Yearly Archives: 2019

April, 2019

  • 18 April

    “Single ladies-4” кино 2020 онд нээлтээ хийнэ

    Жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаагийн “U Film” кино компани “Single ladies” романтик инээдмийн киног 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Тэгвэл тус уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны …

  • 18 April

    Багш нарыг төрийн одон медалиар шагнав

    Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар зарлигаа гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын …

  • 18 April

    Сураггүй болсон 17 настай охин эсэн мэнд олджээ

    Энэ сарын 11-ний өдөр “Хүүхдийн ордонд чуулганд оролцоно” хэмээн гэрээсээ гарсан 17 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь охиныг сураггүй болсноос нь хойш нийтдээ найман хоног байж болох бүхий л газраар хайсан аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад: Алга болсон охин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирсэн байна. Охины ээжтэй утсаар холбогдон лавлахад “Үеийнх нь найзууд ажил …

  • 18 April

    Абу Даби хотод зохиогдох Жюү жицүгийн ДАШТ-д Монголын 55 тамирчин өрсөлдөнө

    Жюү жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болно. 11 дэх удаагийн ДАШТ-д оролцох Монголын багийг үдэх арга хэмжээ өчигдөр /2019.04.17/Олимпийн хорооны байранд боллоо. Монголын багийн бүрэлдэхүүнд өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн …

  • 18 April

    Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

    Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхэлж хэвлэж эхэлжээ. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна. Мөн “Дүнжингарав” төв, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч …

  • 18 April

    Монголын таеквондогийн холбооны лого шинэчлэгджээ

    Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гарагт /2019.04.16/ болж, холбооны хөгжлийн хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэн  шийдвэр гаргажээ. Тухайлбал, МТХ-ны 2019 оны жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд анхдагч цахим болон шилэн холбоог байгуулах зорилт дэвшүүлж вэб сайттай болохоор шийдвэрлэжээ. Мөн МТХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийн эрх, үүргийг тодорхойлж, жилийн хураамжийн хэмжээг тогтоосон байна. Холбооныхоо шинэ логог олонхын саналаар дэмжин,  …

  • 18 April

    Цагдаагийн шалгалтаас бултаж, шороон замаар явж байгаад осол гаргажээ

    Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ үеэр Дорноговь аймагт өчигдөр /2019.04.17/ том оврын ачааны автомашин ачаагаа хэтрүүлэн ачиж, улмаар цагдаагийн шалгалтаас бултан, цагдаагийн хяналтын постыг тойрч, шороон замаар явж байгаад осол гаргажээ. Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд ЖОЛООЧ та бүхэн замын …

  • 18 April

    Э.Макрон: Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана

    Францын нийслэл Парис хотын  алдарт Нотр Дам сүмд энэ сарын 15-ний өдөр гал гарч сүмийн байгууламжийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай явдал болсон билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гаригт  ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ”Зөвхөн Францын төдийгүй дэлхийн шашин, соёл урлаг, түүхийн томоохон өв, уран барилгын гайхалтай бүтээлүүдийн нэг болсон сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана” хэмээн мэдэгджээ. Тэгвэл Парисын …

  • 18 April

    Д.Цогтбаатар: Эх Дагинын сүмийг сэргээн босгож хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна

    Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан …

  • 18 April

    ЕБС-ийн сурагчдын Улсын шалгалтын хуваарь гарчээ

    Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий …

  • 18 April

    Япон сувилагч Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллахаар ирлээ

    Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота гурван сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ. …

  • 18 April

    Капитал банкаар тэтгэвэр авагчдын мөнгийг ХААН банкаар дамжуулж олгоно

    Капитал банкны үйлчлүүлэгч өндөр настнуудад цаашид ХААН банкаар дамжуулан тэтгэвэр олгох болсныг НДЕГ-аас мэдээллээ. ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна …

  • 18 April

    Ноён бондгор сайн үйлсийн аян эхлүүллээ

    Эх үрсийн элч дуучин гэгддэг Ноён бондгор буюу Ц.Амарбаяр нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн цонхонд тоосонцроос хамгаалах ухаалаг тор суурилуулах сайн үйлсийн аян эхлүүлжээ. Энэ аяныг эхлүүлснээр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг өвлийн улиралд агаарын бохирдол, хаврын улиралд тоосонцроос хамгаалах юм. Аяны хүрээнд эхний удаад нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт уг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

  • 18 April

    Энэ сарын 25-нд зам хаах тул Нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхаарууллаа

    Дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.

  • 18 April

    Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов

    Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх …