Yearly Archives: 2019

March, 2019

  • 22 March

    Гэр байшингийн суурь тавихад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 17. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, шар морь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 22 March

    Ц.Амгаланбаатар:  Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан хэмээн 3 шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас төр засгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг  хүргэж байна. Тэрээр“Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч …

  • 21 March

    “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ …

  • 21 March

    Дуурийн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно 

    Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт Засгийн газраас мөнгөн шагнал олгох шийдвэр өнөөдөр гаргажээ. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Шаравын  “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр …

  • 21 March

    Фото: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо

    Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.  Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцов. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах …

  • 21 March

    “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн сард Испани улсад зохиогдсон “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд амжилттай оролцож алтан цом хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох  шийдвэр гаргажээ. Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Сонирхуулахад энэ сарын 29-нд нээлтээ хийх …

  • 21 March

    Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй …

  • 21 March

    Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, …

  • 21 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 201 иргэнд …

  • 21 March

    Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Харин Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч …

  • 21 March

    Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ

    – Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр – Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх …

  • 21 March

    ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалт Бямба гарагт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ

    ЕЭШ-ын Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.  Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн …

  • 21 March

    Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа 

    Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох албан тушаал, авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал өчигдөр /2019.03.20/ 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал оройн 21.30 цагаас завсарлаж өнөөдөр 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдсан юм. Тэгвэл шүүх хурал сая дуусч хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахаар шийдвэрлэлээ. Хэргийг …

  • 21 March

    Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

    Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар тодрууллаа. -Таван толгой нүүрсний ордын хэрэг ямар шатандаа явж байна вэ? -Өмнөх УИХ-ын үед Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж, шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу НПГ-аас хяналт тавин ажиллаж байна. Уг хэрэгт 2002 оны хуучин хуульд зааснаар эрүүгийн хуулийн 263 дугаар …

  • 21 March

    Шинэ клип: “Redline” хамтлагийн уран бүтээл “Нандин”

    Амьд хөгжмийг сонгодог хөгжмийн төрөл болох хийлтэй гайхалтай хослуулж уран бүтээл туурвидаг “Redline” хамтлагийн “Нандин” нэртэй шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. “Redline” хамтлаг дуучин, төгөлдөр хуурч Ц.Тэгшбаяр, хийлч Б.Баярцэнгэл, аргил гитарчин Б.Идэрболд, бөмбөрчин Э.Мөнхбаяр гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Уг бүтээлийн зураг авалтыг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл” нуурын эрэг дээр авчээ. Амьд хөгжим болон байгалийн үзэсгэлэнт байдлыг хослуулсан “Нандин” бүтээлийг танд …