Yearly Archives: 2019

April, 2019

  • 17 April

    Арьсаа тогтмол гуужуулах нь сайн уу муу юу?

    Биеийн хамгийн том эрхтэн болох арьсан дээр 1 минутанд 30 000- 40 000 орчим үхсэн арьсны эд бий болж байдаг. Тэгвэл хоногт 50 сая орчим үхсэн арьсны эд таны биеийн арьсан дээр бий болдог байх нь. Хэрэв үхсэн арьсыг цэвэрлэн гуужуулахгүй бол арьсны сүвүүд бөглөрч бохирдох, үхэжсэн арьсны маш зузаан давхарга үүсэх ба тэдгээр нь хялгасан үрчлээ үүсэх гол хүчил …

  • 17 April

    Гэрийн нөхцөлд төмсөөр үсэндээ маск хийх арга

    Хавар намрын улиралд таны үс хуурайшаад хугараад байна уу.  Үсэнд төмөр дутагдах үед уян хатан чанараа алдан хугарч эхэлдэг ба энэ үед төмсний маск таны найдвартай ар тал байх болно. Төмсний маск: 1ш түүхий төмсийг жижиглэн үрнэ. Үүн дээрээ хоёр амны халбага оливийн тос нэмж хийн сайтар хутгана. Бэлтгэсэн маскаа үсний уганд жигд түрхэн, халуун алчуураар ороож 15-20 минут бэгнэнэ.Энэхүү …

  • 17 April

    Барилгын зураг төслийн компани таныг ажилд урьж байна

    Зураг төслийн барилгын бүтээцийн инженер Зураг төслийн халаалт, агаар сэлгэлтийн инженерийн ажил байранд тус тус урьж байна. Гүйцэтгэх үндсэн үүрэг Барилгын бүтээцийн зураг төслийг барилгын норм, дүрэм, стандарт, төслийн захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих Барилгын халаалт агаар сэлгэлтийн зураг төслийг барилгын норм, дүрэм, стандарт, төслийн захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих Тавигдах шаардлага Боловсрол: Бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх …

  • 17 April

    ЕТГ: Хакухо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар хандаагүй

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байна. Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй …

  • 17 April

    Дарханы цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс хандив нэрээр хууль бус мөнгө хураадаг байжээ

    Дархан-Уул аймгийн нийт 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс хууль бус хандивын мөнгө авч байсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт зохион байгуулсан байна. Аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, есөн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив …

  • 17 April

    Фото: “Холливуд Монголд” наадамд хүрэлцэн ирэх алдартнууд

    “Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг ирэх  тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа …

  • 17 April

    Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт Сүхбаатарын талбайд боллоо

    Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Сүхбаатарын талбай дээр Мэргэжлийн ангийн дадлага сургуулилт хийж байна. Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч, ажилчид хамрагдсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн …

  • 17 April

    Ж.Батбаясгалан: Хордлого авсан найман хүний биеийн байдал тогтворжсон

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад өчигдөр /2019.04.16/16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордож дөрвөн хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэрэгтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдсан. Ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар өнөөдөр /2019.04.17/мэдээлэл  хийлээ. Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан“Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс …

  • 17 April

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 8-р хороо АТҮТ Баянзүрх салбар, Хилчингийн 55, 55/А, 55/Б, 7-р байрууд, Хууль сахиулах их сургууль, 32-р цэцэрлэг, Академи хотхон, СӨХ болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо 016-р Цэргийн ангийн зоорь, Жимобайл, Скайтел, Тайгын булаг, Мосол, Охин хүү, Бэсрэгтрейд, Натуца, Эрхэс …

  • 17 April

    Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой боллоо

     “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн …

  • 17 April

    Монголбанк ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал хүргүүлжээ

    УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.04.16/ ѳргѳн барьжээ. Тэрээр саналдаа, “Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл …

  • 17 April

    “Алдарт эх” одонгийн урамшуулал төсөвт ачаалал үүсгэж байгаа гэв

    УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу өчигдөр хуралдлаа.  Хуралдааны эхэнд  Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх гэж буй асуудлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр “Иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Эхийн алдар” одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн …

  • 17 April

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг батлажээ

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдав. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны  дэд  ажлын хэсгийнхэн оролцов. Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулав. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, …

  • 17 April

    Кино урлагийн салбарынхан хуультай болно

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм. Монгол киног дэлхийн зах …

  • 17 April

    Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим тохиолдолд 24м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: -Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, -Цогтой үнс нурмаа битүү …