Monthly Archives: March 2019

March, 2019

  • 20 March

    Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм байна. Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт …

  • 20 March

    УИХ-ын чуулган хуралдана

    УИХ-ын чуулган өнөөдөр /2019.03.20/ 10.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр …

  • 20 March

    “Дэлхийн яруу найргийн өдөр”:Зохиолч уншигчдын уулзалт болно

    “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт” энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Тус уулзалт маргааш Монголын Үндэсний номын санд 11:00 цагт болно. “Зохиолч уншигчдын уулзалт”-ын хүрээнд Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд …

  • 20 March

    Д.Сумъяабазар хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ 2009 онд баталж, мөрдүүлсэн байна. Гэвч хууль батлагдсанаас хойших хугацаанд …

  • 20 March

    Майкл С.Клечески: Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Манай хоёр улсын харилцаа, ялангуяа боловсролын салбарт идэвхтэй хөгжиж, үр дүнгээ өгч буй олон жишээ бий. Тухайлбал, Монгол Улс, АНУ хамтран санхүүжүүлж буй “Фулбрайт” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш 70 гаруй оюутан …

  • 20 March

    Иргэдэд 3-12 баллын газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрүүлэх сургалтын танхим өнөөдөр нээлтээ хийнэ

    Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон орон даяар тэмдэглэдэг болсон. Уг хүрээнд өнөөдөр  улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд …

  • 20 March

    Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурал Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой …

  • 20 March

    Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорлоо

     Казакстан улсын  Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр /2019.03.19/ ард түмэндээ хандаж албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа.Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх ажээ.  Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан юм. Дараагийн Ерөнхийлөгчийг сонготол Дээд танхимын дарга Касым Жонат Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх ажээ.  

  • 20 March

    М.Энхболд: Н.Энхбаярыг хуулийн байгууллагад өгнө

    МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга асан М.Энхболдыг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны хувийн хувьчлалтай холбоотой гэх мэдээллийг олон нийтэд өгөх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд тайлбар өгсөн байна. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “Эрдэнэтийн 49 хувь хэмээх луйврын схем” нэвтрүүлэгт орох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн …

  • 20 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 14. Буд гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос …

  • 19 March

    “КFC”-гийн хоолноос хүүхэд хордсон уу?

    “КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос  дахин хүүхэд хорджээ. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд  шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах юм байна. Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт  25-р эмийн сангийн хажуу дахь салбар сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авчээ. Хүү ресторанаар …

  • 19 March

    С.Баярцогт:Швейцарын тал материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Швейцарын Холбооны Улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор дансаар орж, гарсан гүйлгээний таван дансны баримтыг хүлээлгэж өгсөн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэтэл өнөөдөр уг дансны хуулга АТГ-т хүргэгдэж  очоогүй байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг мэдээлтэй  холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт …

  • 19 March

    Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна

    Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 …

  • 19 March

    Байгаль орчинд ээлтэй LINE TRACE ROBOT автобус угсрах бүтээлч арга хэмжээ боллоо

    “Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая” зорилтод хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Миний анхны робот” бүтээлч арга хэмжээний энэ удаагийн цувралаар замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой байгаль орчинд ээлтэй Line Trace Robot автобус угсрах онолын сургалт болон бүтээлч арга хэмжээг явууллаа. Дөрөвдүгээр цуврал болох “Миний анхны робот-4” бүтээлч арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд зориулан хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд япон багш, япон улсад …