Богд ууланд өнөөдөр /2019.04.13/ 11цагийн орчимд түймэр гарлаа. Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Хуурайшилт ихтэй, салхитай байгаа энэ үед иргэд болгоомжтой байж ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.
Yearly Archives: 2019
April, 2019
-
13 April
Жүдо бөхийн Азийн АШТ-д манай 18 жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн Ази тивийн АШТ долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд Арабын нэгдсэн Эмират улсад эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 39 орны 295 тамирчин оролцох аж. Тухайлбал манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Л.Сосорбарам, Б.Ганхайч нарын зэрэг 18 жүдоч хүч сорино. Харин БНСУ-аас …
-
13 April
Ц.Цэцэгдэлгэрэх: ХОМ-ийн тоон дүн, хэмжих нэгжийг зөв тайлж уншихыг хүсч байна
Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн хураангуйг байршуулсантай холбоотойгоор зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэг, таслал андуурч ойлгосноос үүдэн буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Иймд тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа. -Нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлж буй ач холбогдол нь юу вэ? -Улсын хэмжээнд 2013 оноос эхлэн ХОМ-ийг цахим системээр гаргуулан авах үйл …
-
13 April
Нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа нөөцийн махыг ирэх даваа гарагаас эхэлж худалдаанд гаргахаар болжээ.Тодруулбал, 4000 тонн урьдчилан бэлтгэсэн махаа худалдаанд гаргана. Энэхүү худалдаанд гарах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөг хүртэл үнээр худалдахаар төлөвлөжээ. Тухайн үеийн зах зээлийн үнээс хамаараад махны үнэ хэлбэлздэг бөгөөд энэ жилийн хувьд бууруулах боломж …
-
13 April
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 14 буюу ням гарагт “Боловсрол” телевизээр шууд явагдана. Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг …
-
13 April
АТГ-аас ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлжээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдон УИХ-ын таван гишүүнийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж байгаа билээ. Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлмэгц Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Түүнээс …
-
13 April
Д.Цогтбаатар:Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулсан нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүннү рок хэв маягаар тоглодог “The Hu” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Рок хөгжмөөр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилж, Youtube-д 12 сая гаруй хандалт авна гэдэг бол бахархмаар хэрэг. Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулж, хөгжмийн зэмсэг, хувцас, гутал зэргээ маш сайхан өвөрмөц хийсэн нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна” хэмээн онцоллоо. …
-
13 April
“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэж үзэгчдэд хүргэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Төл таван эрдэнэ” төслийг энэ жил зургаа дахь жилдээ хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо. “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг …
-
13 April
MУГЖ О. Анужинг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гавьяат жүжигчин, балетчин Отгонтөгсийн Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгөв. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр …
-
13 April
Дуучин Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин” боллоо
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS” зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадамд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид дуучин Г.Мөнхбаяр буюу Becky өрсөлдсөн юм. Тэгвэл өчигдөр /2019.04.12/ Солонгос улсын Korea’s Best Brand Awards Association болон LBMA Star Awards – ийн хамтарсан шалгаруулалтаар дуучин Г.Мөнхбаяр “Asian Top …
-
13 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 8. Санчир гараг. Найралт эх, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Ус Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг …
-
13 April
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 …
-
12 April
СХД-т номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр дахь салбар нээгдлээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өчигдөр тус төслийн хоёр дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ. 120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан …
-
12 April
Б.Ууганбаяр: Иргэдийг замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй хандаж идэвхтэй оролцохыг уриалж байна
Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн онцгой байдлын газар хамтран өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлч, зураглаачид оролцож, дөрөвдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д ямар журмаар оролцох, нийтэд мэдээллийг хэрхэн түгээх талаар тодорхой …
-
12 April
Хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн шон дээгүүр татсан шилэн кабелийг цэгцлэх 14 хоногийн аяныг энэ сарын 1-нээс эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар болон шилэн кабелийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хотын төвийн 49 гудамжаар татагдаад байсан 60718м кабелийг цэгцэлжээ. Шилэн кабель цэгцлэх ажлыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл