Yearly Archives: 2019

March, 2019

  • 22 March

    “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдэвт илтгэл тавив

    “Mongolia gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган өнөөдөр эхлэв. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд  гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарцын талаар зөвлөлдөв.Тус чуулганаар алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, …

  • 22 March

    ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томиллоо

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох асуудлыг оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ. Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 …

  • 22 March

    Шүүгч М.Батсуурь, Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, АТГ-т хандлаа

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж,  Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандлаа. УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар …

  • 22 March

    Эрдэнэтийн ДЦС-ыг өргөтгөх ажил эхэллээ

    “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажлын шав тавих ёслол өнөөдөр /2019.03.22/ боллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ …

  • 22 March

    Хоолоо хурдан идэхээ боль

    Удаан идэж сурахад тань туслах 6 зөвлөгөө Хоолоо хурдан иддэг хүн их идэх хандлагатай байдаг. Хэрвээ та ямагт бусдаас түрүүлж хоолоо идэж дуусгадаг бол хурдан иддэг зуршлаасаа салахад тань туслах дараах 6 зөвлөгөөг танд хүргэж байна. Удаан идэж, хооллох зуршлаа сайжруул Ээлжээр хоолло Бүх хоолоо нэг тавган дээр овоолж суухын оронд ээлж дарааллаар хооллохыг хичээ. Салад буюу ногоогоо эхний ээлжинд ид. …

  • 22 March

    С.Сүх-Очир: Нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг дэмжих зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээсэн тухайгаа зарласан. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсныг хүргэж байна. – Саяхан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн …

  • 22 March

    Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх 1800-2000 утас ажиллаж эхэллээ

    Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Энэхүү тусгай утсыг ажиллуулж эхэлснээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээтэй тэмцэх, донтолтоос урьдчилан сэргийлэхэд нэн чухал нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн ба эрх зүйн боловсрол олгоход ач холбогдолтой албаныхан нээлтийн үеэр онцолж байлаа. Мөн сэтгэлээр унасан ч хаана хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа иргэд мэргэжлийн хүнээс …

  • 22 March

    Ө.Энхтүвшин:Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй

    Засгийн газар өнөөдөр С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор  ээлжит бусаар хуралдсан юм. Ээлжит бус хуралдаан дууссаны дараа Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс …

  • 22 March

    УИХ-ын дарга Казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурызын баярыг тохиолдуулан казах түмний төлөөллийг хүндэтгэн хүлээж авч, Монголынхоо нийт казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын төр, засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ. Баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалтын бахархалт түүхийг …

  • 22 March

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар хуралдаанаас “Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд, түүнчлэн үйлдвэрийн төрөл бүрийн  ашигт малтмалын түүхий эд болон түлш ба бусад ашигт малтмалуудыг тэмтрэн эрж олох ба ашиглах ажлыг эрхлэн явуулж, уурхай ба ашигт малтмалын трестийг үйлдвэр ба барилгын яамны харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай“ …

  • 22 March

    Г.Нэргүй: Иргэд гамшгийн ямар ч үед бэлтгэлтэй байх хэрэгтэй

    Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Ялангуяа манай хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. -Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай …

  • 22 March

    У.Хүрэлсүх: Наурыз баяр казах түмний онцгой баяр

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАУРЫЗ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ. Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье. Жилдээ нэг тохиох …

  • 22 March

    Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

    УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног хийх болсон талаараа өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, …

  • 22 March

    Э. Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо

    Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э. Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол …

  • 22 March

    ЦЕГ-ын дэд даргын жолооч осол гаргаж хүний амь нас хохироосон гэв

    Тээврийн цагдаагийн газраас  өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан  “Манай улсад өнөөдрийн байдлаар 960 мянган орчим тээврийн хэрэгсэл, нэг сая орчим жолооч 12 мянган километр хатуу хучилттай авто зам байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэл хотод хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд хоногт …