Monthly Archives: March 2019

March, 2019

  • 15 March

    Сарын тэмдгийн өдрүүдэд таны биед гарах өөрчлөлтүүд

    Эмэгтэй хүний амьдрал сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа болон дааврын өөрчлөлтүүд жирэмслэхтэй хамааралтайгаас гадна биеийн байдал, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бид та бүхэнд өдөр тутамд биед ямар өөрчлөлт гардаг тухай мэдээллийг бэлтгэлээ. Нэгдэх өдөр Сарын тэмдгийн эхний өдөр бол мөчлөгийн эхний өдөрт тооцогддог. Энэ үед өндгөвчний үүсгэдэг дааврын тоо огцом буурч улмаар эндометрийн таталтын механизм үүсдэг. …

  • 15 March

    Шведийн сурагчийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

    Шведийн 16 настай сурагч Грета Турнбергийг дэлхийн дулааралтай тэмцэх хөдөлгөөнд хувь нэмэр оруулсных нь төлөө Скандинавын орнуудын улс төрчид Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. 2018 оны 8 дугаар сард Стокгольм хотын парламентын байрны өмнө хичээл хаялт зарлах үеэр тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Хор хөнөөлтэй хог хаягдлуудыг бууруулах асуудлаарх Парисын хэлэлцээрийн нөхцөлүүдийг хэрэгжүүлж эхлэхээс …

  • 15 March

    Д.Эрдэнэбилэг: Хатуу цагийн шалгуурыг давсан бүхэн БААТРУУД

    Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Сэтгүүлч Б.Ганчимэгийн түүнтэй хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны Баасан гарагийн дугаарт хэвлэгдсэнийг бид тус сонины ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байна. -Миний хувьд онцгой уулзалт тохиож байна. Учир нь та ярилцахыг ихэд хүсч байсан зочин төдийгүй, олон нийтийн таньж мэдрэхийг хүсч байгаа, тайлбар …

  • 15 March

    Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш

    МУГЖ Г.Урнаатай ярилцлаа. -Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол болох “Бүсгүйн зурвас” жүжиг саяхан нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлийн талаар яриагаа эхэлье… -Энэ зохиолыг хэдэн жилийн өмнө уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. Учир нь жүжигчин хүний ур чадвар шаардсан гоё дүртэй байсан юм. Тоглолт маань үзэгчдэд амжилттай хүрч байна. Уран сайхан дотоод хяналт зэргээрээ маш өндөр үнэлэгдсэн. Жүжигчдийн ур …

  • 15 March

    Налайх дүүрэгт марш тактикийн тэмцээн боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүрэгт цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо. Тус тэмцээнийг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон анги байгууллагын …

  • 15 March

    С.Баянмөнх:Өмгөөллийн тухай хуулийг зайлшгүй батлах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй

    Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, Өмгөөллийн “Легал про” ХХН-ийн гүйцэтгэх захирал Содсүрэнгийн Баянмөнхтэй УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдөөд байгаа Өмгөөллийн хуулийн төсөл болоод өмгөөлөгчийн мэргэжлийн онцлог, өмгөөлөгчөө хэрхэн сонгох зэрэг сэдвээр ярилцлаа. -Өмгөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Өмгөөлөгч хүний хувьд энэ хуулийн төслийн талаар ямар …

  • 15 March

    Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг өнөөдрөөс эхэлж онлайнаар захиална

    Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг үйлчилгээг энэ сарын 15-аас буюу өнөөдрөөс нэвтрүүллээ. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно. Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэр сарын өмнө гэсэн дарааллаар хоёр …

  • 15 March

    “The World’s Best” шоунд 12 настай Энэтхэг хүү түрүүлжээ

    АНУ-ын “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоу өндөрлөж, шилдэг оролцогчоор төгөлдөр хуур хөгжим тоглодог 12 настай Энэтхэг хүү Лидиан Надхасварам  тодорч, нэг сая ам.долларын эзэн боллоо. Шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэг Казакстаны дуучин Димаш Кудайберген финалын шатны үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа өөрийн хүсэлтээр тэмцээнээс гарч байгаагаа зарлажээ. Дуучин Димаш “Үнэхээр гайхалтай байлаа. Шүүгчдэдээ баярлалаа. Та бүхний өмнө өөрийн үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг бол …

  • 15 March

    Он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины хэрэгт 88 хүн холбогджээ

    ЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос мэдээллийн санд нэгтгэдэг болсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1,500 орчим хүн уг санд бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс үзэхэд Монголд хар тамхины хэрэглээ аль хэдийн хавтгайрсан нь илт байнаТухайлбал,  2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс 337 эрэгтэй 75 эмэгтэй хүн байсан.  Мөн өнгөрөгч 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд …

  • 15 March

    Энэ ням гаригт НӨАТ-ын урамшууллын тохирол болно

    НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол гуравдугаар сарын 17-ны ням гаригт “Боловсрол” телевизээр шууд цацагдана. Иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 60 сая төгрөг байх аж. …

  • 15 March

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 9. Сугар гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, салхи шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 14 March

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • 14 March

    Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгчээ

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллажээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл …

  • 14 March

    Нийслэлийн итх-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо

    Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй …