Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигчдээр Брюс Ли,Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг.Тэдний дотроос бидний хамгийн ойрын танил Америкийн тулаант киноны жүжигчин Стивен Сигалын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Стивен Сигал 1952 оны 4-р сарын 10-ны өдөр Америкийн Мичиган мужийн нийслэл Лансинг хотод төржээ. Тэрээр 2001 онд Монголд анх хөл …
Yearly Archives: 2019
April, 2019
-
10 April
М. Дариймаа: Карменд өөрийгөө нэг их “эвдэлгүй” дуулдаг
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн 56 дахь улирлын нээлтийн дуурийн тоглолт Францын суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь байлаа. Гол дүр тамхины үйлдвэрийн ажилчин гал цогтой цыган бүсгүй Карменд уг дүрд олонтаа хувирч, үзэгчдийг XIX зууны дунд үеийн Испани орон, домогт Севилийн талбайд аваачдаг дуурийн гоцлол дуучин М.Дариймаа дуулсан юм. Тоглолтын тасалбар хэдэн хоногийн өмнөөс дуусаж, энэ дуурийг зарлах бүрийд ирдэг үзэгчид ч орж чадахгүйд …
-
10 April
Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг цэргийн албан хаагчаар бариулна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Энэ тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгөгдөж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээ 247 км төмөр …
-
10 April
Х.Баделхан: Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэдтэй гэрээ байгуулна
“Буянт-Ухаа 2” хороолол ашиглалтад орох хугацаа нь хойшилж, иргэдэд хүлээлт үүсгэсэн байдалтай байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны журмыг баталсан байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна. Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Төлбөрийн чадвартай …
-
10 April
Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг Хотын захиргаанаас угтан авлаа
БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Гран При болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа. Тэрээр хүүхдүүдэд хандан Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын олон баг тамирчид оролцсон олон улсын …
-
10 April
Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох санхүүжилт шийдэгдлээ
Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд …
-
10 April
Монголчуудын угсарсан “TBC-2MС” агаарын хөлгийн туршилтын нислэгийг хийжээ
“TBC-2MС” агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ. Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн байна. “TBC-2MС” агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд …
-
10 April
Ерөнхий прокурор олны анхаарлыг татсан хэргүүдэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг хянах болжээ. Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд …
-
10 April
“Кембаб чонгүг” хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоожээ
“Дүнбэгмайл” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ким Баб Чонгүг” хоолны газрын салбарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийжээ. Тэгвэл шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт …
-
10 April
Хувийн хэвшлийн шүдний эмнэлэг 2-6 насны хүүхдэд үнэгүй үйлчилнэ
Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа. Хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт …
-
10 April
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн шинэ дугаарын тойм
“Өглөөний сонин”-ы лхагва гаригийн шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт “Капитал” банк болон банкны салбарт гарч буй хямралын тухай баримт түшсэн нийтлэл, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн боловсролын салбарт өрнүүлж буй ажлын тухай дэлгэрэнгүй ярилцлага, олны анхаарлын төвд ороод буй “Эрдэнэт” үйлдвэрийн трансформатор хэрхэн доголдсон тухай байр суурь, энэ онд хэрэгжүүлэх уул уурхайн том төслүүдээс юу …
-
10 April
Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэжээ
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ. “Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон …
-
10 April
Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ
Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа. Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, …
-
10 April
А.Баярцэцэг:Жижиг санаа эерэг байх тусмаа цэцэг шиг дэлбээлдэг
“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын төслийн удирдагч, “Хануй Филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. – “Хануй филм” Төрийн бус байгууллагаас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 1-7-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион …
-
10 April
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томилжээ
ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу орлогч захирлуудыг томиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Нэгдүгээр орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авчээ. Ерөнхий захирлын I орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл