Yearly Archives: 2019

September, 2019

  • 6 September

    СХД-ийн 23 дугаар хороонд гэр хорооллыг дахин төлөвлөх “Оргил” төсөл хэрэгжинэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай”, “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын тухай шинэчилсэн найруулгын тухай хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны …

  • 6 September

    Э.Оюунболдын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ

    Улсын аварга Э.Оюунболдын гаргасан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй гомдлыг Захиргааны хэргийн шүүх маргааш хэлэлцэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Улсын …

  • 6 September

    Дэлхийн “Номын санч” мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын номын сангийн холбоо, Америкийн монгол судлалын төв хамтран “Oclc Worldcat- Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” номын санч мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 12 өдрийн 08:30-16:00 цагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд олон улсад мэргэжлээрээ ажилладаг монгол номын санчид, дотоодын номын сангийн мэргэжилтнүүд оролцож орчин үеийн номын сангийн каталогжуулалтын туршлага, Монголын номын сангууд дэлхийн номын сангуудын нэгдсэн …

  • 6 September

    Манай улсын тамирчид ой тогтоолтын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

    БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тэмцээнд зургаан орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш оюуны  өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан юм. Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) …

  • 6 September

    Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний зарим гарцуудыг цөөллөө

    Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна. Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын хэт ойрхон …

  • 6 September

    Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ

    “Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 9-нд болно. Дотоод гадаадын жуулчдын дунд хүлээлт үүсгэсэн эл наадмын үеэр цам харайхаас гадна 256 хүчит бөх барилдах юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2019.09.06/эхэлж байна.  Бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирж бүртгүүлэхийг наадмын зохион байгуулагчид сануулжээ. Энэ жил  Даншиг өргөх ёслолыг Монголын  Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс …

  • 6 September

    Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох төрийн чиг үүргүүдийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.   Сайд Х.Баделхан хэлэхдээ “Барилгын тусгай …

  • 6 September

    42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

    Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ. Дээрх …

  • 6 September

    УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнгүй

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн …

  • 6 September

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт  17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 6 September

    Х.Баттулга: Монгол-ОХУ-БНХАУ-ын хооронд “Эдийн засгийн коридор” хамтран хэрэгжүүлж байна

    ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:  “ОХУ-ынЕрөнхийлөгч Владимир Владимирович Путин, Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад, Хатагтай, ноёд …

  • 6 September

    Монголыг шигшээ, Мьянмарыг 1:0-ээр хожлоо

    Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбайдаа өчигдөр (2019.09.05) гайхалтай тоглолт хийж түүхэн ялалт байгуулсан. Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0-ийн харьцаагаар хожлоо. Энэхүү түүхэн хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын …

  • 6 September

    Улаанбаатарт бороо орно

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 7-8-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхаарна уу. 2019 оны ес дүгээр сарын 06-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 6 September

    Улаан морь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 8. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 5 September

    Барилгын салбарынхан “Ид шидийн орон-2” төслийн сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ

    Барилга, хот байгуулалтын яам орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийг ойг тохиолдуулан “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд сайн үйлсийн хандивын аян өрнүүллээ. Барилга, хот байгуулалтын яам, харьяа газар, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүд зэрэг нийт 400 гаруй ажилтан, …