Monthly Archives: October 2019

October, 2019

  • 1 October

    Гандийн гудамжаас “Хурд” хороолол орох замыг маргаашнаас түр хугацаанд хаана

    Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км авто замыг 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх аж. Иймд тус замаар зорчих иргэд Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах …

  • 1 October

    Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт улс төрийн тохироо явж байна

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа -МИАТ-ийн дэд захирал Д.Энхбаатарыг томилсон албан бичгийн тухайд? -Тэр бичгийг тодруулна. Яагаад тэр бичиг гарч ирэв? Яг юу болов? Сонгуулийн дараа тийм бичгүүд авсан зүйл байдаг. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. Энэ асуудлыг бүхэлд нь тодруулах ёстой. -Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-т ажилладаг уу? -Тэр талаар огт мэдэхгүй. …

  • 1 October

    УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр (2019.10.01) 10 цаг 14 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. …

  • 1 October

    Б.Энх-Амгалан: Д.Жигжиднямааг чөлөөлсөн гэдэг худал мэдээлэл

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа билээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад “Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Тэр хүн хилийн хоригтой байсан бол сая Орос руу хуралд оролцохгүй байсан болов уу. Сүүлийн үед энэ хүний талаар шалгагдаж байгаа, хориг тавьсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ хүний талаар ямар …

  • 1 October

    “Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ. Энэхүү аян нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдах юм. …

  • 1 October

    ”Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнд бүтээл шалгаруулж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулах зорилгоор дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг тодруулах, оны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах, номинацид бүтээл шалгаруулж байна. Нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдээр 2019 оны …

  • 1 October

    Гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалж байжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хүчит шонхор” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус захад гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, нийлүүлснийг нотлох баримт бичиггүйгээр мах борлуулж зөрчил илэрчээ. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж буй …

  • 1 October

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

    Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Дүүргээс ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, …

  • 1 October

    Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг сурталчилсан өргөө байгуулахыг зорьж байна

    “Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” олимпын багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрбээр  Олон улсын олимпын хорооны Маркетингийн комиссын гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм –Таныг Харвардын бизнесийн сургуулийг төгсөгч, том аж ахуйн нэгжийн тэргүүн байхын зэрэгцээ спортод элэгтэй нэгэн гэдгээр нь мэднэ. Спорт Таны төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ? -Би сагсан бөмбөг …

  • 1 October

    Сурагч Б.Энэрэл НҮБ-ын хуралд “Ногоон паспорт” санаачилгыг танилцуулав

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачилгаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны есдүгээр сарын 23-нд болсон. Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачилгыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, …

  • 1 October

    Сэтгүүлч Ч.Лодойсамбууд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо

    NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ сарын 23-нд “Уранхай төр” тойм нэвтрүүлгийнхээ үеэр Монгол Улсын төрийн далбааг урсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ. Зарим нь түүнийг “Төрийн далбаа урлаа, хүндэлсэнгүй” гэж шүүмжилж байхад “Бусдад юм бодогдуулахын тулд шинэлэг санаа олж” гээд дэмжиж байгаа нь ч цөөнгүй. Тэгвэл ЦЕГ-аас Зөрчлийн тухай хуулийн дагуу Ч.Лодойсамбууд арга хэмжээ тооцлоо.  

  • 1 October

    ТАНЫ СОНГОХ 76: Өрсөлдөөн УИХ-ын гишүүд болон аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарын хооронд ШИРҮҮХЭН өрнөж байна

    Zaluu.com сайтаас олон нийтийн дунд зохион байгуулж буй шилдэг улстөрчдийг тодруулах зорилготой цахим санал асуулга зохион байгуулж байна. “Таны сонгох 76” улстөрчдийн рейтингийг тогтоох санал асуулга амжилттай үргэлжилж байна. Нэр дэвшигчдийн санал одоогийн байдлаар хэдийнээ 2 мянга давсан бөгөөд нэлээд өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Манай цахим санал асуулгад сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, …

  • 1 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

    Ахмадын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Монгол түмний хүндлэл, бахархлын хойморт суудалтай эрхэм хүндэт ахмадуудынхаа амрыг айлтган мэндчилье. Та бүхэн минь сайхан намаржиж байна уу? Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе. Ахмадууд Та бүхний …

  • 1 October

    БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2019 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд болсон юм. Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын газар …

  • 1 October

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан …