Monthly Archives: October 2019

October, 2019

  • 3 October

    Азийн хөгжлийн банкны 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээг баталлаа

    Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн …

  • 3 October

    ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг ойрын хугацаанд нээхээр тохиролцлоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцов. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх  “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны …

  • 3 October

    Монгол эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөр судалгаа хийх боломжтойг илэрхийллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчдын …

  • 3 October

    75 шуудай дэрэвгэр жиргэрүү хууль бусаар хил гаргах гэж байжээ

    Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлэв. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан “Истана” маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү хууль …

  • 3 October

    Б.Ууганбаатар Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД боллоо

    Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Ууганбаатарыг томиллоо. Баасанжавын Ууганбаатар нь 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш-дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ. Тэрээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн гавьяат тамирчин Д.Баатаржавын “Харцага” клубт 1989-1993 онд хичээллэж, 2000-2007 онд “Аварга” дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар …

  • 3 October

    ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатыг авлигын хэргээр саатууллаа

    Зам тээврийн  хөгжлийн сайд асан  Д.Ганбатыг  өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. Тодруулбал, Д.Ганбатыг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын мэдүүлэгт үндэслэн шалгаж эхэлсэн гэх ба түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй, бусдад авлига өгсөн, авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. 

  • 3 October

    Монголын Таеквондогийн холбоо Японы Ойта мужтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Энэ өдрүүдэд “Монголын Таеквондогийн Холбоо” ГҮТББ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон, Дэд Ерөнхийлөгч Э.Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар нар Япон улсад ажлын айлчлал хийж байна. Өчигдөр /2019.10.02/ холбооны төлөөлөгчид Ойта муж болон Ойта мужын Таеквондогийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Токио-2020” олимпийн их наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын …

  • 3 October

    Хотын Захирагчийн 200 хоног

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 200 хоног өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудаас тоймлон хүргэе. “Хүн төвтэй хот” 1.“Арьс ширний” 40 айлд шинэ байрны түлхүүрийг нь гардууллааИргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, “Арьс ширний” 10, 12 дугаар …

  • 3 October

    Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичигт хувийн хэвшлийн саналыг авч байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2019.10.03-ны өдөр/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), …

  • 3 October

    Гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна

    Монгол улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага үүсэж хөгжсөн 90 гаруй жилийн хугацаанд хүүхдийн цэцэрлэгээс ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан 13  гавьяат багш төрж гарсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх боловсролоос төрөн гарсан гавьяат багш нартай уулзлаа. Гавьяат багш нарт хандан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх …

  • 3 October

    Бага хүүтэй, барьцаагүй, 20.0 сая төгрөг хүртэлх хэмжээтэй Итгэлийн зээл олгох хуулийн төсөл санаачилжээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул …

  • 3 October

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өчигдөр (2019.10.02) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн …

  • 3 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 5. Бархасвадь гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Шороо Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 3 October

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 3-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 12:00-15:00 цагт: 9, 10-р хороо Дэнжийн 32, 34, 40-р гудамж, 54-р дэлгүүр Ентүн ХХК, Иргэн Баярсайхан, Болд /дугуй засвар/, Ганбат /ХХЭ/, Цэрэнжав /цайны газар/, Мөнхжаргал, Нандин хүсэл эмийн 2-р төв, …

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр …