Yearly Archives: 2019

April, 2019

  • 19 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, төв болон зүүн аймгуудын ихэнх …

  • 18 April

    Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьжээ

    Улаанбаатар хотын зүрхэн хэсэг Сүхбаа­тарын талбай. Аль ч орны Төрийн тэргүүний айлчлалаас эхлээд аймаг, сумаас ирсэн иргэд жанжны талбайд зочилдог. Тиймийн учир зүрх гээд байгаа юм. Харин одоо Сүхбаатарын талбайн урд хэсэгт авто машины зогсоол байгуулчихсан байгаа. Сүхийн талбай орчин цагийн усан оргилуур­тай, газар доорх үйлчилгээний төвтэй байна гээд төсөөл дөө. Гоё байгаа биз. 2006 онд яг ийм орчныг бий …

  • 18 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ. Максимын Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, …

  • 18 April

    Богд ууланд дахин түймэр гарлаа

    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Богд ууланд гал гарч нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраасан билээ. Тэгвэл  өнөөдөр Богд  ууланд дахин түймэр гарсан байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас “Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн. Хаврын хуурайшилтын үед …

  • 18 April

    Дуучин Г.Анхмаагийн “Тэнгэрийн шигтгээ” дууны клип цацагдаж эхэллээ

    “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо хоёр дахь уран бүтээл болох “Тэнгэрийн шигтгээ” дуугаа клипжүүлж өнөөдөр /2019.04.18/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд  аяыг / МУУГЗ /Б.Батчулуун зохиож, үгийг X.Соёмбо, Т.Нансалмаа нар бичиж дууг Г.Анхмаа, / МУУГЗ /Б.Батчулуун нар хамтран дуулжээ. …

  • 18 April

    НЗДТГ-ын Цэргийн штаб Дуурсах он жилүүд ТББ-тай хамтран ажиллана

    Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Санамж бичигт НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, “Дуурсах он жилүүд” …

  • 18 April

    Ирэх тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсийг хориглоно

    Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд “Агаарын чанарын хяналтын хэлтэс”-ийг шинээр байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар хороо тус бүрээр томилон хороодын Засаг дарга, …

  • 18 April

    Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар хийлээ. Тэрбээр” С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж …

  • 18 April

    Х.Бадамсүрэн:”Эрдэнэт үйлдвэр”-т Эрсдлийн сан байдаг

    Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ сарын 5-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрсдлийн сангаасаа “Стандарт банк” нд тавьсан 40 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулсан гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/-ын ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй, Үйлдвэрийн нөөц хөрөнгөөс өр төлбөрийг гаргасан талаар дурджээ. Уг асуудлаар …

  • 18 April

    “Бүх одод”-ын тоглолтод Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв

    Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр /2019.04.17 / “Бүх одод”-ын тоглолтын үеэр ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.Уг тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм. Ш.Энхийн-Од цагирган дээрээс довтлох өрсөлдөөний финалын шатанд 212 см өндөр аавынхаа дээгүүр давж тохов. Ш.Энхийн-Од шилдэг хөтөлбөр үзүүлэхдээ аавынхаа 52 дугаартай өмсгөлийг өмсжээ. 16 настай Ш.Энхийн-Од “Хан-Уул Хангарьд” …

  • 18 April

    Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ

    Баянхонгор аймгийн Баянцагаан суманд өчигдөр таван настай А хүү гурван метрийн гүнтэй худагт унаж амиа алджээ. Дуудлага мэдээлэл 15:00 цагт цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн ажилласан байна. Хүү малчин айлын хүүхэд бөгөөд аав ээжтэйгээ малаа услахаар худаг дээр очсон байжээ. Ингээд аав ээж нь малаа хариулах хооронд худаг руу унасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Бага насны хүүхдээс хоромхон …

  • 18 April

    Өмнөговьчууд 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театртай болно

    Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадад барьж буй 850 хүний суудалтай орчин үеийн шийдэл бүхий театр юм.Барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байна. 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг арваннэгдүгээр сард дуусгаж ашиглалтад …

  • 18 April

    Мадейра аралд автобус осолдсоны улмаас 29 жуулчин амиа алджээ

    Португалын баруун өмнөд нутгийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Амиа алдагсдын олонх нь Герман улсын иргэд байжээ. “Осол орон нутгийн цагаар оройны 18:30 минутын орчимд гарсан бөгөөд 19 түргэний тэрэг ирсэн” гэж “SIC” суваг мэдээлсэн байна. Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нөхцөл …

  • 18 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ

    “Эрдэнэс-Тавантолгой ХК-иас “Эрхэс сувд” сургалтын төвтэй хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгох мэргэшүүлэх сургалтыг хоёр ээлжээр өнгөрсөн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Санхүү нягтлан бодох бүртгэл” гэсэн чиглэлээр тус бүр 22 цагийн хичээлийг судлуулсан бол хоёр дахь сургалтаар “Компьютерийн хэрэглээ, программ хангамж”, “Төсөл бичих арга зүй” гэсэн чиглэлээр мөн тус бүр 22 цагийн хичээл зааж, амжилттай төгсөгчдөд …