Yearly Archives: 2019

April, 2019

  • 18 April

    Ким Жон Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. “ Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын …

  • 18 April

    Улаанбаатарт 16 градус дулаан байна

    Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Мөн баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг …

  • 18 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Аргын тооллын 4 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн …

  • 17 April

    Монгол хэлбичгийн дахин шалгалт энэ сарын 20-нд болно

    БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь …

  • 17 April

    Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна. Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл …

  • 17 April

    “Тээвэрчдийн хотхон”-д төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав. Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын …

  • 17 April

    Багануур дүүрэгт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын …

  • 17 April

    Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар Улсын дугаарын хязгаарлалтгүйгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байгаа тул аялал жуулчлалын байгууллагууд доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлээд Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвд хандана уу. Уг зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудын хүсэлтээр 2015 онд нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Жуулчин …

  • 17 April

    УИХ-ын даргын орон тооны бус бодлогын зөвлөлийн хуралдаан болов

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ. Тус зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр (2019.04.17) болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл …

  • 17 April

    Түр хорооны бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг оруулахыг дэмжив

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.17/ хуралдаанаар 2018.11.17-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их …

  • 17 April

    ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжив

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.04.17/ хуралдаж  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга энэ талаар хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол …

  • 17 April

    Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав. Мөн зарлигийг: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга …

  • 17 April

    Иргэд амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой

    Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс ухаалаг утасны аппликейшнээр авдаг боллоо. Иргэн та ухаалаг утсан дээрээ “SMART UB” аппликейшныг татан суулгаж өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг дуустал явагдах юм. Орон нутгийн хөгжлийн …

  • 17 April

    “Номадик баллет” сонирхогчдын дөрөвдүгээр уралдааны шилдгүүд шалгарлаа

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” –ийн хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг талуудтай хамтран зохион байгуулж, хүүхдэд сонгодог урлагаар дамжуулан хөгжлийн орчин үйлчилгээг үзүүлэх, төлөвшлийг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Сонгодог урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх үйл ажиллагааг Номадик баллет продакшн, Сонгодог …

  • 17 April

    Нийгмийн амьтан болох зовиур

    Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна- У.Хүрэлсүх Тархай бутархай нүүдлийн ахуйгаас нутаг нугын аминчхан бөөрөлхүү зан гаралтай агаад олноороо бөөгнөрч хотжин иргэншиж буй цоо шинэ аж төрөх ёсонд нийцгүй болсныг ухаарч хаях цаг тулжээ – ахмад зохиолч Доржготов. Сайхан амьдралаа сөнөөж мөнгө олдог – УИХ-ын гишүүн асан Д.Энхбат. Монголчуудын ядуурлын үндсэн шалтгааныг хэлээд өгчихлөө. …