Monthly Archives: January 2019

January, 2019

  • 14 January

    “Mongol HD” телевиз Азийн наадмаас шагнал хүртлээ

    Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards”наадам 23 дахь жилдээ энэ сарын 11-12-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадамд Монгол Улсаас анх удаа “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг  дөрвөн номинацид нэр дэвшсэн. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан контент төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн юм. Тэгвэл “Mongol HD” телевиз 23 …

  • 14 January

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм,  Завхан голын …

  • 14 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 8. Сумъяа гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 12 January

    ”Солонгон аашт”-ын зөвлөж буй хоолойн өвчнийг дарах жор

    Сүүлийн үед “Солонгон Ааштын Увидас” хоолны нэвтрүүлгээрээ олны танил болоод буй дуучин Т. Дэлгэрмөрөнгийн гэргий Х.Ананда дархлаа дэмжиж, уушги цэвэрлэх нууц жороосоо хуваалцлаа. Дархлаа дэмжиж, уушги цэвэрлэх органик цайнд хатаасан лимон, хатаасан халуун улаан чинжүү, үзэм, синнамон, сархиагтай зөгийн бал, цэцгийн тоос, цагаан гаа, хадаас ургамал, лимон зэрэг хэрэг болдог байна.    

  • 12 January

    “Утгын чимэг-22” наадмын дэд байрын өгүүлэг:Олон болоорой

    Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг  22 дахь жилдээ энэ сарын 9-ны өдөр  Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэ жилийн “Утгын чимэг-22” наадмын оны шилдэг бүтээлээр зохиолч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” богино өгүүллэг шалгарч, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” бүтээл хоёрдугаар байрыг хүртэж, зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гутгаар байрт шалгарсан  “Утгын чимэг-22”наадамд дэд байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт …

  • 12 January

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар 94.5 хувийн саналаар томиллоо. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан томилогдсон даруйдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин”ХХААХҮ-ийн …

  • 12 January

    Замын-Үүдэд болсон ослын улмаас хохирсон иргэдэд олгох нөхөн төлбөрийн асуудал шийдэгджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 08-ны өдрийн өглөө 06.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 9988 улсын дугаартай зорчигч тээврийн автобус осолдож, хоёр хүн нас барж, 43 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болсон. Ослын үед яаралтай ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд  нэгдүгээр сарын 9-ны өглөө Улаанбаатар хот руу 37 хүнийг …

  • 12 January

    Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад дээд тал нь 36 сарын үндсэн цалин олгоно

    Засгийн газрын энэ сарын 9-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын …

  • 12 January

    УИХ-ыг тараах тогтоолын төсөлд 12 гишүүн гарын үсгээ зуржээ

    Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байна. Өчигдрийн байдлаар Ардчилсан намаас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын таван гишүүн гарын үсгээ зураад байна. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн нэрс: Д.Эрдэнэбат С.Эрдэнэ Д.Мурат З.Нарантуяа Б.Пүрэвдорж Б.Наранхүү Я.Санжмятав Ж.Мөнхбат Н.Номтойбаяр …

  • 12 January

    УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч …

  • 12 January

    “МОНГОЛЫН МИСТЕР 2019” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болно

    Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор “МОНГОЛЫН МИСТЕР 2019” улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдөр Корпорэйт Конвеншн төвд (Corporate Convention centre) зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 …

  • 12 January

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2019.01.11/ 23:40 цаг эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос …

  • 12 January

    Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр”Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, …

  • 11 January

    Орой төрөлт муу юу, сайн уу…

    Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий. Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, …

  • 11 January

    Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

    Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна. Зарим эм, бэлдмэлүүд ханиадыг тухайн үед нь дарах  боловч бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлдэг. Сармистай сүүгээр ханиад дарах арга: Нэг …