Yearly Archives: 2019

September, 2019

  • 5 September

    Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 9 дүгээр сарын 4-ний 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч гэгч 53 настай, Б гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан …

  • 5 September

    Б.Батмөнх: Хөл бөмбөгт өөрийгөө зориулж чадах л юм бол хөл бөмбөг чамд буцаагаад юм болгоныг өгч чадна 

    Дэрэн ЭфСи клубын багийн ахлагч Б.Батмөнхтэй ярилцлаа. Хөл бөмбөгийн спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа тэрээр “Мазала” дээд лигийн хамгийн залуу багийн ахлагч юм. Одоогоор ШУТИС-д Барилгын менежментийн чиглэлээр сурч байгаа түүний хөл бөмбөгийн нэгээхэн хэсэгтэй танилцацгаая. – Хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье? Бусад спортоос яагаад заавал хөл бөмбөг гэж? – Би яармагт амьдардаг. Тэгээд гудамжинд ах нар …

  • 5 September

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө

    Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо 2019 оны 09 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ. Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын …

  • 5 September

    М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

     Польш улсын Закопане хотноо наймдугаар сарын 21-31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга боллоо. Тэрбээр, энэ онд Узбекистанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ. Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр энэ тэмцээний рапид төрөлд …

  • 5 September

    Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг сарын 16-нд нээнэ

    Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газар мэдээллээ. Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд барьж байгаа юм. Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” …

  • 5 September

    БОАЖЯ-ны харьяа газрууд “Mitsubishi L200” загварын машинтай боллоо

    БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо. Сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг …

  • 5 September

    Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биедээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг. Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр товлогдсон ч …

  • 5 September

    Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй ЗУРГААН компанийг Прокурорын байгууллагад өглөө

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.09.05/ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хоёр албан бичиг явуулж байна. Өнөөдөр Прокурорт хандаж буй шалтгаан нь “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрийг төлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субъект бол Монгол улсын Ерөнхий прокурор юм.Өмнө нь ийм байдлаар хандсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд …

  • 5 September

    Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сар хуримаа хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн хөтлөн явуулдаг “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогоороо дамжуулан мэдээллээ. Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Хос хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн бөгөөд одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын …

  • 5 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид …

  • 5 September

    З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд болж байсан юм.Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан …

  • 5 September

    Д.Цэрэндорж тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртжээ

    ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын хяналт шалгалтын офицер, ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, ахлах ахлагч Ц.Одбаяр нар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадмын гардан тулааны төрөлд оролцжээ. Улмаар Д.Цэрэндорж -75 кг жинд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Харин Ц.Одбаяр тавдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд дэлхийн …

  • 5 September

    Д.Хаянхярваа: Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах байхгүй

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлүүлэн явууллаа. Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа …

  • 5 September

    Өнөөдөр хоёр дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ  10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

    2019 оны 09 дүгээр сарын 04-ний 20 цагаас 09 дүгээр сарын 05-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө …