БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ. Тус улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасантай холбогдуулан ЭСЯ-наас доорх …
Yearly Archives: 2019
April, 2019
-
12 April
Хотын захирагч С.Амарсайхан төв цэвэрлэх байгууламж болон “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн ажлын явцыг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулж, энэ оны таван сар гэхэд …
-
12 April
Ирэх зургадугаар сард Дамбадаржаа дэд төвийн цэвэр усны шугам ашиглалтад орно
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар …
-
12 April
Ц.Нямдорж: С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг 1999 онд гадаадаас баривчилж авчирсан
Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр албан бичгээр хариу өгсөн байна. Тэрбээр уг хариу бичигтээ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. …
-
12 April
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 12-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏰11:00-17:30 цагт: 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамжууд, Сэлхийн зуслан БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏰11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1, 2, 3, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 23, 24, 35, 40, …
-
12 April
Хар тамхитай тэмцэх газар “Сургалт, мэдээллийн тэнхим”-тэй боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу /2019.04.11/ боллоо. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийн залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор …
-
12 April
Долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 7. Сугар гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай …
-
12 April
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдиол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас …
-
11 April
Банкны тамга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа
Өнөөдөр /2019.04.11/ тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Сэжигтэн этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг байжээ. Яг одоо хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтнүүдийн байрлаж байсан ажлын байрыг битүүмжлэн, үзлэг хийж байна.
-
11 April
О.Сайнбаяр: Бидний шилжүүлж авсан газрыг эзэмшигч нь хотын даргын ах байсан нь энэ төслийг улс төртэй холбох шалтаг боллоо
“Зүүнбаян рефайнери” компани Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядаж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэх мэдээлэл олон нийтэд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотой асуудлаар “Зүүнбаян рефайнери” компанийн захирал О.Сайнбаяртай ярилцлаа. -Их Тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн хэсэгт баригдаж байгаа барилга танай компанийн захиалгаар баригдаж байгаа юм билээ. Тухайн барилга ямар зориулалтын барилга вэ. Аялал жуулчлалын цогцолбор гэж сонссон үнэн үү? …
-
11 April
Монголд анх удаа ЭКГ-12К экскаватор ашиглалтад орууллаа
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн …
-
11 April
Нийслэлийн орлогчид болон төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн …
-
11 April
“Хотын соёл-иргэн бүрээс” сайн үйлсийн аяныг эхлүүллээ
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Хотын соёл–иргэн бүрээс” зөв дадал хэвшил тогтоох, иргэдийн хандлагыг өөрчлөх сайн үйлсийн аяныг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд тус төвийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сайн дурын оролцоог дэмжин Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн буудал орчмын нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэж, сандал, хогийн сав, мэдээллийн самбар зэргийг угааж …
-
11 April
Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 41 дэх дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо 2018 оны хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан дугаарууд олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.
-
11 April
У.Хүрэлсүх: Боловсролын салбарт ажиллагсдын, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монголын Багш нарын VII их хурал”- д хэлсэн үгийг хүргэж байна. Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө эх үндсийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй холбон үздэг билээ. Монгол улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл