Monthly Archives: April 2019

April, 2019

  • 16 April

    Гурван аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн  түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,1 мянган га ой, 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон …

  • 16 April

    Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж иргэдийг залилан мэхэлсэн хэрэг гарчээ

    Иргэнээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлжээ Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа тул иргэд, аж ахуйн …

  • 16 April

    Капитал банкны дампууралд “нэрвэгдсэн” 340 тэрбум төгрөгийг хэнээр төлүүлэх вэ?

    Монголбанкнаас  “Капитал” банкийг албадан буулгах шийдвэрийг энэ сарын 8-нд  гаргасан. Уг шийдвэрээ танилцуулахдаа  “Капитал” банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй  болсон  учраас татан буулгаж байна” хэмээн Монгол банкнаас мэдэгдсэн билээ.  Гэвч одоогоор хичнээн иргэд хохирсон талаар нарийн мэдээлэл гараагүй байна. Харин төрийн гэж нэрлэгдсэн татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг Капитал банкны дампууралд “нэрвэгджээ”. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн …

  • 16 April

    Прокурор П.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлжээ

    Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Авлигатай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” үндэслэлээр шалгаж байгаа Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж …

  • 16 April

    “Орлогод нийцсэн орон сууц” төслийн 768 айлын хотхоны барилгын ажил эхэллээ

    Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотод амьдарч буй нийт өрхийн 56 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхүүд зах зээлийн …

  • 16 April

    Өнөө шөнө төв, зүүн аймгуудад, маргааш ихэнх нутгаар шороон шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: …

  • 16 April

    АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ

    Японы улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока энэхүү эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа. Мөн япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан …

  • 16 April

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ -11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34, 36/1, 25 байрууд 2-р сургууль, Чингис хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон ойр орчмийг хэрэглэгч ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 18, 17-р хороо Яргайтын …

  • 16 April

    Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр  нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ. Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал хотын даргад хандаж “Миний хувьд энэ байгууллагад 2015 онд ажилд орсон. …

  • 16 April

    Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өчигдөр/2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн …

  • 16 April

    Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө. “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн …

  • 16 April

    Парисын Нотр Дам Сүм шатжээ

    Парис хотын  алдарт Нотр Дам Сүмд  өчигдөр орой /2019.04.15/ том хэмжээний гал гарч, сүм шатаж эхэлжээ. Сүмд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа дээврийн хэсгээс гал дүрэлзэж эхэлсэн ажээ. Одоогоор галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж …

  • 16 April

    Хотын шинэ даргыг “боорлох”-ын учир

    Монголчууд бидний улс төржилт хаврын тэнгэрийн ааштай зэрэгцэн хуйсагнаж байна. Энд тэнд огцор, буулга, тараа, шаардаж байна гэх үгнүүдийг маань мэгзэм шиг унших хүмүүстэй өдөр гудамж талбайд тааралдаж, орой цэнхэр дэлгэцээрээ харах нь хэвийн үзэгдэл боллоо. Үнэхээр зарим хүмүүсийн яриад байгаачлан улс орон сүйрчихсэн юм уу гэвэл мэдээж үгүй. Сүүлдээ жагсаал цуглаан бүр өдрийн хөлс, цалинтай ажил болоод хувирчихсан тухай …

  • 16 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, …

  • 16 April

    Гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 12. Ангараг гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …