Monthly Archives: October 2019

October, 2019

  • 2 October

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Валдайн 16 дугаар бага хурал”-д оролцож байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын “Их Евразийн гео эдийн засгийн орон зайн шинэ хэлбэр” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв. Уг салбар хуралдаанд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль “Эдийн засгийн дээд сургууль”-ийн Дэлхийн эдийн засаг болон Дэлхий улс төрийн бодлогын тэнхимийн эрхлэгч С.А.Караганов, …

  • 2 October

    Махны үйлдвэрт зөвшөөрөлгүй ажиллаж байсан БНХАУ-ын 102 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг  өнгөрсөн есдүгээр сард зохион байгууллаа. Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж …

  • 2 October

    442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ боллоо.Тус хуралдаанаар ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Урьдчилсан балансаар 442 мянган тонн …

  • 2 October

    “Жаст”-ын Ш.Батхүүг даваа гарагт шүүнэ

    АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд ирэх даваа гарагт “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ.

  • 2 October

    Долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болголоо

    Засгийн газрын өнөөдрийн /2019.10.02/ ээлжит хуралдаанаар жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж Засгийн газраас үзлээ.

  • 2 October

    Б.Бямбадорж, З.Мэндсайхан нарыг чөлөөллөө

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр гадагшаа явж суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

  • 2 October

    Б.Содномдаржаа нарын хэргийн тогтоолыг ТЕГ-ын архивт шилжүүлжээ

    АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.10.02/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Уг саналд “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийг маш нууц зэрэглэлээр Монгол Улсын шүүх шийдвэрлэж, ТЕГ-ын архивт шилжүүлсэн байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хилсээр шийтгэгдсэн …

  • 2 October

    Хүүхдийн мөнгийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлдэг болгох шийдвэр гаргажээ.  Монголбанк нь Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчилж нэвтрүүлээд байна. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэх боломж бүрджээ. Баталсан журмаас үзвэл хөрөнгө бүрэн …

  • 2 October

    Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий …

  • 2 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 4. Буд гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Гал Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа  үйлийг хийхэд …

  • 2 October

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 2-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 3, 5-р хороо ОСНААҮГ ХҮТ-8, Хорскинг инвестмент, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 12:00-15:00 цагт: 1-р хороо 12-р хороолол. 73, 81, 83, 85-р байрууд ХАСУ Мегаватт ХХК, Шунхлай Трейдинг ШТС-7, Форум инвест ХХК, Модун ХХК …

  • 2 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …

  • 1 October

    Нийслэлийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

    НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга …

  • 1 October

    Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

    Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, …

  • 1 October

    “МАМ” сэтгэлзүйн аймшгийн кино 10-р сарын 11-нд нээлтээ хийнэ

    Манай улсын кино уран бүтээлчдийн бүтээл жил ирэх тусам чанаржиж сайжирч энэ ч утгаараа кино театруудад нээлтээ хийж буй уран бүтээлүүд цөөрч чанартай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн уран бүтээлүүд үзэгчдийн хүртээл болдог болсон. Мэргэжлийн өндөр түвшинд туурвиж чанартай уран бүтээлүүдээр үзэгч түмэндээ бэлэг барьсаар ирсэн цөөн хэдэн студи, продакшнуудын нэг бол яахын аргагүй “HAMBD FILME” -ын уран бүтээлчид билээ. “Орхидос”, …