Monthly Archives: June 2019

June, 2019

  • 28 June

    УИХ-ын дэд дарга 3000 гаруй иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллан, иргэд сонгогчдод төслийн талаар танилцуулж, саналыг нь сонсож байгаа юм. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын сонгуулийн 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 …

  • 28 June

    Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

    Он гарсаар 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 27 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алджээ. Үүнээс 4 нь хүүхэд, 26 нь том хүн байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Иймд болзошгүй үер, усны аюулаас …

  • 28 June

    “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ

    “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм.  Хөрөнгө хүч хэмнэх, …

  • 28 June

    Пара жүдочид олимпын эрхийн тэмцээнд мордлоо

    АНУ-ын Форт-Уэйн хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпын оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д  Б.Баттөгс,  эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцох юм. …

  • 28 June

    Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт эхэлнэ

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг долдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Энэ хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлжээ. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандана. Дархлаажуулалтад: Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон …

  • 28 June

    “Яараад яах вэ” самбарыг байршуулж байна

    Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас “Яараад яах вэ” самбарыг Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай автозамуудад байршуулжээ. Мөн жолооч зорчигч нарт мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалд …

  • 28 June

    Э.Анхбаяр П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд шагналт байранд оржээ

    П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. Сонгодог урлагийн олимп гэгддэг тус уралдааны дуулаачийн төрлийн гуравдугаар шатанд манай дуучин  Э.Анхбаяр шалгараад байсан билээ.  Өчигдөр дуулаачийн төрлийн шагналтнууд албан ёсоор тодорлоо. Э.Анхбаяр дөрөвдүгээр байрт шалгарч, дипломоор шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 13.00 цагт Москвагийн Пашковын ордонд явагдана. Гран При шагналын эзэн энэ сарын 29-нд тодрох …

  • 28 June

    УИХ-ын дарга ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн …

  • 28 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Зургаадугаар сарын 28-ны баасан гарагт гурван дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж засвар хийнэ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топфортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, иргэн Амарбаясгалан, У.Мөнхжаргал, Н.Олег, Насан-Урт, С.Дэлгэрмаа, Булаг СӨХ, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16, Хатантуул СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-15:00 …

  • 28 June

    Хотын Захирагч Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичтой уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичийг өчигдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Улаанбаатар Лифт” ОНӨҮГ-ын дарга  Б.Батбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, БНБУ-ын Гадаад …

  • 28 June

    Долоодугаар сарын цаг агаарын төлөв байдал

    Ирэх сард нийт нутгаар цаг агаар олон жилийн дунджийн орчим байх бөгөөд нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлээр, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэх төлөвтэй байна. Ихэнх нутгаар нэг ба хоёрдугаар арав хоногт бороо орж, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Дорнодын ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Завхан, Өмнөговийн баруун …

  • 28 June

    С.Амарсайхан: Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …

  • 28 June

    Улаанбаатарт өдөртөө бороо орно

    Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр …

  • 28 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Аргын тооллын 6 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 26, Гоё хүүхэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хараал, …

  • 27 June

    С.Батбаатар: Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй

    Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийлээ. ТАЙЛБАР, НЯЦААЛТ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон …