Monthly Archives: April 2019

April, 2019

  • 15 April

    “World Press Photo 2019” уралдааны шилдэг гэрэл зургууд

    Гэрэл зургийн сэтгүүлчдийн хамгийн нэр хүндтэй, томоохон уралдааны  нэг “World Press Photo” 2019 оны шилдэг бүтээлүүдээ шалгаруулан танилцуулжээ. 63 дахь удаагийн  “World Press Photo” уралдаанд дэлхийн  4738 гэрэл зурагчны 78 мянга 831 гэрэл зургаас шүүгчдийн бүрэлдэхүүн найман номинацид 25 орны 43 гэрэл зурагчны бүтээлийг шалгаруулжээ. “World Press Photo 2019” оны хамгийн шилдэг гэрэл зургаар АНУ-ын гэрэл зурагчин Жон Мур Гондурасийн  …

  • 15 April

    Чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг буюу нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувьд хүрч өсчээ

    Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны гуравдугаар сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 (0.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өсчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны гуравдугаар сарын эцэст 897.8 тэрбум төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их …

  • 15 April

    Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар Б.Хурцад хонзогнохын учир

    Индрийн ард чанга хашгирч, иргэдийн хамгийн их хүсэмжилдэг шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрд тоглож, үнэн хэрэгтээ энэ бүхнийг өс хонзонгийн хэрэгсэл болгож яваа хүмүүс бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар юм. Тэдний ярьдаг сэдэв нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг, харин популизмийнх нь гол бай ТЕГ-ын дарга асан …

  • 15 April

    Капитал банкны харилцагчдын нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос хүлээж авна

    Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Тэрээр Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна . Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй аж. Учир нь нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны  Чингэлтэй дүүрэг дэх төв …

  • 15 April

    Элчин сайд Б. Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай албан бичигт:“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, …

  • 15 April

    Мисс А.Баярцэцэг “Хөх тавилан” уран сайхны кинонд тогложээ

    Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээжээ. Киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажилласан юм. Киноны зураг авалт Говь-Алтай аймгийн Ээж хайрхан, Цогт суманд хийгдсэн байна. “Хөх тавилан” уран сайхны киноны гол …

  • 15 April

    Нөөцийн махыг 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ

    Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах,  эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлдэг. Энэ арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна.  Өнөөдрөөс /2019.04.15/ бэлтгэсэн махны худалдаа эхэллээ. Энэ …

  • 15 April

    МАН: Ерөнхий прокурорын орлогч А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжинэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.04.15/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтжээ. Мөн Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. …

  • 15 April

    Монголын “Ocкар” буюу “Cinema Awards”-д шилдэг 15 кино өрсөлдөнө

    Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой Монголын Оскар буюу “Cinema Awards” кино наадмыг хоёр дахь жилдээ “Өргөө” кино театраас санаачлан ирэх сарын 2-нд Шангри-Лад зохион байгуулах гэж байна. Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “CINEMA Awards”-д 2017, 2018 онд үзэгчдийн хүртээл болсон шилдэг 15 кино 10 номинацид өрсөлдөх юм. “Cinema Awards”-д өрсөлдөх шилдэг 15 кино Маш нууц 2 …

  • 15 April

    “Аллергимед” эмнэлгээс хугацаа нь дууссан эм, хэрэгсэл илрүүлжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн …

  • 15 April

    ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна

    Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусна. Нэмэлт бүртгэл хийгдэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг БҮТ-ээс анхаарууллаа. Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн …

  • 15 April

    Шадивлан зусланд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ

    Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, …

  • 15 April

    Г.Мөнхбаяр: “Cinema Awards”-аас шалгарсан  уран бүтээлчид Холливүүдийн зочдоос шагналаа гардан авна

    “Холливүүд Монголд” кино урлагийн фестиваль ирэх тавдугаар сарын -1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг фестивалийн төслийн ерөнхий нарийн бичгийн дарга, дуучин Бэки буюу Г.Мөнхбаяртай ярилцлаа. “Холливүүд Монголд” фестивальд голлон ажиллаж байна. Наадам зохион байгуулах санаачилга хэрхэн гарсан бэ? -“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг гадаадын 14 кинонд тоглосон. Энэ шугамаараа гаднын олон уран бүтээлчтэй холбоо тогтоочихсон хүн. Монголоос тэнд …

  • 15 April

    Д.Эрдэнэбат: Улстөрийн намууд, Ерөнхийлөгчийн нэгдмэл саналаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой

    УИХ  дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болно.Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил …

  • 15 April

    Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоожээ

    Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр  байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.Улмаар  дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн аж.