Авлигатай тэмцэх газраас өчигдөр Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Мөн хахууль өгсөн хүнийг нь ч саатуулсан аж. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Дашрамд мэдээлэхэд, өнгөрөгч долоо хоногт “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр …
Yearly Archives: 2018
October, 2018
-
15 October
Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно
Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тодруулбал, иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд таван жилийн хугацаатай шинээр авч байгаа юм. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна. Тус хуулийн 17.3-д “Дипломат, албан гадаад …
-
15 October
“Алдарт эх-2018” спортын наадам болно
Алдарт эх цахим нэгдлээс санаачлан, Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын холбоо, Монголын ширээний теннисний холбоо зэрэг холбоотой хамтран “Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Алдарт Эх-2018” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Энэхүү спорт наадам аравдугаар сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын их сургуулийн спорт …
-
15 October
Их Британийн гүнж Эженигийн хуримын ёслолын торгон агшнууд
Их Британийн хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрьюгийн бага охин гүнж Эжени, Жаск Брусбанк нарын хуримын ёслол өнгөрсөн Баасан гаригт /2018.10.12/-нд болсон байна. Хосуудын хуримын ёслолд Меган Маркл, Кейт Мосс, Лила Грэйс, Деми Мур, хатан хаан IIЭлизабет,Наоми Кэмпбелл,Кейт Миддлтон, Робби Уильямс, Кара Делевинь нар уригдан оролцжээ.Гүнж Эжени өнгөрсөн нэгдүгээр сард дөрвөн насаар ах Жаск Брусбанктай сүй тавьсан байна. …
-
15 October
Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа гарсан байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх юм байна. Нийслэлийн сурагчид, Нэгдүгээр улирлын амралт -Бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног; Хоёрдугаар улирлын амралт – …
-
15 October
Өнөөдрөөс төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 09.00 цагт эхэлж байна.Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан уг захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм. Энэхүү захирамжийг ирэх …
-
15 October
Г.Ариунбаатар АСЕМ-ийн соёлын наадамд оролцоно
Ази, Европын 53 орны удирдагчид энэ сарын 18,19-нд Бельгийн нийслэл Брюсель хотод болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. АСЕМ-ийн үеэр буюу аравдугаар сарын 18-30-ны хооронд урлаг соёлын наадам зохион байгуулагдах аж. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ. Тэрбээр энэ сарын 18-ны өдөр ая дуугаа өргөх юм байна. Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe …
-
15 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 6. Сумъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг …
-
15 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, …
-
13 October
Даваа гаригаас төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ
Ирэх даваа гариг буюу аравдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргалаа.Тус захирамжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөнө. Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.
-
13 October
Б.Саруул: Хуудас бүрт хайраа шингээж эмээгийнхээ тухай номыг өлгийдөн авсан
Монголын мянга мянган уншигч, сонсогч, үзэгчдэд урам зориг, ухаарал, хайр бэлэглэх “Өөрөөс эхлэх амьдрал” ном уншигчдын гар дээр хүрээд удаагүй байна. Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч МУСГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн амьдралын бодит түүхийг мэргэжлийг нь өвлөсөн ганц хүн болох зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичсэн билээ. Эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн …
-
13 October
Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явахад бэлэн болжээ
Ерөнхий сайдын дэмжлэгтэй, Засгийн газраас санхүүжүүлж, монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо. “Монгол машин” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан“Тэр хэмжээний автобус …
-
13 October
Э.Содномпилжээ Азийн паралимпийн наадмын аварга боллоо
“Жакарта-2018” Азийн паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн наадмын аваргын алтан медалийн эзэн болсон байна. Индонез улсын Жакарта хотноо Азийн паралимпийн наадамд ур чадвараа сорьж байгаа Монгол Улсын баг тамирчдын тав дахь медалийн өнгийг “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, дэлхийн цомын гурван удаагийн аварга Э.Содномпилжээ алт болгон хувиргаж чадлаа.
-
13 October
ЗГХЭГ-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. “Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” гэсэн уриатай мод тарих энэ намрын ажиллагаанд 20 гаруй байгууллага оролцож 500 орчим мод тарилаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээлтийн арга хэмжээнд оролцож экологийн тэнцвэргүй байдал цөлжилтийн эсрэг хүмүүс бидний хийж чадах …
-
13 October
“Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийн нээлт боллоо
Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл