Yearly Archives: 2019

April, 2019

  • 12 April

    “Халуун зүрх” кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино нээлтээ хийгээд өнөөдөр 15 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархлын сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны …

  • 12 April

    Хуурамч тамга, тэмдэг ашиглан бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийн үйлдийг илрүүлжээ. Тодруулбал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэн түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх …

  • 12 April

    “Капитал” банкны хохирогчид Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа

    “Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ “Капитал” банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм. Энэ үеэр хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл “2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос “ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй. Гэтэл Монголбанк …

  • 12 April

    Г.Содгэрэл: Олон улсын миссээр тодорч мөрөөдлөө биелүүллээ

    Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” буюу бидний ярьж заншсан “Миссийн тэмцээн” 15 дахь жилдээ ӨМӨЗО-ы Манжуур хотод болсон билээ. “Манжуурын мисс-2018″ тэмцээний тэргүүн мисс Г.Содгэрэлтэй ярилцлаа. -Монгол, Орос, Хятад улс оролцсон, олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн, дэд байрт Монгол Улсын гоо бүсгүйчүүд шалгарсанд баяртай байна. Танд баяр хүргэе? -Баярлалаа. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтран …

  • 12 April

    Олон улсын балетын уралдаанаас Монгол охин хүрэл медаль хүртлээ

    Япон улсын Токио хотноо гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд зохиогдсон “The World Ballet Trial – Tokyo stage-4” мэргэжлийн балетын жүжигчдийн дунд болсон уралдаанд монгол охин өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал Жуниор-D ангилалд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетчин Б.Марал хүрэл медаль хүртсэн байна. Балетчин Б.Марал өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Олон улсын Балетын Анхдугаар Тэмцээн”-д амжилттай …

  • 12 April

    ​Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэг гарсан орой  Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан

    УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:С.Зоригийн аравдугаар сарын 2-нд хөнөөсөн. С.Төмөр-Очирыг аравдугаар сарын 2-нд хороосон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  Дэд хороо байгуулагдсан тохиолдолд нэгд, ямар хууль зөрчигдсөн нь асуудлыг шалгах боломж гарна. …

  • 12 April

    Ё.Баатарбилэг: Багшийн хөгжлийг дэмжих журам батлагдлаа

    Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2019.04.12/ ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газар Багш нарын Их хурал болж байгаатай холбогдуулан зарим шийдвэр гаргажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх холбогдох журам баталсан байна. Багшийн эрүүл мэнд, багшийн хөгжлийг дэмжсэн эл журам батлагдсанаар багш нарын урамшууллыг сэргээх, тогтмолжуулах боломж бүрдэж …

  • 12 April

    Морин хуурын чуулгын “Novel Melody” концерт болно

    Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн “Novel Melody” концертод “Учиртай 3 толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг тоглох гэж байна. Тоглолтын агуулга: “Учиртай дөрвөн толгой” сюит Хөгжмийн зохиолч: Б.Дамдинсүрэн, Б.Смирнов Сюитын найруулжуулга хийсэн: Д.Түвшинсайхан Сюитын тайлбар: Монголын орчин цагийн театрын анхны том хэлбэрийн бүтээл Учиртай гурван …

  • 12 April

    О.Сайнбаяр: Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьж зараад байгаа хүмүүсээ шалга л даа

    Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. “Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаяр ”Энэ газрыг анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 743 дугаартай гэрчилгээг БОАЖЯ-наас “Зүүнбаян рэйфанери” компани авсан байдаг. Хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, нийслэлээс холгүй гээд тохиромжтой байсан тул уг газрыг сонгож, …

  • 12 April

    Үхсэн болон өвчтэй малын махыг Нийслэл рүү оруулах гэж байсан нь тогтоогджээ

    Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 8-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, …

  • 12 April

    Туулын эрэг дагуу зориулалтын дагуу баригдаагүй барилгуудыг нурааж, туул голоо аваръя

    Туулын эргээр барилгын хог овоорч, өвс ногоо нь халцарч, хаа сайгүй хоосон лааз, шил, савнууд хөглөрдөг болоод удаж байна. Сайхан сэтгэлтэй, санаачлагатай хүмүүс хэчнээн цэвэрлээд ч энэ байдал бахь байдгаараа. Тиймээс энэ бүхнийг хяналттай болгож, иргэдэд зориулагдсан таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. 2000 оноос иргэдэд зориулсан эрүүл, таатай орчныг бүрдүүлэх зорилгоор туул голын эрэг дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд газар …

  • 12 April

    Ж. Батзандан: Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм

    УИХ-ын чуулганы  өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио. Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр …

  • 12 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Нэгдүгээр шат /2019.04.24/ Газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, …

  • 12 April

    ЕБС, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга нар томилж, чөлөөлөх эрхийн хэрэгжилтийг хойшлууллаа

    УИХ-ын өчигдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг …

  • 12 April

    Х.Баянмөнх аварга шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ

    Монголын үндэсний бөхчүүдээс шинжлэх ухааны доктор цолтон төрлөө. Энэ эрхэм бол дархан аварга Х.Баянмөнх. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, Зөвлөлт холбоот улсын Гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, Төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны …