Yearly Archives: 2019

April, 2019

  • 19 April

    Төв аймгийн замд шороон шуурганаас болж үзэгдэх орчин хязгаарлагдлаа

    Яг одоо Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Мөн Улаанбаатар хотод ч шуурга эхэллээ. Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цаг уурын байгууллагаас өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи …

  • 19 April

    “The Hu” хамтлагийн дуу Биллбордын жагсаалтыг тэргүүллээ

    “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэн. Тэгвэл тус  хамтлагийн “Wolf Totem” буюу “Чонон сүлд” дуу нь Биллбоардын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигджээ. Өнгөрөгч долоо …

  • 19 April

    Татварын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 …

  • 19 April

    Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

    “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хааж, засварын ажил хийгдэх тул тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орлоо. Налайхын автобусны чиглэлд орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна. Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн дараах хоёр чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой.Налайхын авто зам дагуу гаргасан …

  • 19 April

    Парабочигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Нийслэлийн Спортын хороо, Монголын Парабочигийн холбоотой хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах Парабочигийн тэмцээнийг Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургууль дээр өчигдөр /2019.04.18/ эхэлсэн. Уг тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, уг спортоор дамжуулан зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой. Тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчид 2 өдрийн турш 3 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулна гэж Нийслэлийн …

  • 19 April

    Ц.Ганхуяг: С.Зоригийн хэргээр хоёр нам ашиг хонжоо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсч байна

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан  хэргийн талаар өнөөдөр /2019.04.19/Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ.  Намын дарга Ц.Ганхуяг “Хэвлэлийн хурал хийх гол шалтгаан нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хохироосон хэрэгтэй холбоотой. Талийгаачийн төрсөн өдөр маргааш тохионо. Жил болгон хоёр өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Илрэхгүй, захиалагч нь ил болохгүй байгаа энэ хэрэг дээр Ногоон нам хүлээцтэй хандаж …

  • 19 April

    Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана

    Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар өчигдөр /2019.04.18/ гарын үсэг зурлаа. УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч …

  • 19 April

    Фото: “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

    Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа уулзжээ. Өдгөө тэд сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм. Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Гэхдээ зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдэж, жилийн дөрвөн улирал үргэлжилжээ. “Гарын таван хуруу” уран сайхны …

  • 19 April

    “Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

    “Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг шинэ дугаарын зураг авалтаа  ОХУ-ын Халимагт хийж эхлээд байна. Энэ удаагийн дугаарт Халимагийн алдарт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байгаа аж. Алдарт туульчаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсан байна.  

  • 19 April

    “Их сургуулийн ном” уралдааны шилдгүүд шалгарлаа

    ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өчигдөр  (2018.04.18) боллоо. “Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд …

  • 19 April

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 22-р хороо 16-р хороолол, Грийн аппарт 39/А, 39/Б, 39/В, Нью таун 43/А, 43/Б, Тамирчин 1-7-р гудамжууд, 1-5 байрууд, Газар шилтгээн, Хонгор унага, Цагаан хаш, Асио, ТБТЭ, Суман гүн трейд, Идэр авэйшн …

  • 19 April

    Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

    Богд  ууланд өчигдөр   дахин түймэр гарсан . Шуурхай удирдлагын төвд Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага 15:17 цагт  иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн “Аврах анги-105”-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн …

  • 19 April

    Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

    Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Амарсайхан  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны  04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар …

  • 19 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.04.19/ болж,  Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг …

  • 19 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 15. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …