Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм. “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнөөр салбарын удирдлага, албан тушаалтнууд “Нэг хот-Нэг стандарт”, агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалт, “Стандартын …
Yearly Archives: 2019
November, 2019
-
7 November
“Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон юм. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи …
-
7 November
Элчин сайд Масато Такаокаг Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг …
-
7 November
БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ
БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорих шийдвэрийг 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Тодруулбал, түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан, бусдад зуучилсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, яллагдагчаар тооцон ийнхүү 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорихоор болж ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.
-
7 November
Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 7 өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон …
-
7 November
Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг клип хийчихэв үү
Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ. Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд”гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь …
-
7 November
“Жежү олле” явган аяллын фестивальд Монгол улсаас анх удаагаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын “Жежү Олле” нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөл “Монгол олле”-тай хамтран БНСУ-ын Жежүд 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Жежү олле” явган аяллын фестивальд анх удаагаа Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Бүрэлдэхүүнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яамны болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт …
-
7 November
Монгол Улс Юнеско-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд Монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг Нийслэлийн Засаг даргын ивээл дор хэвлүүллээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон байдаг. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн …
-
7 November
Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм. Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн …
-
7 November
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр өчигдөр /2019.11.06/ БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Тэгвэл Инчёны цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс Д.Одбаяраас 11 цагийн турш мэдүүлэг авч, шөнийн 01:00 цагт гаргасан байна. Байцаалтын үеэр тус улсын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах …
-
7 November
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, …
-
7 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэcнэ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 10. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: СэрэхүйСуудал: Ус Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
6 November
Э.Тэмүүлэн:”Тэнгис” кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай …
-
6 November
“Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллах гэрээ байгууллаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Мобиком Корпорациас санаачилсан “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Гэрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад 600.000 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 46 хувь нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Бохир гар, шаардлага хангаагүй ундны ус …
-
6 November
Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл