Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. …
Monthly Archives: April 2019
April, 2019
-
16 April
С. Амарсайхан: Үндэсний их театрыг соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор барих асуудлыг судалж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн зарим бүсээр явж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих боломжтой газруудыг судаллаа. Тодруулбал, Засгийн газраас гаргасан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод Үндэсний урлагийн их театрыг байгуулах ажлыг эрчимтэйгээр эхлүүлж байна. Зураг төслийнх нь ажилд ойрын хугацаанд орно. …
-
16 April
Нэг настай охиноо гудманд нүцгэн хаяад зугтжээ
Энэ сарын 15-ны өдрийн 00:54 цагт Цагдаагийн 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод, нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид 13 минутын дараа хэргийн газарт очиж шалгахад Ө.Эрдэнэбаатар гэгч нь гурван сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Мөн Ө.Эрдэнэбаатар нь гэрээсээ гарахдаа …
-
16 April
“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргууд тодорлоо
УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, “Монголын шатрын холбоо” хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн дөрөвдүгээр сарын 06-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцсоноос шидэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д …
-
16 April
АНУ-ын ЭСЯ-наас зөвлөмж гаргажээ
Сунгалттай паспортаар орж ирсэн монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай …
-
16 April
ЦЕГ: Ховорт тооцогдох цоохор ирвэс, хүрэн баавгай зэрэг ан амьтдыг агнасан этгээдүүдийг барьсан
Өнөөдөр ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Мэдээлийн үеэр “Байгалаа хамгаалъя” аяны талаар болон илэрсэн хэрэг, байгаль орчны гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал “ХЗДХЯ-наас “Байгалаа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. …
-
16 April
Боксын Үндэсний шигшээ баг Тайландыг зорив
Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ. Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр МУГД Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор Тайланд улсыг зорилоо. Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн багт 49 кг-ын …
-
16 April
“Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ хийлээ
“Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм. МЗХ ямар зорилгоор Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ? Монголын Залуучуудын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын …
-
16 April
Азийн шилдэг дуучнаар шалгарсан Г.Мөнхбаяр эх орондоо ирлээ
Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацад Г.Мөнхбаяр буюу Becky нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа Г.Мөнхбаяр оролцож Азийн 20 орны шилдэг шинэ залуу поп дуучидтай өрсөлдөн шилдгээр шалгарч өчигдөр /2019.04.15 эх …
-
16 April
Ё.Батбаяр: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр алуурчинг би тэр орой машиндаа дайж явсан
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний алба хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр өчигдөр нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэж мэдэгдлээ. Ё.Батбаяр:Ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзлээ. Ямар ч баримт нотолгоо гаргаж тавьсангүй. Яалт ч үгүй “Энэ хоёр …
-
16 April
“Дэлхийн номын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг …
-
16 April
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай охин алга болжээ
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил …
-
16 April
БНХАУ-д “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Бүс ба зам” бодлогын хүрээнд “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн 4 сарын 11-нээс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн 7, 8 дугаар танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэрийг дэглэн …
-
16 April
Жүжигчин Г.Ундармаа, Д.Ганцэцэг, Б. Отгонтуяа нар бүх оддын тоглолтод тоглоно
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн сонирхогчдын лигээс санаачлан Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдийн дундах анхны “Бүх одод”-ын тоглолтыг дөрөвдүгээр сарын 17-ний өдөр Спортын төв ордонд 13:00 цагаас зохион байгуулах гэж байна. “Бүх одод”-ын тоглолтод урилгаар МУСТА, жүжигчин Г.Ундармаа, Д Ганцэцэг, Б.Отгонтуяа, Н.Мөнхсоёл нарын жүжигчид баруун, зүүн бүсэд хуваагдан тоглохоор болжээ. “Бүх одод”-ын тоглолтод оролцох эмэгтэй жүжигчид 1. SINGLE LADIES 1, 2, 3 киноны …
-
16 April
Налайхын зам засварын ажил эхэллээ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам засварын ажил өнөөөдөр эхэллээ. Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай ажиллаж байгаа юм. Тус зам нь олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай тавигдах юм. Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл