Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур” нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлжээ. 2009 онд зохиолч Х.Болор-Эрдэнийн блогтоо бичиж, нийтэлсэн “Намайг зур” нэртэй өвөрмөц шүлгэнд зориулан “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун ая зохиожээ. “Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид, харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулсан юм. Зохиолч Х.Болор-Эрдэнэ дуучин Б.Баярцэцэгийн “Дурласан цас”,“Намайг хүлээсэн эх орон”, “Хязгааргүйн цаана”, “Уулзвар дээр” зэрэг …
Yearly Archives: 2019
February, 2019
-
22 February
У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ
Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцов. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг …
-
22 February
Бодит түүхээс сэдэвлэсэн “2000” кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ
Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны албан ёсны нээлтийг гуравдугаар сарын 1-д хийхээр болжээ. “Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж. …
-
22 February
Хишиг дуудуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 18. Сугар гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бар өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
22 February
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2019 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
21 February
Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ
“Очир” төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргалаа. Шүүхээс БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Д.Жавхлангийн давж заалдах гомдлыг …
-
21 February
Хотын даргыг энэ сарын 26-нд сонгоно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор …
-
21 February
МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлалаа
МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа “Хайр гэж” тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний “Сэрүүн зүүд шиг амьдрал”, “Чамайг хүнийх гэж бодсонгүй”, “Итгэл өгөөч наддаа”, “Мандах нар”, “Хайраа санана” зэрэг олон сайхан хит дуу бий. …
-
21 February
Хууль зөрчсөн тоглоомын газрын серверийг хураана
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналт, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, цагдаагийн хэлтсүүд хамтран “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн, насанд хүрээгүй хүүхдийг хууль, журамд заасан хугацаанаас хэтрүүлэн тоглуулдог газрын үйл ажиллагааг зогсоох, төв сервирийг нь хурааж авах, холбогдох хууль журмын дагуу …
-
21 February
Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нар Германы “Их дуулга”-д өрсөлдөнө
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. “Их дуулга”-д 97 орны 683 жүдоч өрсөлдөхөөс Монгол улсын эрэгтэй арав, эмэгтэй есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ удаагийн багт олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нарын тамирчид өрсөлдөхөөр болсон байна. Тодруулбал, 66 кг-д Д.Төмөрхүлэг, …
-
21 February
“Бүсгүйн зурвас” жүжгийн тасалбар өнөөдрөөс худалдаанд гарлаа
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна. УДЭТ-ын 2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох тус жүжгийн тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа талаар театрын маркетинг төлөвлөлтийн алба мэдээллээ. Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10000, 15000, 20000, …
-
21 February
Гуравдугаар сард олон жилийн дунджаас 1 хэмээр дулаан байна
Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээллээр гурав дөрөвдүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст …
-
21 February
“60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар-нийслэл
УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан” хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ. УИХ дахь МАН-ын гишүүд АН-ынхныг оролцуулалгүйгээр 32:33-аараа талцсаны эцэст “Шударга …
-
21 February
Хөгжлийн банкны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа
Энэ сарын 20-ны өдөр Хонг Конг-д зохион байгуулагдсан “The Asset Awards”-аас Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжаалсан 500.0 сая ам.долларын бондыг Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор (Best Quasi-Sovereign Bond) шалгарууллаа. Уг ёслолын арга хэмжээнд урилгаар МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр албаны бусад төлөөллийн хамт оролцож шагналаа гардан авлаа. Долоохон хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны …
-
21 February
О.Энх-Эрдэнэ: Хэзээ ч мартахгүй гайхалтай туршлага боллоо
“Mongolia’s Got Talent” 2016 шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд эхний шатанд өрсөлдөж “Amarillo by Morning” хэмээх дууг дуулж алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.Тэгвэл энэ сарын 20-ны өдөр О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсаас оролцож буй 11 настай төгөлдөр хуурч ч Лидиан Надхасварамтай өрсөлджээ. О.Энх-Эрдэнэ Жош Тернерийн “Your Man” дууг дуулсан бол Лидиан Моцартын “Turkish March”-ийг нүдээ боон тоглож шүүгчдийг гайхшруулав. Шүүгчдээс өгсөн үнэлгээгээр Лидиан О.Энх-Эрдэнээс 10 оноо илүү авч дараагийн шатанд орох эрхтэй болжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл