Yearly Archives: 2019

April, 2019

  • 15 April

    “Аллергимед” эмнэлгээс хугацаа нь дууссан эм, хэрэгсэл илрүүлжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн …

  • 15 April

    ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна

    Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусна. Нэмэлт бүртгэл хийгдэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг БҮТ-ээс анхаарууллаа. Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн …

  • 15 April

    Шадивлан зусланд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ

    Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, …

  • 15 April

    Г.Мөнхбаяр: “Cinema Awards”-аас шалгарсан  уран бүтээлчид Холливүүдийн зочдоос шагналаа гардан авна

    “Холливүүд Монголд” кино урлагийн фестиваль ирэх тавдугаар сарын -1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг фестивалийн төслийн ерөнхий нарийн бичгийн дарга, дуучин Бэки буюу Г.Мөнхбаяртай ярилцлаа. “Холливүүд Монголд” фестивальд голлон ажиллаж байна. Наадам зохион байгуулах санаачилга хэрхэн гарсан бэ? -“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг гадаадын 14 кинонд тоглосон. Энэ шугамаараа гаднын олон уран бүтээлчтэй холбоо тогтоочихсон хүн. Монголоос тэнд …

  • 15 April

    Д.Эрдэнэбат: Улстөрийн намууд, Ерөнхийлөгчийн нэгдмэл саналаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой

    УИХ  дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болно.Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил …

  • 15 April

    Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоожээ

    Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр  байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.Улмаар  дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн аж.  

  • 15 April

    Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбай

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.  Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан …

  • 15 April

    Ерөнхий прокурорын орлогчдыг томилох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлээд буй. УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшигчдийн асуудлыг өнөөдөр /2019.04.15/ хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарын томилгоотой холбогдуулж өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, хэлэлцүүлгийн үр дүнг …

  • 15 April

    УИХ-ын гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсоно

    УИХ-ын хаврын ээлжит чуулганы энэ сарын 15-19-ний өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 15-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд. ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 15-ны Даваа гарагт: Монгол …

  • 15 April

    Ц.Энхбаяр: ЖДҮХС-гаас зээл авсан 50 гаруй төсөл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хаах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн

    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, нэр бүхий албан тушаалтнуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай мэтээр үндэслэлгүйгээр холбогдуулах, шалгагдаж буй хэрэг материалыг хаасан мэтээр нийтэд мэдээлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд сөрөг …

  • 15 April

    Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөжээ

    Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчимд 22-ын Товчооны замд North benz маркийн автомашины жолооч Зам тээвэр, хөгжлийн төвийн харъяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөжээ.   Ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.Уг постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тээврийн хэрэгслийн жолооч хохирлыг барагдуулах бөгөөд өндрийн заалтыг хараагүйгээс …

  • 15 April

    “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хэлэлцүүллэг боллоо

    Хангарди ордны 14 давхарт нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран үе шатттайгаар зохион байгуулж байгаа “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлэг боллоо. Эхний шатны хэлэлцүүлгээр улс, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, агаарын чанарын хяналт шинэжилгээ, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж …

  • 15 April

    “Говийн домог” киноны уран бүтээлчид “Bucheon International Fantastic Film Festival”-д оролцоно

    “UBS” телевиз,  найруулагч Ц.Даваажаргал, зохиолч С.Сумьяа нарын хамтын бүтээл “Говийн домог” уран сайхны кино 6-р сарын 27-нээс 7-р сарын 7-ний өдрүүдэд БНСУ-д зохиогдох 23 дахь удаагийн “Bucheon International Fantastic Film Festival”-д оролцохоор болсон байна. Өнгөрсөн онд “Говийн домог ” киноны уран бүтээлчид “Dhaka International Film Festival”, “Third Eye Asian Film Festival”, “Jaffna International Cinema Festival” зэрэг кино наадамд амжилттай оролцсон …

  • 15 April

    НӨАТ: Супер азтан тодорсонгүй

    Өчигдөр буюу 2019 оны  04 дүгээр сарын 14-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 03 дугаар сарын 1-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,943,868 баримт  хамрагдсанаас: 50 сая төгрөгийн 1 10 сая төгрөгийн 1 5 сая төгрөгийн …

  • 15 April

    Сургууль, цэцэрлэгийн барилгуудын ажлыг хянаж, шахаж ажиллахыг үүрэг болголоо

    Монголын багш нарын VII их хурлын үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Нийслэл болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай шуурхай хуралдаан зохион байгуулж, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөвхөн яам төдийгүй харьяа байгууллага, орон нутгийн оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэв. Сайд Ё.Баатарбилэг 2019 оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон …