Monthly Archives: January 2019

January, 2019

  • 14 January

    Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллээс үзвэл нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 …

  • 14 January

    Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна. Баянгол дүүрэг 46.2 хувь Баянзүрх дүүрэг 53.3 хувь …

  • 14 January

    Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Азийн шигшээ багт орж тулалдана

    Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Алдар спорт хороо, Монголын Зэс корпорацийн тамирчин ОУХМ Б.Чинзориг, Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Сүлд спорт хороо, Ажнай корпорацийн тамирчин ОУХМ.Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт багтжээ. Хоёр тамирчин ирэх сарын 2-нд Чех улсын нийслэл Прага хотноо болох Ази-Европ тивийн тэмцээнд оролцох аж. Тэднийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А. Гантулга дасгалжуулна. Чех улсад зохиогдсон тэмцээний дараа Унгар, …

  • 14 January

    Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилсон билээ. Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд …

  • 14 January

    Э.Бат-үүл нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 18-ны 11:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Нийслэлийн прокурорын газраа өнгөрсөн оны 12-р сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн …

  • 14 January

    Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З.Энхболдыг томилжээ

    Монголын жүдо бөхийн холбоо өнгөрсөн баасан гаригт хуралдаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр олонхийн саналаар томилсон байна. Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболд 2020 онд Япон Улсын Токио хотод зохиогдох зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багийг ахалж оролцох юм. Өмнө нь Монголын Жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, …

  • 14 January

    МАН: Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг эгүүлэн татна

    УИХ дахь МАН-ын бүлэг Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудал болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон түүнийг дагалдан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлаар өнөөдөр хуралдсан байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн”Бүлгийн гишүүдийн олонхи нь Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нарын Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудал сунжирч байгаа …

  • 14 January

    Л.Оюун-Эрдэнэ:МАНАН дэглэмээс уучлалт гуйгаагүй

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалтыг нэн даруй хэлэлцэхийг шаардаж мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэгдүгээр сарын 10-өдөр төв талбай дээр МАНАН дэглэмийг нураах зорилгоор олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг бид зохион байгуулсан. Жагсаал цуглаанд улс орны өнцөг булан …

  • 14 January

    Топ модель Х.Бадамгэрэлийн хүү олон улсын тэмцээнээс шагнал хүртжээ

    “Андра” загварын агентлагийн үүсгэн байгуулагч,Топ модель Х.Бадамгэрэлийн таван настай хүү Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019”тэмцээнд амжилттай оролцжээ. Топ модель Х.Бадамгэрэл дэлхийн 30 орны 50 гаруй оролцогч хүүхдүүдтэй өрсөлдөж, хоёр ч шагналын эзэн болсон хүүгийнхээ талаарх баярт мэдээг өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцлаа. Тэрбээр“Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019” олон улсын модeль болон авьяастнуудын тэмцээний шагнал гардуулах ёслолд хүүгээ шагнал …

  • 14 January

    Жүжигчин Г.Анхбаяр “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллана

    Боловсрол телевизийн  “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, …

  • 14 January

    Ц.Даваасүрэн: 42 мянган өрхийг цахилгаан халаагуурт холбоно

    2019 оныг Эрчим хүчний яамнаас “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний системийн жил болгон зарлаж байна. Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч бас энэхүү системийг дагах ёстой.2019 онд эрчим хүчний системээ …

  • 14 January

    Хөвсгөлийн мөсний баяр “Хөх сувд” нэрийн дор болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяр  гуравдугаар сарын 1-4-нд “Хөх сувд” нэрийн дор болно. Жил бүр уламжлал болдог мөсний баярт урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож ирснээр нийслэл хотынхон төдийгүй бусад аймаг, орон нутгийн иргэд, гадна дотны жуулчид, зочдыг татдаг нэг ёсны өвлийн аялал бүхий баяр юм.  

  • 14 January

    Спортыг дэмжих сан төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа

    Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Биеийн тамир, спортын бодлогын газар хоёрдугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авна гэж зарласан байна. Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ; Өндөр зэрэглэлийн тамирчин, …

  • 14 January

    Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өчигдөр /2019.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав. Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох …

  • 14 January

    Автозам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлжээ

    Сар шинийн баяр дөхсөнөөс автомашины хөдөлгөөн нэмэгдэж, их хэмжээний цасанд зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүсээд буй нөхцөлд иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  МХЕГ-аас зөвлөжээ. Үүнд: Олон улсын болон улсын чанартай авто замыг хариуцагч байгууллагууд, түүний харьяа ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах, Аймаг, …