Monthly Archives: January 2019

January, 2019

  • 16 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 10. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн …

  • 15 January

    Б.Мөнхбаатар: Хот байгуулалт, төлөвлөлтийн олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны нийт удирдлага, хамт олон шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхбаатарыг энэ сарын 10-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр сайд Х.Баделхан “Шинээр томилогдон ирж буй дэд сайд Б.Мөнхбаатар нь Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Уг салбарын ажил албыг сайн …

  • 15 January

    Монголбанк дурсгалын мөнгөн зооснууд шинээр гаргажээ

    Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа. Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк …

  • 15 January

    Б.Баярсайхан: 2019 оны арваннэгдүгээр сард 300 ортой IV төрөх эмнэлгийг барьж дуусгахаар тохирлоо

    Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа IV төрөх эмнэлгийн барилгын ажлын талаар Үндэсний хөгжлийн газрын дарга мэдээлэл өглөө. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “300 ортой төрөх эмнэлгийн асуудал 2009 оноос яригдаад, зогссон байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар 30 хувьтай дутуу баригдсан барилгыг 2017 онд тухайн үеийн Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих тогтоол гаргасан юм. Энэ дагуу …

  • 15 January

    Шарын гол-Дархан чиглэлийн галт тэрэгний үйлчлэгчид жирэмсэн эмэгтэйг эх барьжээ

    Галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр шинэ хүн мэндэлжээ. Тодруулбал Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эсэн мэнд эх барьж авчээ. Хүүхдийг эх барьсан галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул “ЗорчигчМ.Номин-Эрдэнийг жирэмсэн гэдгийг эхлээд мэдээгүй. Галт тэрэг Шарын голоос хөдөлсний дараа зорчигчдод цай тараагаад явж байтал нэг эмэгтэй ёолоод …

  • 15 January

    СХД-ийн IX, X, XXV хорооны ахмадуудад зориулсан сувилал нээгдлээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд үйлчлүүлэх боломжтой уламжлалт эмчилгээний сувилалын байр өнөөдөр /2019.01.15/ ашиглалтанд орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар …

  • 15 January

    Төрсний дараах сэтгэл гутрал яагаад тохиолддог вэ?

    ЭХИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ Нярай хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдралынхаа туршид сэтгэл санаа тайван тогтвортой байхад чухал нөлөөг үзүүлдэг. Эхний жил дэхь сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эх байдаг. Эхийн хайр халамжийг нярай эхийнхээ нүүр царай, халамж энхрийллээс хүлээн авдаг билээ. Эх …

  • 15 January

    Н.Алтанхуяг шударга бусын хонгилоо дахин зарлав

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх 2016 оны дөрөвдүгээр сард “Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг анх олон нийтэд ярьж эхэлсэн. Тэрээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг хөндөхдөө Монголын нийгэмд “ Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг нэр бүхий улс төрчид зохион бүтээсэн байна. Үүнийг толгойлдог, зохион бүтээсэн хүн нь Ц.Элбэгдорж юм хэмээж байв. Тэгвэл ийм хонгил үнэхээр бодитой байна гэдэг нь өдөр ирэх тусам илчлэгдэж илэрч …

  • 15 January

    Ж.Батбаясгалан:Хөрсний ус дээшилсэнтэй холбоотойгоор халиа, дошин үүсээд байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаар ахлуулсан нийслэлийн Онцгой комиссын гишүүд өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хөрсний ус ихээр гарч буй газруудад ажиллав. Нийтийн эзэмшлийн гудамж талбай устаж хөлдсөн, үерийн далан шуудуу дүүрч халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хоёр айлын хашаан дотроос булаг гарснаар нийтийн эзэмшлийн гудамж …

  • 15 January

    Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна

     Казакстан улсын Алматы хотод  зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.  2019 оны 1-р сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар …

  • 15 January

    Г.Занданшатар: Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлана

    “Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас хамтран зохион байгуулж, нийслэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүрэг, сум, багийн Засаг дарга, төлөөлөл оролцож байна. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  чуулганд оролцож, “Төрийн албаны шинэчлэл, төвлөрлийг сааруулах бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн …

  • 15 January

    БНХАУ, ОХУ, ХБНГУ,  Польш  улсаас гахайн мах, өөх импортлохыг түр  хугацаанд хориглолоо

    Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн  мялзан өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал зарлан хуралдуулав. Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо. Юуны түрүүнд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш …

  • 15 January

    Сумочид хүүхдийн эмнэлэг барихаар болжээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд улсынхаа нэрийг мандуулж яваа сумочид Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлэхээр боллоо. Уг төслийг мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал санаачилжээ. Токио хотноо өнгөрсөн ням гарагт эхэлсэн Хацү башётай зэрэгцээд ийнхүү сайхан мэдээ арлын орноос түгэж, тус улсын олон бизнесмэн монгол сумочдын сайн үйлсийг дэмжихээ илэрхийлсэн байна. Уг эмнэлгийг барих ерөнхий төсөв нь 4 сая гаруй доллар болж …

  • 15 January

    Б.Ганхуяг:”Эрдэнэс Тавантолгой” ирээдүйтэй учраас хамтарч ажиллах гэсэн гадаадын компаниуд өрсөлдөж байна

    “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд хэдэн тонн нүүрс олборлон экспортолж, хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх зорилго тавив? -Манай компани 2019 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын зарим хэсгийг босгох, дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэх, үргэлжүүлэх, уурхайн олборлолтоо нэмэгдүүлэх, барилга, бүтээн байгуулалтын олон ажил хийнэ. Түүнчлэн үйлдвэрлэлээ …