Өвөрмөц дүр төрх, хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч чаддаг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ. Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна. Тэрбээр кинонд тоглохоос гадна “Hi Honey” уран сайхны киноны “Нүдээ л хий” дууг реппер Mrs.М-тай хамтран дуулсан …
Yearly Archives: 2019
April, 2019
-
11 April
Л.Оюун-Эрдэнэ:40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээр төлүүлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс “Жаст” болон Хөгжлийн банкны асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр “Дуулиантай хэргүүдийг мухарлаад явах хэрэгтэй. “Стандарт” банкны асуудлаар 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээр төлүүлэх хэрэгтэй. Хөгжлийн банканд шалгалт орсон. Ажлын хэсгийг өргөтгөж гүнзгийрүүлж шалгах шаардлага байгаа. 10 хоногийн дараа Засгийн газарт танилцуулна. Хөгжлийн банкны захирлууд эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн” хэмээн тайлбар хийлээ.
-
11 April
Явган хүний зам чөлөөлөх ажил эхэллээ
Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл уг арга хэмжээг өнөөдрөөс дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 1,2,3-р хороонд нийт 9, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт 5 байршилд байршилд …
-
11 April
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхошуунд ажиллаж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд ажиллаж байна. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна. Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд …
-
11 April
АНУ-ын Чикаго хотод сураггүй алга болсон Монгол эмэгтэйг олжээ
АНУ-ын Чикаго хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй, Н.А сураггүй алга болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Дээрх мэдээллийн дагуу бүсгүйг эрэн хайх ажиллагааг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулжээ. Эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр /2019.04.10/ тус хотоос олсон ажээ. Бүсгүй алга болсон хугацаанд гэмт хэргийн золиос болоогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас …
-
11 April
Хилийн боомт дээрх визийн зөвшөөрлийг цахимаар олгоно
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллажээ. Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн …
-
11 April
“Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн-Чингис хаан”-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр …
-
11 April
МУГЖ Т.Ариунаа Европын орноор аялан тоглолт хийнэ
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа Европын орноор аялан тоглолтоо хийх гэж байна. Дөрөвдүгээр сарын 20-ний өдөр Швейцарь улсын Женев хотоос эхлэх түүний аялан тоглолт Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар үргэлжлэх юм байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг татсан. Энэ уран бүтээл нь түүний удахгүй …
-
11 April
Монголын багш нарын VII их хуралд 22-91 насны 800 төлөөлөгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ. Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр …
-
11 April
Ерөнхий прокурор эрүүгийн хэргийн шийдвэрийг нийтэд мэдээлж байхыг үүрэг болгожээ
Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, …
-
11 April
АН албан ёсоор бүлэггүй боллоо
УИХ дахь Ардчилсан намын албан ёсоор намын бүлэггүй болсныг өнөөдөр /2019.04.11/ УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намын бүлэг, намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан. Гэвч Ардчилсан намын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шууд явуулсан бол Л.Болдыг намын дунд шатны байгууллагынх нь шийдвэрээр чөлөөлөх эсэхийг эцэслэх байсан юм. Мягмар …
-
11 April
Ц. Нямдорж: 70, 80 хүрсэн эмээ нарт гүйцэтгэх ажил явуулсан байна
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Олон улсын парламентын холбоо энэ асуудалд анхаарч байхад бид …
-
11 April
УИХ-ын дарга орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулав
УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг …
-
11 April
Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахаас зөрчил илэрчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахад хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, үйлчилгээний 1 төвд байрлах “Миний дэлгүүр-112 салбар”, Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 35-01 тоотод байрлах “Монгол кореа сторе” ХХК-ийн худалдааны төв, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хорооллын эцсийн буудал, Ард Аюушийн ӨЧ-23 тоотод байрлах Скайхапермаркет ХХК-ний Е-март” худалдааны төвүүдийн үйл …
-
11 April
Гончигийн Лхаахүүд Ардын багш цол хүртээв
Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм. Монголын багш нарын VII их хурлын нээлтийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл