Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, …
Yearly Archives: 2018
October, 2018
-
15 October
Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн “шинэ” төрх
Кино урлагт анх Хайрлаж болох уу? уран сайхны кинонд дүр бүтээж орж байсан уран бүтээлч бол жүжигчин П.Шүүдэрцэцэг юм. Тэрбээр хамгийн сүүлд “Бид гурвын болзоо” киноноос хойш гурван жил завсарласан аж. Харин энэ жилээс эхлэн кинонд тоглож эхэлсэн тэрээр энэ сарын 12-нд нээлтээ хийсэн “Нинжин сэтгэл” уран сайхны кинонд дүр бүтээсэн байна. Тэрбээр тус кинонд өмнө нь тоглож байсан дүрүүдээсээ …
-
15 October
Ерөнхийлөгч Х. Баттулга Хойд Солонгосын ерөнхийлөгчийг Монголд айлчлахыг урьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан байна. Тус урилгыг Ким Жон Ун хүлээн авсан гэдгийг Хойд Солонгосын “Нодон синмун”сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-д баярын захидал илгээхдээ энэ тухайгаа дурдсан байна. Тэрбээр …
-
15 October
Дэлхийн цагаан таягтны өдөр хараагүй иргэдэд кофешоп ажиллуулах эрхээр бэлэг барилаа
Дэлхийн цагаан тагтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна. Ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. БСШУСЯ харааны бэрхшээлтэй …
-
15 October
“МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн байгууллагуудыг шагналаа
НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргалын санаачлагаар, БСШУЯ, НБГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны II зөвлөгөөн энэ сарын 12-ны өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын тэргүүлэгч Н.Бат-Сүмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, …
-
15 October
Өсвөр насны охидын хөгжил, хамгаалалд зориулсан танхим нээв
Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-аас Налайх дүүрэгт “Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурлын нийгмийн бодлогын хорооны дэд дарга, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн С.Тунгалаг, хүний эрхийн үндэсний комиссын захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзул, гэр бүл, хүүхдийн …
-
15 October
Б. Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлнө
“Miss International- 2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 19 настай Б. Мөнхчимэг тодорчээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан байна. Загвар өмсөгч Б. Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст …
-
15 October
Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоно
Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус …
-
15 October
Б.Мишээлт “Eindhoven Box Cup”-аас алтан медаль хүртлээ
Нидерланд улсад болсон олон улсын А зэрэглэлийн “Eindhoven Box Cup” боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт алтан медаль хүртлээ. Тус тэмцээн аравдугаар сарын 11-нээс 14-ний хооронд болсон бөгөөд нийт 18 орны 112 тамирчин оролцсоноос Монголын боксын багийнхан гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар шилдэг багаар шалгарсан …
-
15 October
Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө
2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал талаас цугларсан аж. Монголын мяндагтан том лам нар ийнхүү шавсан учраас тус нутгийнхан “10-р Богдын хойд дүр манай аймгаас тодрох нь” хэмээн шивэр авир хийж байжээ. Гэтэл үнэндээ 10-р Богдын хойд дүрийг тодруулах асуудал Хятадын шашны хэрэг эрхлэх газрын зүгээс тун их саад тотгортой учраад …
-
15 October
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
Бидний дунд элбэг тохиолддог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусын гаралтай суулгат халдварууд, балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна. Бага насны хүүхдүүдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болдог суулгат халдварын өвчин нь мөн бохир гараар дамждаг. Иргэд гараа дан ганц усаар угаах нь хангалтгүй бөгөөд …
-
15 October
“Талибан” бүлэглэлийн удирдагчид АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ
АНУ-ын томоохон албан тушаалтантай яриа хэлэлцээ хийсэн гэж Афганистаны “Талибан” бүлэглэлийн удирдагчид мэдэгдлээ.
-
15 October
Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй
Сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсонтой холбогдуулан Их Британи болон АНУ Саудын Арабад болох олон улсын томоохон бага хурлыг өнжих төлөвтэй байна. Саудын Араб Жамаль Хашоггигийн хэрэгт оролцсон нь тогтоогдохын бол АНУ-ын зүгээс хариуцлага тооцно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн болон ивээн тэтгэгч байгууллагууд Саудын Арабын нийслэл Рияд хотод болох хөрөнгө оруулалтын бага хурлаас …
-
15 October
Жүжигчин С.Өлзийхүү “Нинжин сэтгэл”-ээр нийгмийг сэрээлээ
“Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудад нээлтээ хийлээ. Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг СТА, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цагийн нэлээд чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь киног …
-
15 October
Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ
Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр дугаарын хязгаарлалтад хамрагдах нутаг дэвсгэр хумигдаж юм. Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна. Зуны бүсчлэлээр энэ зам хязгаарлалтад ордог байсан. Мөн 7 буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй. Өвлийн бүсчлэлд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл