ЦЕГ: Ховорт тооцогдох цоохор ирвэс, хүрэн баавгай зэрэг ан амьтдыг агнасан этгээдүүдийг барьсан

Өнөөдөр ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Мэдээлийн үеэр “Байгалаа хамгаалъя” аяны талаар болон илэрсэн хэрэг, байгаль орчны гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал “ХЗДХЯ-наас “Байгалаа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь бол хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг арга хэмжээний хор уршгийн талаар таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм. Энэхүү арга хэмжээг 21 аймаг бүр нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэн ажиллах юм.

Арга хэмжээнд байгалаас хууль бусаар ан агнах байгалийн ургамал түүж бэлтгэх, зэрлэг ан амьтны эд эрхтэний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх рүү чиглэсэн суртчилгааны ажлууд явагдана.

Монгол улсын Үндсэн хуульд байгаль орчноо хамгаалах нь иргэдийн журамт үүрэг хэмээн заасан байдаг. Тиймээс иргэдийн оролцоог идэвхжүүлэх шаардлагатай “гэв.

2018 онд ойн хуулийн хүрээнд нийтдээ 268 зөрчил илрүүлсэн

МХЕГ-ын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр “Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албатай манай мэргэжлийн хяналтын байгууллага хамтран ажиллаж гэмт хэргийг таслан зогсоох чиглэсэн үр дүнд хүрсэн ажлуудыг хийж байна. Тухайлбал, 2018 онд ойн хуулийн хүрээнд нийтдээ 268 зөрчил илрүүлсэн байдаг. Үүнээс 233 хэргийг арилгуулсан байгаа. Мөн 231м3 модон материал хурааж, нийт 72 албан шаардлага, 18 акт тавьж, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, барагдуулсан. Мөн 27 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар таван иргэний хэргийг шүүхээр шийдүүлсэн. Нэг тээврийн хэрэгсэл хураалгасан гэх мэтчилэн үр дүнд хүрсэн байдаг. Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлсэн. Үүнээс 117 хэргийг арилгуулсан. 75 ангийн буу, 117 хавх, нэг завь хурааж авсан. Мөн 47 акт гаргаж, 146 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, 23 сая тогууль ноогдуулж ажилласан байна. Мөн найман иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлснээс д иргэний хэргийг шүүхээр таслан шийдвэрлэсэн. Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн хэрэг шийдэх биш урьдчилан сэргийлж нөлөөллийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд байгаль орчны салбарт гэмт хэргийн гаралт багасаж байна. Мөн арга хэмжээний хүрээнд хяналтын постуудыг ажиллуулах, Нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт явуулах ажлуудыг зохион байгуулна. Монгол улсын Үндсэн хуулийн 17 бүлгийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчноо хамгаалах нь иргэдийн журамт үүрэг хэмээн заасан байдаг. Иймээс байгаль хүрээлэн буй орчноо хамгаалахад иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, боломжоор хангах, урамшуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Ховорт тооцогдох цоохор ирвэс, хүрэн баавгай зэрэг ан амьтдыг агнаж тээвэрлэн авч явсан этгээдүүдийг барьсан

ЦЕГ-ын МБА-ны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг ”Уг аян өнгөрсөн оны тавдугаар сард зохион байгуулж байсан. Мөн энэ жил энэ арга хэмжээг дахин байгуулахаар болоод байна. Цагдаагийн байгууллагын зүгээс төрийн болон Төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хууль бус наймааг зогсоох чиглэлээр бүхий л ажлуудыг зохион байгуулах, бүртгэгдсэн байгаа хэргүүдийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 1,4%-ийн эзэлсэн байна. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад гэмт хэрэг бага гарсан мэт өнгөцхөн харагдаж байгаа боловч байгаль орчинд учирсан хохирлыг тооцвол их тоо юм. Эргээд байгаль орчин нөхөн сэргэх боломжгүй, ховордсон ан амьтдыг агнах нь тоо толгой цөөрч, устах гэх мэтчилэн хор уршиг их байдаг.

Он гарснаас эхний улирлын байдлаар хэрэг бүртгэлийн 140 хэрэг шалгагдсанаас 42 хэргийг хаах саналтай, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 71 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 76 иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийтдээ 509,6 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 302,6 сая төгрөгийн нөхөн төлүүлсэн. Мөн 263 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэсэн ийм тоон мэдээлэл байна.

Хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг улирлын чанартай буюу ихэвчлэн 11-4 сарын хооронд бүртгэгддэг. Манай хэлтсээс он гарснаас хойш нэн ховорт тооцогдох цоохор ирвэс, хүрэн баавгай зэрэг ан амьтдыг агнаж тээвэрлэн авч явсан этгээдүүдийг барьсан талаар мэдээлж байсан билээ.

Одоо хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан гөрөөс агнаж гөрөөсний цус уувал биед сайн гэх зэрэг буруу ташаа ойлголтоос үүдсэн хууль бус ан дэлгэрдэг байгаа. Яг үнэндээ мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдээллэр бол гөрөөсний цус ууснаар хүний биед эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн гөрөөсний цус ууснаас болж нэг иргэний амь нас хохирсон гэсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн энэ сард нийт 17 гал түймэрийн хэрэг гарсан байгаа. Иймээс та бүхнийг байгаль орчны хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …