Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос “Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн” компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна. Тэмцээн “Хүннү молл” төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, …
Yearly Archives: 2019
September, 2019
-
17 September
Монголбанкнаас Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2019.09.17/хуралдаж ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргажээ. МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНООС ГАРГАСАН МЭДЭГДЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай …
-
17 September
Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хичээлийн I дүгээр …
-
17 September
Сүхбаатар дүүргийн баг тамирчид Монголын хүүхдийн спортын их наадамд тэргүүн байр эзэллээ
Монголын Хүүхдийн спортын VI их наадам 9 -р сарын 06-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын үндсэн болон сонгох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд гэсэн спортын 34 төрлөөр зохион байгуулагдлаа. Тус Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Сүхбаатар дүүргээс спортын үндсэн болон сонгох төрлүүдэд 207 тамирчид, 29 багш, дасгалжуулагчид, хөгжлийн бэрхшээлтэй болон дифлимпийн хүүхдүүдийн төрөлд 167 тамирчид 7 багш, дасгалжуулагчдын хамт амжилттай …
-
17 September
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээн зохион байгуулав
Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа. Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ …
-
17 September
Нэгдүгээр цэцэрлэгийн өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хичээлийн I дүгээр …
-
17 September
Элчин сайдын яамд болон Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.09.17/ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол улсын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар …
-
17 September
С.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, …
-
17 September
Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна
БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч …
-
17 September
Э.Пүрэвжав: Ирэх онд олимпын аварга болох зорилготой байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны академиар зочилж, багш сурагчидтай уулзалт хийлээ. Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг …
-
17 September
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн …
-
17 September
ДАШТ: Э.Сумъяа эхний тойрогт яллаа
“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна. Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа. Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, …
-
17 September
Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх …
-
17 September
Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны 103 насны ой тохиож байна
БНМАУ-ын Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Дөрвөд далай хан аймгийн зоригт хан хошууны Тугтан овог өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаагийн 11 хүүхдийн тав дахь хүүхэд болон мэндэлжээ. эрээр Эрхүүгийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн …
-
17 September
700 сая төгрөгийн алт хилээр гаргахыг завджээ
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас есдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний алт Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо. Тодруулбал, мөн өдрийн 12:00 цагийн орчимд иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг, 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь алба хаагчид илрүүлэн, алтыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл