Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний алба хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр өчигдөр нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэж мэдэгдлээ. Ё.Батбаяр:Ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзлээ. Ямар ч баримт нотолгоо гаргаж тавьсангүй. Яалт ч үгүй “Энэ хоёр …
Yearly Archives: 2019
April, 2019
-
16 April
“Дэлхийн номын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг …
-
16 April
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай охин алга болжээ
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил …
-
16 April
БНХАУ-д “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Бүс ба зам” бодлогын хүрээнд “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн 4 сарын 11-нээс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн 7, 8 дугаар танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэрийг дэглэн …
-
16 April
Жүжигчин Г.Ундармаа, Д.Ганцэцэг, Б. Отгонтуяа нар бүх оддын тоглолтод тоглоно
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн сонирхогчдын лигээс санаачлан Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдийн дундах анхны “Бүх одод”-ын тоглолтыг дөрөвдүгээр сарын 17-ний өдөр Спортын төв ордонд 13:00 цагаас зохион байгуулах гэж байна. “Бүх одод”-ын тоглолтод урилгаар МУСТА, жүжигчин Г.Ундармаа, Д Ганцэцэг, Б.Отгонтуяа, Н.Мөнхсоёл нарын жүжигчид баруун, зүүн бүсэд хуваагдан тоглохоор болжээ. “Бүх одод”-ын тоглолтод оролцох эмэгтэй жүжигчид 1. SINGLE LADIES 1, 2, 3 киноны …
-
16 April
Налайхын зам засварын ажил эхэллээ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам засварын ажил өнөөөдөр эхэллээ. Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай ажиллаж байгаа юм. Тус зам нь олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай тавигдах юм. Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто …
-
16 April
Гурван аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,1 мянган га ой, 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон …
-
16 April
Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж иргэдийг залилан мэхэлсэн хэрэг гарчээ
Иргэнээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлжээ Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа тул иргэд, аж ахуйн …
-
16 April
Капитал банкны дампууралд “нэрвэгдсэн” 340 тэрбум төгрөгийг хэнээр төлүүлэх вэ?
Монголбанкнаас “Капитал” банкийг албадан буулгах шийдвэрийг энэ сарын 8-нд гаргасан. Уг шийдвэрээ танилцуулахдаа “Капитал” банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсон учраас татан буулгаж байна” хэмээн Монгол банкнаас мэдэгдсэн билээ. Гэвч одоогоор хичнээн иргэд хохирсон талаар нарийн мэдээлэл гараагүй байна. Харин төрийн гэж нэрлэгдсэн татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг Капитал банкны дампууралд “нэрвэгджээ”. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн …
-
16 April
Прокурор П.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлжээ
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Авлигатай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” үндэслэлээр шалгаж байгаа Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж …
-
16 April
“Орлогод нийцсэн орон сууц” төслийн 768 айлын хотхоны барилгын ажил эхэллээ
Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотод амьдарч буй нийт өрхийн 56 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхүүд зах зээлийн …
-
16 April
Өнөө шөнө төв, зүүн аймгуудад, маргааш ихэнх нутгаар шороон шуурга шуурна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: …
-
16 April
АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ
Японы улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока энэхүү эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа. Мөн япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан …
-
16 April
Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ -11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34, 36/1, 25 байрууд 2-р сургууль, Чингис хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон ойр орчмийг хэрэглэгч ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 18, 17-р хороо Яргайтын …
-
16 April
Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ. Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал хотын даргад хандаж “Миний хувьд энэ байгууллагад 2015 онд ажилд орсон. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл