хийсэн байна. Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Бурхны шашинд сэтгэлийн амар амгалангаа олсноор жинхэнэ аз жаргалдаа хүрдэг хэмээдэг. Тэгвэл Мэтью Рикар …

  • 7 January

    Орд бүрийн баримталж явбал зохих зарчим

    Та өөрийн далд мөн чанар, баримтлах ёстой зарчмаа зурхайн зурлагаас сонжоорой. Орд болгонд өөрийн гэсэн мөн чанар байдгаас гадна хүн бүр дэлхийд ирэхдээ тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ ухамсарлан мэдэж буй хүмүүс харьцангуй хөнгөн, хялбар амьдардаг гэж зурхайчид үздэг. Тиймээс бид уншигч таны хэрэгцээнд зориулан таны амьдралд баримтлах ёстой зарчим, түүнээс урган гарах үүргийг тань толилуулж байна. Хонь Хүний …

  • 7 January

    Арьсанд тань халтай 7 хүнс

    Эмэгтэй хүн гаднаасаа бус дотроосоо гэрэлтдэг. Гэхдээ дотроосоо гэрэлтэхийн тулд ходоод руу орж байгаа зүйлсийг анхаарах хэрэгтэй. Арьсыг гэмтээхээс гадна маш хурдан хөгшрүүлдэг доорх долоон хүнсийг аль болох хэрэглээнээсээ гаргахыг хичээгээрэй. 50 насандаа эрүүл сайхан арьстай хэвээр байхыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлэн идэж байгаа бүхэндээ анхаарал хандуулаарай. 1. Цагаан будааны гурил Цагаан будааны гурил цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж …

  • 7 January

    5 хормын дотор стрессээ тайлах аргууд

    1. Бугуй, чихнийхээ ард хүйтэн ус түрх. Тэр хэсгийн арьсны доор артерийн судаснууд байрладаг. 2. Үсээ самна. Ялангуяа массажны самаар самнавал толгой амарч, цаашлаад бодлууд ч“амрах”болно. 3. Цонхоор хар. Чамайг энд стресстэж суух хооронд гадаад орчинд юу болж өрнөж байна? Өрнөж байгаа амьдралыг ажиглан өөр юм бодолгүй хэдэн минут суу. 4. Сунгалтын дасгал хий. Хэд хэдэн өөр төрлийн сунгалтын дасгал …

  • 7 January

    Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

    Герман, Штутгарт Вилгелм амьтны хүрээлэн дэх эм нохой сармагчингууд. Цаг агаар хүйтэн байна. Индонез, Бали Хүүхдүүд усаар байлдаж тоглохын өмнө. Араб, Лива Абу Дабид шонхор шувуу, тэмээ, морьны “2018 Moreeb dune” фестиваль боллоо. Турк, Каясери “Erciyes” цанын бааз. Орос, Москва Чимэглэсэн метрон доторх зорчигчид. Англи, Лондон “The Voice UK” шоуны талаарх Хам Яард зочид буудалд болсон хэвлэлийн бага хуралд Will.i.am, Женнифер …

  • 6 January

    2017 оны НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

    НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд: Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх. Журамд заасны …

  • 6 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.06) Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр нийт оролцогчдод хандан тэмцээнд амжилттай оролцохыг хүсээд “Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. …

  • 6 January

    Сонсогчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ

    Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийн тушаалаар тус сургуулийн 400 сонсогч оролцсон билээ. Тэд энэ үеэр Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн сургуулийн 1, …

  • 6 January

     “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киноны бүсгүйчүүд найман саяыг алджээ 

    “Боловсрол” суваг телевизийн “80 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарт “Хүлэгү” пикчерс болон “Nomadia” пикчерсийн хамтран бүтээсэн “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” инээдмийн киноны гол дүрийн бүсгүйчүүд болох жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Н.Баярмаа нар оролцсон юм.“80 саяын уналт” нэвтрүүлгийн 2017 оны сүүлийн дугаарт оролцсон гурван бүсгүйд найман саяыг хожих боломж байв. Гэвч харамсалтай нь наян саяаас найман саятай үлдсэн бүсгүйчүүд хоёрхон секунтын дотор …

  • 6 January

    У.Хүрэлсүх: Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

    Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг …

  • 6 January

    “Насны хишиг”-ийн бүртгэл эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны зорилтод “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон.Ингэхдээ Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульд тусгасан. Харин энэ жил шинээр …

  • 6 January

    Кейт Бланшетт Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана

    Оскарын шагналт жүжигчин  Кейт Бланшетт  энэ жилийн Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана болсон байна. Австралийн жүжигчин К.Бланшетт нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Times Up”” кампанит ажлыг санаачлагч Холливудын алдартнуудын нэг юм. Каннын кино наадмын ерөнхийлөгч Пьерр Лескур болон ерөнхий төлөөлөгч Тьерри Фремакс нар “Бид өнгөрөгч намар ярилцаад, шийдэмгий бөгөөд өгөөмөр сэтгэлтэй үзэгч, шүүгч байж чадна гэж үзээд түүнийг сонгосон” хэмээн …

  • 6 January

    Иванка Трамп АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсч байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка эцгийнхээ суудалд суух хүсэлтэй бөгөөд Америкийн анхны эмэгтэй  Ерөнхийлөгч болох хүсэлтэй гэнэ. Сэтгүүлч Майкл Вулфф “Гал ба хилэгнэл: Трампын Цагаан ордонд” гэсэн номондоо энэ тухай дэлгэрэнгүй бичжээ. Майкл Вулффын номын хэсгээс New York Magazine сэтгүүлийнхэн эш татжээ. Сэтгүүлийн мэдээнд “Иванка нөхрийнхөө хамт өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн засаг захиргааны бүрэлдэхүүнд орсон. Хосуудын төлөвлөгөөгөөр “АНУ-ын …