Булган, Төв, Дундговь зэрг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин хурдацтайгаар тархаж байгаа учраас Улсын онцгой комисс өнөөдөр /2019.01.15/ хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун“Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим аж ахуй нэгжүүдийн хоолны үлдэгдлээс …
Monthly Archives: January 2019
January, 2019
-
15 January
0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох санал гаргалаа
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагчдад гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргалаа. Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн …
-
15 January
Зодоон хийсэн хурандаа нарыг чөлөөлнө
Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар согтуурсан байх үедээ хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ гэмтээсэн байна. Тэдэнд ямар арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржаваас тодруулахад “Зодоон хийсэн хурандаа …
-
15 January
Тамхи бол бага тунтай хор
Эрүүл мэндийн боловсрол олгох вэб сайт болох Unsick.me тамхи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар нийтэлжээ. Тамхи эрүүл мэндэд хортой, сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Хүн бүр урт насалж өвчин зовлонгүй амьдрахыг ямагт эрхэмлэдэг. Гэвч үүнийг мэдсээр байж тамхи татаад байвал өтөл цагт тархинд цус харвах, зүрхний шигдээс, уушигны хавдар зэрэг олон эмгэгээр өвчлөх эрсдэл их өндөр. Нэгэнт өвчилж хүндэрсэн …
-
15 January
Ч.Улаан:Салбарынхаа хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурал өчигдөр (2019.01.14) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ч.Улааныг албан ёсоор танилцуулж, шинээр томилогдсон сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барил зэргээр байр сууриа илэрхийлсэн юм. Хурлын эхэнд, дэд …
-
15 January
Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч оны наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тэгвэл уг хэргийн мөрдөн …
-
15 January
Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна
Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай өчигдөр /2019.01.14/ уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс эхлэн АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын …
-
15 January
Н.Лхамаа Дакар раллигийн уралдаанаа өндөрлүүллээ
Авто спортын олимп “Дакар ралли-2019″ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Дакар раллид мотоциклийн төрөлд уралдсан ОУХМ Н.Лхамаа уралдаанаа өндөрлүүллээЗургаа дахь өдрийн уралдааны үеэр ОУХМ Н.Лхамаагийн мотоцикл элсэнд сууж, тэрбээр мотоциклаа элснээс гаргахдаа каскаа анхааруулах тэмдэг болгон зам дээр тавьсан байсныг нь 516 дугаартай ачааны машин дайрч, хагалснаас уралдаанаа өндөрлүүлэх болсон байна. Харин UTV буюу SxS төрөлд оролцож буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарын хувьд зургаа дахь өдрийн бариандаа 41 дүгээр байраар оржээ. ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар UTV OPEN ангилалд: 7 …
-
15 January
Үсний хагнаас салах арга
Хэрэг болох зүйлс: -Нунтаг арц -Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тос Бэлтгэх заавар: 1. Тэжээлийн тосноосоо 3-4 халбагыг аяганд хийнэ. 2. Арц 1-2 халбага 3. Хооронд нь маш сайтар холино. 4. Үсээ шампуниараа сайтар хөөсрүүлж угаан 5-10 минут байлгана. Дараа нь усаар зайлна. ( гүн цэвэрлэгдэнэ) 5. Бэлтгэсэн маскаа үсэндээ угнаас үзүүр хүртэл түрхэнэ. 6. Гарын өндгөөрөө зөөлөн массаж хийнэ. 7. 20-25 …
-
15 January
“Утгын чимэг-22” наадмын 3-байрын өгүүллэг: “Булангийн зогсоол”
МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 8-ны өдөр Хүүхдийн ордонд боллоо. МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхацсан, 22 дахь удаагийн энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлэв. МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ дэд байрт, зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгээрээ гутгаар байрт шалгарлаа. Гутгаар байрт шалгарсан зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгийг …
-
15 January
Дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 9. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …
-
15 January
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, …
-
14 January
Олон Улсын өсвөрийн мисс, моделийн тэмцээнд Андра агентлагийнхан аваргалжээ
Гүрж Улсад зохион байгуулагдсан “World Rising Stars” буюу олон улсын өсвөрийн авьяаслаг мисс, модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Андра агентлагийн загвар өмсөгчид амжилттай оролцжээ. Тодруулбал Мөнхбаярын Ананд “Best model 2019”, “Best talent model 2019 WINNER”, Ерэнбаатарын Уртнасан “Best model 2019 GRANDPRIX”, Нямсүрэнгийн Анужин “Best photo model 2019 WINNER”, Л.Мөнхдалай “Beauty of the year 2019 GRANDRIX”, “Dancer of the year 2019” гэсэн шагналуудыг нь тус тус хүртжээ. …
-
14 January
Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс …
-
14 January
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллээс үзвэл нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл