Yearly Archives: 2019

November, 2019

  • 11 November

    Улаанбаатар-Истанбулын шууд нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв

    Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн юм. Хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар …

  • 11 November

    Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчино

    Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украин улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2019 оны  арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Варшав хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн тус улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Украин улсын Засгийн газрыг төлөөлөн Украин улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Дещиця нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, албан ёсны уулзалт …

  • 11 November

    “Сүүн замын сахиул” уран сайхны кино Казахстаны кино театруудад нээлтээ хийнэ

    Titans Pictures-ийн анхны уран бүтээл “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино “Хранители” нэрээр Казахстаны кино театруудад энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх Рэкетир киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тогложээ. Бусад голлох дүрүүдийг жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, Ц.Төмөрхуяг зэрэг жүжигчид бүтээсэн байна. …

  • 11 November

    “Фауст”жүжиг дахин тайзнаа тавигдана

    Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг өнгөрсөн жил Монголын урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл энэ удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “Фауст” жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн түвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан пост драм хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна …

  • 11 November

    24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Орон сууцны корпораци компаниас газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм, НОСК-ийн Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар хийв. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт …

  • 11 November

    Бодибилдинг Фитнессийн ДАШТ-ээс Н.Ануужин, Б.Хэрлэн, Д.Энхбилэг, Б.Хүсэлтүвшин нар алтан медаль хүртлээ

    Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-нд нийт 37 орны 318 тамирчин оролцжээ. Манай улсаас 16 тамирчин, 2 ОУ-н шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид: Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/ Д.Энхбилэг /Эмэгтэй модель …

  • 11 November

    Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж …

  • 11 November

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд спорт цогцолбор баригдаж байна

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч …

  • 11 November

    Т. Баярхүү: Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн

    АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн үйлчилгээ авахаар өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг …

  • 11 November

    АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн

    Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.11.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү:АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. …

  • 11 November

    Эрүүл мэндийн зарим байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авч байна. Тус үйл …

  • 11 November

    Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 894.496 өрхүүд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга гаргаж байна. Үлгэрч ээж, аавуудын өдрөөр …

  • 11 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 14. Сумъяа гараг.  Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдох   Шүтэн барилдлага: ГалСуудал: Мунхрахуй    Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 11 November

    Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  12-нд ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа …

  • 9 November

    Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “АТАШ”-тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ

    Катар Улсын Доха хотод энэ сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч “TOKYO 2020” Олимпийн наадмын эрхээ авсан билээ. Тэгвэл  өчигдөр үдээс хойш  /2019.11.08/ финалын буудлагаа амжилттай хийж “Мөнгөн” медалийн эзэн боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 оны Атлантын …