Yearly Archives: 2018

January, 2018

  • 5 January

    Танилц: Өнөө үед олны анхаарлыг хамгийн их татаж буй 10 тэргүүн хатагтай

    1. Францын тэргүүн хатагтай Брижит Макрон, 64 настай Францын төрийн тэргүүн 1992 онд ердөө 15-хан насандаа ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Брижит 1953 онд шоколадны бизнес эрхэлдэг чинээлэг гэр бүлд төржээ. Тэрбээр эдүгээ 64 настай бөгөөд нөхрөөсөө 25 насаар эгчмэд юм. Эммануэль Макроны Амьен дахь Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын багшаар ажиллаж байсан тэрбээр шүлэг, яруу найраг театрт дуртай өсвөр насны хүүгийн хайрыг …

  • 5 January

    Залуусын мөрөөдөл дахин цөөн тоогоор үйлдвэрлэгдэнэ

    Форд компанийн 1964-1968 оны загварууд залуусын хайр хүндлэлийг одоо ч татсаар байна. Хурд, хүч энэ бол залуу насны эрч хүч. Тэгвэл энэ эрч хүчийг Фордын Мустанг, Шелбигийн жараад оны загварууд л илтгэдэг билээ. Тэгвэл тухайн цагтаа залуусын мөрөөдлийн хэмжүүр болж байсан 1967 оны Форд Шелби GT 500 энэ онд цөөн тоогоор дахин үйлдвэрлэгдэхээр болсон байна. Хэрвээ санаж байгаа бол энэ …

  • 5 January

    “Жинжиймаа” кинонд тоглосон охин 15 жилийн дараа

    “Жинжиймаа” уран сайхны киног хүн болгон мэддэг. Энэ киног 15 жилийн өмнө О.Машбат найруулж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус киноны гол дүр болох Жинжиймаагийн охин Хонгорзул дүрийг бүтээсэн өхөөрдөм охин П. Оюун-Эрдэнэ найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ.  “Жинжиймаа” уран сайхны кинонд  Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтарч тоглож байсан. Харин  энэ удаад Ардын жүжигчин П.Цэрэндагватай 15 жилийн дараа дахин хамтдаа …

  • 5 January

    Жастин Бибер, Селена Гомез нар шинэ жилийг Мексикт угтжээ

    Америкийн дуучин Жастин Бибер, Селена Гомез нар өнгөрсөн оны сүүлээр буцаж нийлсэн билээ. Тэгвэл саяхан тэд шинэ жилийг Мексикт угтаад Лос-Анжелес дахь гэртээ ирсэн талаар dailymail-д мэдээлсэн байна. Уржигдар тэд Холливудын фитнесс төвөөс гарч явж байгаа зураг нь цацагджээ. Хосын хувьд буцаж нийлснээсээ хойш байнга хамт байх болсон. Зул сарын баярын өдөр найз бүсгүйгээсээ хоёр насаар дүү Жастин баярт зориулж чимэглэсэн …

  • 5 January

    М.Мөнхбаатар:Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна

    УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан гэж Засгийн газрын нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлтэй холбогдуулан “Монголын зэс корпораци” ХХК-иас хариу мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Өчигдөр Засгийн …

  • 5 January

    Хохирогч бүсгүй УИХ-ын гишүүн Д.Муратад ёс зүйн хариуцлага тооцуулахаар гомдол гаргажээ

    Олон ч парламент, олон ч гишүүдийг харсан даа. Гэвч энэ парламентынх шиг байсхийгээд л эр, эмийн асуудалд холбогдоод, дуулиан шуугиан болоод байсан нь тун ховор юмдаг. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүн “бандааш” гэдэг хоч хүртэл авчихаад үг, үйлдэл бүртээ амьтны элэг доог болж явах вэ дээ. Тэгсэн удаагүй “бандааш” хочитын “гал хам” нэг танхимаас төрлөө. Түүнийг Д.Мурат …

  • 5 January

    Японы телевизийн шоуг арьс өнгөөр ялгаварласан хэмээн шүүмжилжээ

    Японы телевизийн шоуны алдарт хөтлөгч эрэгтэй Холливудын жүжигчин Эдди Мурфиг элэглэснийг үзсэн олон хүн арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гэж буруутгажээ. Баярын шоу нэвтрүүлэгт хөтлөгч “Beverly Hills Police” кинонд гардаг Хамадагийн дүрээр нүүрээ хар өнгөөр будан гарч ирсэн байна. Үүнийг маш том доромжлол хэмээн үзэх хүн олон байгаа аж. Хүмүүс уур бухимдлаа twitter-т “доромжлол” хэмээн жиргэн илэрхийлжээ. Харин Японд 13 жилийн турш …

  • 5 January

    Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөнө

    Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр боллоо. Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм. Замын-Үүд хилийн боомтоор одоо нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн …

  • 5 January

    Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

    Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд …

  • 5 January

    Засгийн газар татварын уян хатан бодлого барина

    Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, …

  • 5 January

    Х.Баттулга:Утааны асуудлыг шийдэж чадахгүй УИХ-ыг тараана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэлсэн юм. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ: “УИХ-ын гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Агаарын бохирдол онц байдлын хэмжээний асуудал болоод …

  • 5 January

    Улаанбаатарыг утаанаас ангижруулах арга зам

    Эхлээд уншигчиддаа Үндсэн хуулийн нэгэн заалтыг сануулъя. “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэжээ. Гэтэл манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотод Үндсэн хуулийн энэ эрх ноцтой зөрчигдөж байна. Би энд утааны тухай өгүүлэх гээд байгаа юм. …

  • 5 January

    Гашуунсухайт хилийн боомтоор 7800 тонн нүүрс тээвэрлэн гарчээ

    “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна. Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж …

  • 5 January

    Франц улс худал мэдээлэл тараагчдад арга хэмжээ авдаг хуультай болно

    Ирээдүйд болох сонгуулиудын үеэр хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэх үүднээс худал мэдээлэл тараагчидтай тэмцэх тухай шинэ хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлжээ. Э.Макрон өчигдөр ард түмэндээ хандаж “Élysée” ордонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Засгийн газар худал мэдээлэл тараагчдаас ардчиллыг хамгаалах хуулийн тогтолцоог бий болгоно” гэв. Ингэснээр Франц улс худал мэдээллийг …

  • 5 January

    Өндөр ууланд ажиллах аврагчдыг бэлтгэхэд мэргэжлийн уулчидтай хамтарна

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах саналыг тэд ОБЕГ-ын даргад тавьсан юм. Уулзалтын үеэр, “JCI Монгол” байгууллагын олон улс дахь хамтын ажиллагааг түшиглэн гадаад, …