НҮБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад шинээр томилогдсон Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг угтан авах, Монгол Улсад НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж, НҮБХХ-н Суурин төлөөлөгчийн албыг дөрвөн жилийн турш хашсан хатагтай Биата Транкманыг удаах ажил албанд нь үдэх ёслолын арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож хатагтай Транкманд манай улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оруулсан хувь …
Yearly Archives: 2019
September, 2019
-
16 September
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр /2019.09.16/ тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцов. Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж ,онцлон тэмдэглэхийн …
-
16 September
Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд
Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм. Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал: • Ойр ойрхон уйлагнах, уцаарлах • Бага зэрэг халуурах …
-
16 September
Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм. Өнөөдрийн хувьд авто болон төмөр …
-
16 September
Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо. Ерөнхий сайд …
-
16 September
Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна
Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Азербайжан улсын Баку хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа. Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байгаа аж. Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд хоёр тамирчинтай оролцож …
-
16 September
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ
Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт …
-
16 September
“Цэвэр агаар – Автомашингүй өдөр ” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо. “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” …
-
16 September
Х. Ивээл охины “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон бичлэг цацагдаж эхэллээ
Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцcон байна. Х.Ивээл охины өнгөрсөн наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өнөөдөр /2019.09.16/ Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны пэйж хуудаснаас цацагдаж эхэллээ. Х.Ивээлийн хувьд нэг багц буюу …
-
16 September
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээтэй боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр /2019.09.16/Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байна. Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг …
-
16 September
“Дэлхийн мисс-2019” тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно
Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс 2019” буюу “Miss World” уралдаанд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр М.Цэвэлмаа тодорлоо. Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.09.15/ Холидэй Инн зочид буудалд болж, тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан юм. Ийнхүү мисс М.Цэвэлмаа 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лондон хотноо болох 69 дэх …
-
16 September
Амралтын өдөр явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон хоёр осол гарчээ
Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон бөгөөд хоёр хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Есдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагийн …
-
16 September
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд Энэтхэг улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон …
-
16 September
Сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд зориулж Британи дахь Монголчуудын клуб хандивын гүйлт зохион байгуулжээ
Британи дахь Монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйгчдийн клубийн хамт олон сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хандивын гүйлтийг энэ сарын 15-ны өдөр Лондон хотын алдарт “Richmond” паркд зохион байгуулжээ. Гүйгчдийн клуб нь байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн олон нийтийн хандив босгох үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод байгаа билээ. Жишээлбэл, жил бүр Англи улсад зохиогддог хавдрын эсрэг “Cancer Research UK …
-
16 September
Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино Олденбургийн кино наадмаас шагнал хүртжээ
Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Герман улсын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртжээ. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм. Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл