Yearly Archives: 2019

November, 2019

  • 9 November

    “Жизель”-ийг Б.Саруул БНСУ-ын тайзнаа амилуулна

    Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын “Wise Ballet Theater”, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран тавих гэж байна.  Нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын “Жизель”-ийн дүрийг Дуурийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул амилуулах аж. Дашрамд дурдахад, “Жизель” балеть Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.  Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Илсан хотын Гоян Арамнүри “Арам” театрт /고양아람누리 아람극장/  тавигдана. 

  • 9 November

    Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцов.  Зүүн бүсэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийг даган өсч байгаа эрчим хүчний хэрэглээг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч хангаж чадахгүй байна. Эрчим хүчний хангамжаас шалтгаалж зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөж чадахгүй байгаа …

  • 9 November

    Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм. 70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт …

  • 9 November

    “Хөсөг”цайны үйлдвэрлэсэн хугацааг засварлан борлуулж байжээ

    “Ахмадын баярын бэлгэнд “Хугацаа дууссан, хуурамч шошго наасан “Хөсөг” цай тараасан” гэх гомдлын дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр  “Gimex” ХХК-ийн 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр үйлдвэрлэсэн “Хөсөг” цайны огнооны хэсэгт наалт нааж, 2019 оны  нэгдүгээр сарын 10-нд үйлдвэрлэсэн гэсэн бичилт үйлдсэн нь тогтоогдсон тул буцаан татан авалт хийж байна. Түүнчлэн СХД 9-р хороо …

  • 9 November

    “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагналаа

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь 3-14 насны хүүхдүүдийн амь насыг аварсан эрэлхэг зоригт хүмүүс юм. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж“Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг …

  • 9 November

    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2019.11.08/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, нэг асуудал хэлэлцэв.  Хуралдаан 14 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 9 November

    УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар өчигдөр (2019.11.08) “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус хөдөлгөөнийхөн Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм. Тэд …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтай, Хангайн уулархаг нутгуудаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүссэн байгааг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, …

  • 9 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 12. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан нохой өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: АвахуйСуудал: Мод Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 8 November

    Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

    2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна. Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон …

  • 8 November

    “Эрүүл зүрх- Эрүүл Монгол” хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ

    ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ОНОМ САН RESOLVE TO SAVE LIVES AWARDS ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА “Монгол улсын нийт нас баралтын 33% нь зүрх судасны өвчнөөс үүдэлтэй бөгөөд зүрхний шигдээс, тархинд цус харвалттай холбоотой эдгээр нас баралтын дийлэнхи нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж байна. 100.000 хүн амд ноогдох тархинд цус харвалтын шалтгаант нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас …

  • 8 November

    Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 894.496 өрхүүд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга гаргаж байна. Үлгэрч ээж, аавуудын өдрөөр …

  • 8 November

    Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай харилцан туршлага солилцоно

    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэлхийн хотуудын агаарын чанарын ажиглагч /GUAPO/ байгууллагын захирал Элса Мартаяныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар байлцав. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хатагтай Элса Мартаяныг хүрэлцэн ирсэнд …

  • 8 November

    Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа“Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа

    Катар улсын Доха хотод энэ сарын 6-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор олимпын эрхээ авлаа. О.Гүндэгмаа …

  • 8 November

    Ц.Нямдорж:Д.Одбаярын буруу ч бай Монгол Улс иргэнээ хамгаалах ёстой

    Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр тус улсын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Д.Одбаяр БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Инчён хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн …