Yearly Archives: 2019

March, 2019

  • 21 March

    Шинэ Зеланд цэргийн зориулалттай бүх төрлийн зэвсгийг хориглоно

    Крайстчерч хотын сүмд халдлага болсонтой холбоотойгоор бүх төрлийн хагас автомат зэвсэг болон дайралтын винтов бууг хориглох тухайгаа Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.

  • 21 March

    “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

     “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг 3 дугаар сарын 21, 22-ны өдөр МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд зохион байгуулж байна.     Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургууль,  Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран хоёр дахь жилдээ зохион …

  • 21 March

     Налайх дүүрэгт Наурызын баярын хурал боллоо

    Казах түмний уламжлалт Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Налайх  дүүргийн Соёлын ордонд боллоо. Олон ястны өлгий гэгддэг Налайх дүүрэгт хоёр  үндэстэн, 22 угсаатан, ястан байдаг бөгөөд нийт иргэдийн 15 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг байна. Наурызын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХ–ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ–ын Ажлын албаны дарга А.Булбул, ЗДТГ–ын дарга Ж.Алтангэрэл болон ИТХ–ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар …

  • 21 March

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон …

  • 21 March

    Фото: “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг

    Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Тус баярыг угтан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо /МЗХ/ хамтран өчигдөр /2019.03.20/ “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны дарга Б.Ербулан, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, болон залуучуудын төлөөлөл …

  • 21 March

    “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” төслөөр хүүхдэд зориулсан контент бүтээнэ

    Жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг дэлхийн нийтээрээ “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаа хүүхдэд зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслөө өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа. “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслийн зорилго нь үндэсний ёс заншил, соёл, танин мэдэхүй, ёс суртахууны боловсролыг хүүхэд багачуудад олгох, ирээдүйн Монгол иргэний боловсрол, төлөвшилд хувь нэмрээ …

  • 21 March

    Фото: Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим нээгдлээ

    Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн дагуу өчигдөр /2019.03.20/ улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийг …

  • 21 March

    Б.Баасандорж: Иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломжтой

    Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй БЕГ-ын дарга Б.Баасандорж “УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой. Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх …

  • 21 March

    Н.Энхбаяр: Д.Эрдэнэбилэг намайг гүжирдэж байна

    МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр””60 тэрбум”-ын хэрэг М.Энхболдын удирдлага дор явсан. Энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг шүүх дээр дуудсан. Ингэхдээ Э..Эрдэнэжамъяан даргыг дуудаад, буруутгасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах луйвар болж байгааг Д.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мэдээлж нээсэн. Үүний төлөө З.Баянсэлэнгийг буруутгасан. Өнөөдөр Д.Оюунбаатарын шүүх хурал болж байна. Үнэнийг илчилсэн хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хийж байна. Намайг …

  • 21 March

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт хэвтүүлжээ

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан тагнуулын газрын хоёр ажилтанг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Тэгвэл уг хэрэг ямар шатандаа явж байгааг …

  • 21 March

    УЕП-ын орлогчид Ш.Эрдэнэбилэгийг санал болгожээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлжээ. УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаад байгаа юм. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг гэж хүнийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ. Ш.Эрдэнэбилэгийн …

  • 21 March

    Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

    Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулна.  Энэхүү дадлага сургуулийн зорилго нь …

  • 21 March

    Хөшигийн хөндий дэх нарны цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэв

    Азийн хөгжлийн банк (АХБ) ба Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) хамтран, Тэнүүн гэрэл констракшн (ТГК) компани болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанитай 18.7 сая ам.долларын зээлийн гэрээг өчигдөр байгууллаа. Тус гэрээгээр төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан …

  • 21 March

    Ц.Нямдорж:Шүүх цагаандаа гарсан

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.21/ болж байна. Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн бүтцийн асуудлыг хэлэлцэн улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр” “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нарийвчлан шалгах шаардлага байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар “Эрдэнэт”-ийг авах мөнгө улсаас гарчихсан. Тэгэхээр энэ бол ганц үйлдвэрийн …

  • 21 March

    УИХ-ын чуулган бямба гарагт хуралдана

    УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-29-ний хооронд хуралдахаар нээлтээ хийсэн билээ. Харин УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм. Ээлжит бус чуулганы хугацаанд найман асуудал хэлэлцэхээр товлоод буй. Хэлэлцэх асуудал их хугацаа бага байгаа учир шахуу ажиллана гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ч амралтын өдөр буюу Бямба гарагт чуулган хуралдахаар тов гаргажээ. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын …