Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 29. Бархасвадь гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …
Yearly Archives: 2019
August, 2019
-
28 August
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлэх тоглолт боллоо
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …
-
28 August
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2019.08.27/ хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба …
-
28 August
Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байна
2019-2020 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил хэр хангагдаж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтын хариуг өнөөдөр /2019.08.28/сэтгүүлчдэд танилцууллаа. Уг шалгалтыг Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургуулиуд гээд нийтдээ 190 боловсролын байгууллагад хийжээ. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл, сургуулийн гадна, дотно орчин, дотоод хяналт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөр зэргийг хянаж, …
-
28 August
60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид …
-
28 August
Засгийн газрын тэтгэлгээр 45 лаос оюутан Монголд сурч байна
БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид …
-
28 August
ОХУ-ын жанжин штабын орлогч дарга А.Ю.Чайков манай улсад айлчилж байна
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын …
-
28 August
ДАШТ: Б.Ганхайч дагах барилдаан хийнэ
“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д үлдлээ. Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай …
-
28 August
Төр, захиргааны байгуулагын ажиллах цагийг өөрчилнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс тогтоол гаргаж, зуны гурван сарын хугацаанд буюу 2019 оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар зохицуулж байгаа билээ. Ажлын цаг 08:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх энэ тогтоолын хэрэгжих хугацаа наймдугаар сарын 31-нд дуусгавар болох тул есдүгээр сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг хуучнаар буюу ажлын эхлэх …
-
28 August
Дэлхийн цагдаагийн олимпид амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
БНХАУ-ын Сычуань мужийн Чеэндү хотод энэ сарын 8-18-ний өдрүүдэд Дэлхийн цагдаагийн олимп “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдаж, 96 орны 9870 орчим тамирчид спортын 68 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрөлд 21 тамирчин оролцож алтан медаль-9, мөнгөн медаль-17, хүрэл медаль-4 хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд амжилттай …
-
28 August
Дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип цацагдлаа
“Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип өчигдөр /2019.08.27/ сонсогчдын хүртээл боллоо. Дурлалын тухай өгүүлэх дуу, бүжгийн хөнгөн хэмнэл, өнгөлөг байдлыг хослуулсан “I’m in love” дууны клип мэндэллээ. “I’m in love” дуу түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл бөгөөд өмнө нь тэрээр “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу” болон “Би өөрийнхөөрөө” зэрэг дуунуудаа дүрсжүүлэн үзэгч фэнүүддээ хүргээд байгаа билээ. “I’m in …
-
28 August
100 айлын зам 7 см зузаантай хийгдсэн гэв
Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын засвар, шинэчлэлтийг ажлыг өнгөрөгч 7 дугаар сард эхлүүлж, өчигдөр зорчих хэсгийг нээгээд байгаа билээ. Зам барилгын ажлыг ирэх аравдугаар сард бүрэн дуусган хүлээлгэн өгөх байсан ч хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүсэж байгаа тул зорчих хэсгийг эхэлж нээсэн байна. …
-
28 August
Хүй долоон худаг: ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлбэр
Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоо худагт эхэллээ. Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийнхан Су-30СМ сөнөөгч онгоцоор агаарт дүүлж байна. ОХУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ болон Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр эдгээр тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх онцгой эрхийг зөвхөн МҮОНРТ эзэмшиж байгаа юм.
-
28 August
“Токио-2020” Олимпийн наадмын эргэн тойронд
Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлджээ. Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм. Tokyo 2020 – Countdown ТОВЧ: Зохион байгуулагч: Токио /Япон/ Хугацаа: 2020.07.24 – 08.09 Төрөл: 33 спортын төрөл, 339 багц медаль Уриа: Ирээдүйгээ нээ /Discover Tomorrow, 未来(あした)をつかもう)/ ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ АВСАН НЬ: Зуны олимпийн XXXII наадмыг …
-
28 August
Хүнд даацын ачааны машин зорчигч тээврийн автобусыг мөргөсний улмаас нэг хүн амиа алджээ
Хүнд даацын ачааны машин зорчигч тээврийн автобусыг мөргөснөөс хүний амь нас хохирсон осол гарсан байна. Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 28-ны 00:00 цагийн үед Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобусыг хүнд даацын ачааны машин мөргөсний улмаас нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсний хоёрт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байна. Ослын нөхцөл байдлын тухайд гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл